Бичлэгийн тоо 3,329

 Монголын өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин 2002 оны эхээр буюу Могой жилд “Оны алдартнууд” тодруулж эхэлснээс хойш билгийн тооллын нэгэн бүтэн цикл буюу 12 он улирчээ. Монгол түмэн бас нэгэн могой жилийг угтан тоссоор цөөхөн хонож байна. Тухайн жилд олсон амжилт, хийсэн бүтээл, онцлог үйл хэрэг, алдар гавьяагаараа монгол түмнээ магнайлсан эрхмүүдийг олон нийтийн санал асуулгад түшиглэн тодруулдаг энэ шалгаруулалт монголчуудад хэзээний танил болсон. Нөгөө талаар шалгаруулалт нь ил тод, шударга явагддаг, тухайн оны өнгө төрхийг зөв илэрхийлж чаддаг учраас олны хүндлэл, итгэлд багтаж чадсан.

“Тийн ялгуусан” хэмээх могой жилийн өнгөн дээр улиран одсон “баясгалан” хэмээх усан луу жилд монгол түмний дундаас чухам ямар хүмүүс тодрон гялалзаж, олны хайр хүндлэлд багтаж чадав аа гэдгийг энэ шалгаруулалт илэрхийлэн харууллаа. Монголын нийгмийн салаа мөчир бүрийг төлөөлж чадах янз бүрийн ажил мэргэжлийн 100 эрхэм эдгээр хүмүүсийг тодруулдаг уламжлалтай. Тэдний нэрлэснээс үзвэл элэг нэгтнүүдийнхээ бахархал болсон хүмүүс өнгөрсөн жил олон байжээ.

Шилдэг 10-ын араас жагсагчид

11. Н.Энхбаяр 12 оноо

12. Ө.Энхтүвшин 9 оноо

13. З.Энхболд 8 оноо

14. Х.Намсрай 7 оноо

15. С.Баярцогт 5 оноо

16. Л.Дүгэржав 5 оноо

17. Х.Хатанбаатар 5 оноо

18. Г.Ариунбаатар 5 оноо

19. Ж.Мягмарсүрэн 5 оноо

20. Б.Баабар 4 оноо

Б.Бат-Эрдэнэ 4 оноо

Зуун эрхэм нийтдээ 70 хүнийг онцлон нэрлэсэн байна. Хамгийн багаар бодоход ийм тооны хүн гурван сая монголчуудын дотроос цолгорон шалгарсан гэсэн үг. Тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд, Лондон-2012 олим пийн наадмын дэвжээ, дэлхийн ур лагийн олимпийн алтан тайзанд Монголоо мандуулагсад, олны итгэлд багтаж чадсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн, эмч, багш, сурагч, бөх гээд төрөл бүрийн ажил мэргэжлийнхэн, ажил албан тушаалтнууд байна.

Шатаж буй машинаас хүний амь аварсан шударга журамт иргэн Д.Баттүвшин, хатуу сэтгэлт хойд эцгээс хүүг нь салгаж чадсан жирийн сэтгүүлч Н.Болортуяа, орон гэргүй хүмүүсийг ивээл хайрандаа авдаг, Эгэл баатар Ц.Тамара, Монголын өв соёл болох үлэг гүрвэлийн улс дамнасан хулгайг анх илчилсэн, залуу эрдэмтэн М.Болорцэцэг, томуугийн эсрэг вакцин, үргүйдлийг анагаах эмчилгээ нээж дэлхийн анагаах ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Анхлан, Б.Баасансүрэн, дэлхийн бөмбөрцгийн зулай дээр монгол хүний нэрийг дахин гаргасан туйл судлаач Л.Дүгэржав, хүний наймааны эсрэг тэмцэгч Ч.Ганжавхлан, ой тогтоолтын дэлхийн аварга С.Цогбадрах, Оюуны олимпийн аварга Х.Хатан баатар, цээж бодолтын дэлхийн аварга Т.Мягмарсүрэн нарын зэрэг эгэл жирийн хэрнээ энгүй сайхан үйлс бүтээгсэд алдартнуудын нэрсэд багтжээ.

Ийм алдартнууд монгол түмний дундаас улам олноороо төрөн гарсаар байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм хүмүүсийг тодруулан өргөмжлөх нь нэр төрийн хэрэг бөлгөө. Тэр хэрээр Монголын минь нэр ертөнц дахинд цуурайтаж, монгол түмний үр сад дэлхийн бахархал болно. “Өнөөдөр”-ийн санал асуулгаар “Тэргүүн алдартан”, түүнийг дага сан “Есөн алдартан” тодордог уламжлалтай. Энэ аравт хараахан багтаагүй ч ард нь жагссан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, МАН-ын дарга Ө.Энх түвшин, УИХ-ын дарга З.Энхболд, академич физикч Х.Намсрай нарт баяр хүргэхийн ялдамд ирэх жилийн шалгаруулалтад шилдэг аравт багтахын ерөөл талбия. “Өнөөдөр”-ийн “Алдартан”-д багтан шалгарсан болон нэрлэгдсэн бүх хүмүүст сониныхоо хамт олон, уншигчдынхаа өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе.

ИТГЭЛ ДАЛЛАСАН ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ

Тавин жил хүлээсэн Олимпийн аварга цолтон 2008 онд төрж, монгол түмэн хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Улс үндэстэн бүхлээрээ баярын магнай тэнийсэн тэр гайхамшигт агшныг авчирсан хүн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр хэмээх залуу байв. Олимпийн аваргатай болсон монголчууд Түвшээ хүүгээс илүү ихийг нэг их хүсээгүй ээ. “Аварга аваргаараа байхад л бол оо. Дахин барилдах хэрэг байгаа юм уу” гэсэн бодолтой хүмүүс ч мэр сэр байсан. Тиймээс Лондоны олимпод зодоглохоор мордоход нь дахин аваргын төлөө барилдана гэж төсөөлсөн хүн тун цөөхөн байсан биз ээ. Гэвч тэр Олимпийн аварга хүн ямархан зиндааны тамирчин байдгийг, Монголын бөх хөвгүүд хэр шандастай болохыг дэлхий дахинд нотлон харуулж чадсан билээ.

Мөнгөн медалийн төлөөх барилдаанд гэмтэл авсан ч хөлөө чирч, шүд зуун барилдсаар ялалт авах тэр онцгой үед монголчууд Түвшээгээрээ бахархаж, олон хүн баярын хийгээд хайрын нулимс бөмбөрүүлсэн. Олимп хэмээх энэ гаригийн хамгийн том наадмын хүндэтгэлийн тавцанд зогсож, Монгол Улсынхаа төрийн алтан соёмбот далбааг мандуулан, Олимпийн хос медальтай Монголын анхны тамирчин хэмээн цоллуулах эрхийг шударга хөдөлмөр, авьяас зүтгэлээр байлдан олсон түүний алдар гавьяа Монголын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Төлөв түвшин, даруу хичээнгүйн үлгэр дуурайл болсон Түвшинбаяр бол Монголын бахархал. Ийм хүнээр бахархахгүй байхын ч аргагүй. Тэр бол Монголын эрхэмсэг оршихуй.

Тэр дахиад л их зорилго тээж яваа. Түүнээ ил гаргаж хэлэх араншин Түвшээгийнх биш. Зорьсондоо хүрсэн амжилтаар элгэн түмнээ баярлуулах их эрмэлзэл, дүүрэн хүсэл аваргынх билээ.

Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр сэргэн мандсан Монгол Улсын, дэвшин хөгжсөн монгол түмний энэ цагийн өнгийг илтгэсэн нүүр царай, ирэх цагийн итгэл далласан баатар бөлгөө.

СҮҮДЭРГҮЙ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ СҮҮ ӨРГӨСӨН ЕРӨНХИЙЛӨГЧ

Өнгөрсөн онд олимпийн жил тохиогоогүйсэн бол Ц.Элбэгдорж энэ удаа “Оны алдартан”-ы түрүүг хоёр дахиа баараггүй хүртэх байв. Дөрөвхөн сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийн хувьд Элбэгээгийн нэр “Алдартан”-ы шалгаруулалтад олимпийн баатар Н.Түвшинбаярын араас нэхэл хатуу давхиж, жагсаалтын хоёрдугаарт нэрлэгдлээ. Хилийн чанад руу алдагдсан Тарбозавр батаар хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан ясыг эх нутагтаа буцаан авчрахаар АНУ-ын шүүхэд хандсан, олимпийн наадам, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгож эхэлсэн гээд “Сүүтэй” Ерөнхийлөгчийн тууштай алхмууд 2012 онд олны талархлыг гойд хүлээсэн билээ.

2007 онд Ерөнхий сайдын албаа өгөхдөө “Олуулаа эргэж ирнэ” хэмээж байсан түүний үг УИХ-ын 2012 оны сонгуульд биеллээ олж, Ардчилсан Нам УИХ-д хамгийн олон суудал эзлэв. Элбэгээг АН-тай нь, Засгийн газрыг Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй сүлбэлдэв үү хэмээн хардах хандлага өнгөрсөн сонгуулиас хойш нэлээд газар авсан. Үүний хариу болгож Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд биечлэн оролцож, сайд нарын танхимыг шударгаар шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Түүний эл үйлдлийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу” хэмээн сөрөг хүчин үзсэн боловч Засгийн газарт түүнээс өөр ташуур барих хүнгүй болоод байгаа өнөө цагт тун нүдээ олсон алхам байлаа.

Ерөнхийлөгчийн сэнтийд заларснаасаа хойш сүүдэргүй ардчиллын төлөө алхам бүхнээ зориулж яваа түүнд зон олон нь итгэж байгаа. Тиймээс АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сунгаа явуулахгүйгээр одоогийн Ерөнхийлөгчийг дэмжихээ илэрхийлснээр Элбэгээ 2013 оны сонгуульд өрсөлдөхөө зарлуулсан хамгийн анхны улстөрчөөр тодроод буй.

ДЭЛХИЙД ХҮНГЭНЭСЭН МОНГОЛ БАРИТОН

Гэрээ тайзаар төсөөлж, гараа микрофон болгон бариад “Гавьяат жүжигчин Амартүвшин дуулна” гэж зарлаад, аав, ээждээ дуулж өгдөг байсан хүүгийн мөрөөдөл биелсэн. Биелэхдээ биелсэн шиг биелсэн. 2011 онд алдарт П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдааны хоёрдугаар байрын шагналыг хүртэж, үзэгч дийн таашаалд нийцсэн дуулаач болсон Э.Амартүвшин Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртэх үедээ “Одоо дэлхийн номер нэг дуулаач болохыг хүсэж байна” гэж ил шулуухан зарлаж байлаа.

Хүсэж мөрөөдсөндөө хүрч чаддаг, хөдөлм өрч, цуцашгүй, авьяаслаг энэ залуу 2012 онд П.Домингогийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны тэргүүн байрын эзэн болсон. Домогт Доминго “Таны өмнө дэлхий нээлттэй байна” гэж шуудхан хэлсэн бол шүүгчид “Түүний хоолой онцгой өнгөтэй” хэмээн шагшин магтсан. Тэгэхээр манай Амараа хэр цараатай дуулаач болох нь тодорхой. Тийм ээ, түүний өмнө дэлхий үүдээ нээсэн. Тэрбээр өн гөр сөн онд Испанийн Валенси хотын “Palau de les Arts Reina Sofia” театрын тайзнаа Ж.Вердийн “Риголетто”, ОХУ-ын Буриад улсын театрт “Трубадур” дуурьт гоцлон дуулж, өөрийгөө зарлаж, Монголоо мандуулаад ирсэн билээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдсэн 120 залуу хөгжимчинтэй оркестрийн анхны удирдаач Валерий Гиргиевт тоогдож, магтаалын үг харамгүй сонссон энэ залуу эх орныхоо сайхнаар, өсөж өндийлгөсөн ачтануу даараа, өөрийг нь үргэлж ойлгож, дэмждэг хамт олноороо бахархаж “Энэ бүхэн байхгүй бол хүн ганцаараа оршин тогтнохгүй” хэмээ дэг даруухан, төлөв түвшин нэгэн. Ийм нэ гэн бахархалт хүн хоёр дахь жилдээ “Өнөө дөр” сонины “Алдартан”-ы нэгээр то дорч, Олимпийн алт, мөнгөн медальт ал дарт бөх, ардчиллын алтан хараацай, Улсын Ерөнхийлөгч нарын ард жагслаа.

БААРАГГҮЙ ИТГЭЛ, БАТАЛГААТ ҮНЭН

АН-ын гол улстөрчдийн нэг Э.Бат-Үүл УИХын сонгуульд нэр дэвшээгүй нь өнгөрсөн оны сонгуулийн содон өнгөнүүдийн нэг байсан билээ. Тэрбээр энэ удаа цоо шинэ албан тушаалд очиж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон учраас л “Алдартан”-аар нэрлэгдсэн хэрэг биш болов уу. Түүний өмнөх, бас өмнөхийн өмнөх Мээрүүдийн үед ярьж, төлөвлөсөн ч хэрэгжүүлж чадаагүй ажлуудыг Э.Бат-Үүл эхлүүлсэн, итгэл хүлээсэн. Автомашиныг улсын дугаараар ангилан, хөдөлгөөнд оролцох эрхийг нь долоо хоногт нэг удаа хязгаарлах аргаар замын түгжрэлийг 20 хувь бууруулав. Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар эсгий нийслэлээ орон сууцжуулах бэлтгэлийг хангаж эхэллээ. Үүгээр хотын ужид зовлон болоод буй хорт утаа замхарна гэсэн хүлээлт үүсээд байна. Түүнчлэн Улаанбаатарын засаг захиргаа НИТХ-ын сонгуулиар хориод жилийн дараа анх удаа Ардчилсан Намын мэдэлд шилжин ирсэн нь Үүл баатрын нөлөө тул Монголын нийгэм түүнийг ийн алдаршуулсан хэрэг биз ээ.

Мээрийн суудалд очсоноос хойших хагас жилийн хугацаанд сая хүнтэй их хотыг удирдахын жаргал зовлон, алдаа оноог Э.Бат- Үүл тэнцүүхэн үүрч явна. Түүний шийдвэрүүд их хотын, том намын, нэртэй улстөрчийн ирээдүйд ихээхэн хамаатай. Амласнаа ажил хэрэг болгож, зорьсондоо хүрч чадвал түүнийг монгол түмэн үеийн үед хүндлэл бахархлынхаа хойморт залах биз ээ. Тэр Монголын ардчиллын бэлгэ тэмдгийн нэг, шударга ёсны төлөө цуцашгүй тэмцэгч, албан тушаал, авах идэхээс алхмын зайтай өнгөрч чаддаг төрийн зүтгэлтний дүр төрх болсон хүн. Тиймээс баараггүй итгэлтэй, баталгаатай үнэн байж чаддаг түүнийг өмөг түшгээ гэж жирийн түмэн нь үздэг билээ.

ИРЭХ ӨДРИЙН УЛААЧ, ЭНЭ ЦАГИЙН ХӨТӨЧ

“Олуулаа ялна шүү” гэсэн үгийг итгэл дүүрэн хэлсээр тэр 2012 оны сонгуулийн гараанд гарсан. Олуулаа ялж чадсан. Монголын төрийн эрхийг барих боломжийг, бодлого зорилгоо хэрэгжүүлэх эрхийг Ардчилсан Намд авчирсан Норовын Алтанхуяг энэ оны “Алдартан” гар цааг үй мөн. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдын тамгыг атгасан энэ эрхэм зөвхөн тамга барьж, эрх эдэлсэн Тэргүүн сайд байхыг хүсээгүй, Монгол оронд өнөө хэр дутагдаж буй шинэчлэлийн салхийг урин залж, ард түм нээс алдагдаж буй ардчиллыг эгүүлэн авчрах ариун зорилгыг тээж яваа.

Авлига, шударга бус явдал, олигархи эрх мэдлийг халж, бүх шатанд зөв шинэчлэлийг эхл үүлэ хийн төлөө түү ний тэргүүлсэн Засгийн газрын хэрэг жүүлж буй үйл ажиллагааг ард олны дий лэнх олонх таа шаан дэмжиж буй. Иргэдийн оролцоо той төрийг төвх нүүлэх зорил год нь ч ам сайтай байгаа. Аливаа төр, засгийн үйл ажиллагаа ард түмнээ түшсэн цагт л амжилтад хүрдэг үнэмлэхүй үнэнийг жишиг бол гох аваас Н.Алтанхуяг сайдын аян олзтой байна гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.

Тэрбээр бутарсныг эвлүүлэгч, булаалдсаныг зохицуулагч, эвийг эрхэмлэгч, чигийг баригч прагматик хүн. АН-д, Монголын төрд чухамхүү ийм чанар дутагдаж байсан тул Н.Алтан хуягийн Засгийн газрын тэрг үүний албанд морилсон энэ цаг хугацааг тохиолдлын биш, тохирол зохирлын хэмээн үзэж болох талтай. Монгол орон сэргэн хөгжих, хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн жам замд хөл нийлүүлэх цаг ирснийг хүн бүхэн мэдэж, мэдэрч байгаа. Гагцхүү олигтой хөтөч үгүй өнөөг хүрэв. Зам алсалбал, хөсөг саатвал монголчууд бүхлээрээ алдана, бүтнээрээ гарз тээнэ. Тиймээс Н.Алтанхуягийг алгуурладаггүй, алдаа тээдэггүй, ирэх өдрийн улаач, энэ цагийн хөтөч байгаа сай хэмээн хүсэж буй. Энэ их итгэл найдварыг өвөрлөж, өвөрлөсөндөө өөриймсөж, өр зүрхний угаас Монголоо гэх сэтгэл 27 дахь Ерөнхий сайдад байгаа буй за.

ДЭЭЛТЭЙ ӨВГӨДИЙН УДАМ, ДЭЛХИЙН ЭНТЭЙ БӨХ

Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг олон сайхан ялалтаараа чөлөөт бөхийн ертөнцийг чимж, содон амжилтаараа Монголын анхдагчдын эгнээнд багтсан бүсгүй.

Одоогоос гурван жилийн өмнө дэлхийн аварга болохдоо 35 жилийн турш тасраад байсан алтан медалийг эх орон доо авчирсан тэрбээр өнгөрсөн жил будант Альбионд тохиосон зуны ХХХ олимпийн хүрэл медалиар ард түмнээ “шагнасан” юм. “Мехико- 68”-аас эхлэн олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлж байсан чөлөөт бөхийнхөн Москвагийн олимпоос хойш медалийн бараа харалгүй уд сан. Харин өнгөрсөн жилийн наадамд залуухан гавьяат маань хүчтэй өрсөлдөгчдөө буулган авсаар удтал дуншсан олимпийн медалийг хүзүүндээ зүүсэн билээ. “Боломжоо бүрэн дүүрэн ашигласан бол амжилтаа ахиулах л байсан” хэмээн спортын хорхойтнууд өдгөө ч барилдааных нь тухай ярилцдаг.

Гэхдээ л тэр олимпийн их талбарт монгол бүсгүйчүүдээс анх удаа эхний гуравт багтаж чадсанаас гадна “Лондон-2012”-оос медаль хүртсэн цорын ганц мон гол бүсгүй билээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүчтэй бөхчүүд олон бий. Тэдний дунд Монголын С.Батцэцэг, О.Насанбурмаа нараас өрсөлдөгчид нь эмээдэг. Батцэцэг дэлхийн аварга цолтой, Насанбурмаа дэлхийн аваргаас хо шой хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр энэ жинд Монгол орон зайгаа дархалсан гэсэн үг. Дээлтэй өвгөдийн удам, дэлхийн энтэй бөх С.Батцэцэг хэмээх бүсгүй жингийнхнийхээ зүрхэнд шар ус хуруулж, дэлхийн дэвжээнд алдраа дуурсгаж яваа нь юутай бахархалтай.

БЯРТАЙ ЗААНЫ ОЧТОЙ ХҮҮ

Нэг биш нэлээд хэдэн жилийн өмнөөс арлын Японы үндэсний бөх сүмогийн дэвжээнд монголчууд мөрөө гаргаж, алдар хүндийн оргилд гарч, ам жилт ялалтаар энэ өвөрмөц ертөн цийг шуугиулсаар ирсэн.

Луу жилд Монголын сүмочид бас л цогтой золбоотой, өнгөтэй хийморьтой байс наас сүмогийн оргил цолонд хүрсэн Харүмафүжи Д.Бямбадор жийг онцлохгүй байхын аргагүй. Дээд зиндааны хамгийн хөнгөн бөхөд тооцогддог тэрбээр долдугаар сарын Нагоя башёд 15 даваатайгаар аваргалахад Сүмогийн холбооноос түүнд ирэх тэмцээнд 13 давсан тохиол долд ёкозүна цол олгоно хэмээн ам лаад хамгийн гол нь маэгашира цолтонд унахгүй байхыг даалгасан.

Харин Аки башёгийн явцад “Заавал түрүүлэх хэрэгтэй”, “Их аваргатай хэрхэн барилдахыг нь харж байж болно” гэхч лэн болзлоо чангаруулсан билээ. Хэдий тийм ч “Ама” тэр олон шал гуурыг давсан шиг давж, нэг ч унаагүйгээр түрүүлж, сүмогийн оргил цолыг гуйж бус гуядаж авав. Сүүлчийн өдөр түүнтэй үнэн хүчийг үзээд бараагүй Хакүхо М.Даваа жаргал “Уначихгүй юм сан гэж их гүрийлээ. Гэвч Харүмафүжигийн ёкозүна болох гэсэн хүсэл эрмэлзэл нь миний хичээл зүтгэлээс хавьгүй илүү байлаа” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байдаг.

Ийн мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга болсон түүнийг дараагийн башёд ердөө 9-6 гэсэн амжилт үзүүлэхэд нь үл итгэгчид шүүмжлэлээр булж эхэлсэн. Ёкозүнагийн зөвлөлөөс манай бөхөд хандан кинбоши алдаж, холбоог өрөнд оруулахгүй байхыг сануулж, дараагийн тэмцээнд 10-аас бага даваа авбал хүчээр зодог тайлуулах асуудлыг хөндөнө гэдгийг сануулав. Гэвч Р.Давааням хэмээх бяртай энтэй зааны очтой бага хүү шинэ оны анхны, луу жилийн сүүлийн башёд дахин 15 да ваагаар итгэл төгс тэргүүлж, ёко зүна цолны эзэн нь бай хаа, цаа шид ч Эзэн хааны цомыг нэг бус удаа хүртэх боломжтой гоо но толсноор “Оны алдартан”-ы эрэм бэд дээгүүр суудал эзэллээ.

ХОРЬХОН НАСТАЙ ХОВОРХОН АВЬЯАСТАН

2009 оны боксын насанд хү- рэгчдийн ДАШТ Италид бо лоход Монгол Улсын боксчин Нямбаярын Төгсцогт хэмээх 17 настай хүү өрсөлдөгч бүхнээ ял саар мөнгөн медаль хүртэж, дэл хийн бокс сонирхогчдын анхаар лын төвд орж байлаа. Тэр үеэс хойш бид Төгсцогтыг олимпод “юм дуулгах” тамирчдын тэргүүн эгнээнд нэрлэсээр ирсэн билээ.

Гэхдээ манай тамирчныг олимпод оролцуулахгүй байх сонирхол гаднынханд их байлаа. Олимпийн эрх өгөх ДАШТ-д Азербайжаны боксчныг гурван үеийн турш “зодсон” ч эцсийн дүндээ ялагдсан болж таарсан. Харин олимпийн эрхийн сүүлчийн тэмцээнд Төгсөө хүү өрсөлдөгчдөө шүүгчтэй нь хамт ялсаар Лондонг зорих эрхээ өвөртөлсөн юм. Олимпийн наадамд манай залуу тамирчин тун хүндхэн сугалаа татсан ч торох юмгүй урагшилсаар байв. Эхний да ваанд ДАШТ-д луй вардуулж ялагд сан Азербайжаны Э.Мамиш задетай таарч, 18:11-ээр итгэл төгс яллаа. Удаах даваанд олимп, дэлхийн медальт, хашир туршлагатай В.Пикарди түүнийг хүлээж байлаа. Төгсцогт 2009 оны ДАШТ-д медалийн төлөөх тоглолтод түүнийг ялж байсан, энэ удаа ч итали боксч ныг 17:16-гаар сөхрүүлж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм.

Улмаар Узбекистаны найдвар Я.Латипов, дэлхийн аварга М.Алоян нарыг угсруулан хожсоор олимпийн их наадмын шигшээд хүрч, мөнгөн медальтай ирсэн. Хорьхон настай ч ховорхон авьяас тай монгол хүү Төгсцогт олон жил дэлхийн боксын рингэнд шуугиулах биз ээ.

ИРГЭДИЙН МАГНАЙГ ТЭНИЙЛГЭСЭН МАНЛАЙ

“Өнөөдөр” сонины “Алдартан”- ы шалгаруулалтад О.Маг най анх удаа тунаж байна. Тэрбээр оюутны ширээнээс босож, ажил амьдралын гараагаа эхэлсэн хориодхон насандаа иргэний хөдөлгөөний нүүр царай болж, хатан зоригтой тэмцэгчийн дүрээр ард түмэнд таниг дахыг хүссэн. Гэвч “жагсагч” л гэгдэж байснаас бус, төлөө нь тэмцэж явсан иргэдээсээ хариу талархал, хүндэтгэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж буй энэ өдрүүдийнх шиг хүлээж байсангүй.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө гэсэн нигүүлсэнг үй нэртэй энэ бай гууллага чу хам даа ямар ажил эрхэлдгийг мэдэж, таньсан хүн цөөхөн байсан байх. Харин чухам ямар байгууллага вэ гэдгийг О.Магнай асар богино хугацаанд олон нийтэд таниулж чадлаа. Бензин, шатахууны үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн нефть импортлогч найман компанид ногдуулсан 17.5 тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын өмнөх дарга цуцлаад байсныг сэргээснээр О.Магнайн алхам шууд олны талархалд нийцсэн. Та биднийг ямар сүү ууж, ямар ундаа хэрэглэж байгааг хэлж өгснөөрөө О.Магнай нийгмийн танин мэдэхүйд өнгөт хувьсгалаас дутуугүй дэвшил авчирсан гэхэд хилсдэхгүй.

Ундаа, сүү үйлдвэрлэгчид өмнө нь үнэнийг хэлж байгаагүй учраас хуурай сүү, сиропыг устай найруулсныг нь бид “үнээний сүү”, “цэвэр шүүс” нэрээр ху дал даж авчихаад, явж байж. Ха рин одоо үйлдвэрлэгчид бү тээг дэхүүнийхээ шошгон дээрх хуурч мэхэлсэн сурталчилгаа гаа хуу лах болов. Өөрийн ашгийн төлөө өрөө- лийн халаасыг хоослох шахсан барилгын компаниуд одоо түүний өмнө бууж өгөх ээлж нь ирэв. Хэрэг лэгчдийн, иргэдийн өм нөөс шударга бус явдалтай тэм цэн манлайж, магнайг нь тэнийл гэсний хариуд 2012 он О.Магнайг алдар шууллаа.

БОСОГЧИЙН ОДОНД ТӨРСӨН “БОСОО ГИШҮҮН”

Хэн ч халдаж зүр хэлдэггүй “хатуу са мар”, С.Баяр цогтыг дуэльд дуу дах зориг гаргаж, санаа нд оромгүй үйлдэл хийж чадсанаараа тэр 2012 оны дуулианы гол эзэн байлаа.

Оюутолгойн гэрээ “Но”-той байна, Монголын талд бус, гаднын хөрөнгө оруулагчдад ашиг тай хувилбараар батлагдсан хэмээн шулуухан хэлж, зад шүүмжилж, жирийн иргэд байтугай түшээд нь хүр тэл сайн мэддэг гүй байсан гэрээний зүг олны ан хаарлыг хандуулж, ил болгож чадсан нь яах аргагүй түүний гавьяа. Халз мэтгэл цээнд хэн нь ялалт байгуулсан бэ гэдэгт хүмүүс ач холбогдол өгөөгүй. Харин Их хурлын танхимд бол сон нээлттэй хэлэлцүүлэг түүний зө вийг батлав. Энэ үед С.Ганбаатар гишүүний зорилго биелжээ гэж дүгнэж болохоор байв.

“Талхны үнэ өслөө, нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэхээ боль, багш, эмч нар, төрийн албан хаагчдын цалин хөлс бага байна” хэмээн жагсаж явсан тэмцэгч, хөдөлмөрчин түмний байгууллагыг толгойлогч Ганбаатар Их хур лын танхимд ч бас гол дүрд тоглож буй нь бусдаас тэр өөр гэдгийг харуулдаг. Гудам жны улс төрчөөс төрийн түшээгийн сэнтийд “ногоон гэрэл”-ээр суусан нь ард түмэн түүнд итгэдгийн илрэл болов.

Олонх, цөөнхийг бүрдүүлэгч намуудын сүрд дарагдаад бие даагчдын дуу хоолой бүдэг сонсогддог байсан жишгийг тэрбээр Их хуралд ирсэн өдрөөсөө өөрчилж дөнгөсөн гэхэд болно. Их хурал дахь ганц “босоо гишүүн” тэрбээр угаасаа л босогч, тэмцэгч байх одонд төрсөн хүн ажээ. Гэхдээ тэр өөрийнхөө юм уу, хэсэг бүлгийн төлөө биш, өргөн түм ний төлөө тэмцдэг онцгой чанартай бөлгөө.

ХЭН, ХЭНИЙГ НЭРЛЭВ

1. З.АЛТАЙ - Сэтгүүлч, УИХ-ын гишүүн асан 1. Ц.Элбэгдорж 2. Э.Бат-Үүл 3. Б.Баабар

2. П.АЛТАНЦЭЦЭГ - МҮОНТ-ийн сэтгүүлч 1.Э.Амартүвшин 2. О.Магнай 3. Н.Алтанхуяг

3. Б.АМАРСАЙХАН -БГД-ийн XIII хорооны иргэн 1. С.Сүхболд-“Хадгаламж банк” 2. Н.Түвшинбаяр 3. Э.Бат-Үүл

4. Б.АРИУНБОЛД - “Монгол 999” нэгтгэлийн гүйцэтгэх захирал 1. Б.Галаарид - МСЭ-ийн ерөнхийлөгч 2. Х.Баттулга - ҮХАА-н сайд 3. Л.Чинбат - “Гацуурт” компани

5. А.АРИУНЗАЯА - ХУД-ийн I хорооны иргэн 1. Э.Бат-Үүл 2. Б.Эрдэнэбат - “Камертон” 3. Г.Золцэцэг - Дизайнер

6. Г.АРИУНЗАЯА (Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолборын 9-р ангийн сурагч) 1. Н.Түвшинбаяр 2. С.Батцэцэг 3. С.Ганбаатар

7. АРТАНЪЯН - Нийтлэлч 1. Н.Түвшинбаяр 2. Д.Бямбадорж - Харүмафүжи 3. Э.Эрдэнэжамъян - Хууль зүйн дэд сайд

8. Г.АЮУРЗАНА - Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч 1. Н.Түвшинбаяр 2. Э.Амартүвшин 3. Э.Бат-Үүл

9. О.БААСАНХҮҮ - УИХ-ын гишүүн 1. Н.Түвшинбаяр 2.Н.Энхбаяр 3. С.Ганбаатар

10. О.БАНЗРАГЧ - Улаанбаатар хотын банкны дэд захирал 1. Ц. Элбэгдорж 2. Н.Түвшинбаяр 3. О.Орхон (ЗГ-ын хоёр удаагийн бонд босгосон, ХХБ-ны дэд захирал)

11. С.БАТБААТАР - “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч 1. Ц.Элбэгдорж 2.Н.Алтанхуяг 3. Ө.Энхтүвшин

12. Г.БАТЗАЯА - МҮОНР-гийн “Хурд” агентлагийн захирал 1. Ц. Элбэгдорж 2. О.Магнай 3. Д.Алтанхуяг

13. Т.БАТ-ОРГИЛ (СХД-ийн XII хорооны иргэн) 1. С.Батцэцэг 2. Э.Амартүвшин 3. Н.Түвшинбаяр

14. Ж.БАТСУУРЬ - Сүхбаатар аймгийн Засаг дарга 1. Ц. Элбэгдорж 2. Н.Алтанхуяг 3. Н.Түвшинбаяр

15. Г.БАТСҮХ - “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга 1. Э.Амартүвшин 2. Төгстөмөр - Шатарчин хүү 3. Б.Шүүдэрцэцэг - зохиолч

16. Г.БАТТӨР - ТӨХ-ны мэргэжилтэн 1. Н.Төгсцогт 2. Н.Түвшинбаяр 3.Ц.Элбэгдорж

17. М.БАТЧИМЭГ - УИХ-ын гишүүн 1. Ц. Элбэгдорж 2. Н.Түвшинбаяр 3. Э.Амартүвшин

18. Ц.БАТЧУЛУУН - Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач 1. Э.Амартүвшин 2. Н.Түвшинбаяр 3. Н.Алтанхуяг

19. Д.БАТСАЙХАН (Төрийн банкны гүйцэтгэх захирал) 1. Х.Намсрай - академич 2. Н.Түвшинбаяр

20. Ж.БАЯР - UBS телевизийн ерөнхий найруулагч 1. Б.Долгион СГЗ, хөгжмийн зохиолч 2. Э.Сонинтогос СУИС-ийн захирал 3. Л.Балхжав СГЗ

21. Г.БАЯРСАЙХАН - УИХ-ын гишүүн 1. Ц.Элбэгдорж 2. З.Энхболд 3. Д.Алтанхуяг - балетчин

22. Г.БАЯРМАГНАЙ (Оюутолгой уурхайд экспорт хариуцсан ахлах ажилтан) 1. Н.Төгсцогт 2. С.Баярцогт 3. Х.Баттулга

23. Ч.БОЛД - Урлаг судлаач, сэтгүүлч 1. Э.Амартүвшин 2. Х.Намсрай 3. Д.Бямбадорж

24. Д.БОЛОР - “Skytel” компанийн гүйцэтгэх захирал 1. Н.Түвшинбаяр 2. Ц. Элбэгдорж 3. Г.Ариунбаатар - Дуучин

25. Х.БОЛОРЧУЛУУН - УИХ-ын гишүүн 1. Н.Түвшинбаяр 2. Н.Алтанхуяг 3. Н.Болортуяа - TV8 телевизийн сэтгүүлч, хойд эцэгтээ зодуулсан хүүгийн талаар мэдээлсэн

26. Х.БОЛОРЦЭЦЭГ (ХААИС-ийн Дархан дахь салбар сургуулийн нягтлан бодохын нэгдүгээр курсын оюутан) 1. Н.Түвшинбаяр 2. С.Ганбаатар 3. Д.Бямбадорж

27. З.БОРГИЛМАА - “News.mn” агентлагийн сэтгүүлч 1. Ц. Элбэгдорж 2. Н.Түвшинбаяр 3. Ч.Ганжавхлан - хүний наймааны эсрэг тэмцэгч

28. Б.БЯМБАСАЙХАН - “Ньюком” ХХК-ийн гүйцэтгэх захирал 1. Н.Түвшинбаяр 2. Н.Төгсцогт 3. Э.Бат-Үүл

29. Д.БЯМБАЦЭЦЭГ - МҮОНТ-ийн сэтгүүлч 1. Э.Амартүвшин 2. Н.Түвшинбаяр 3. Х.Намсрай

30. Б.ГАЛААРИД - МСЭ-ийн ерөнхийлөгч 1. Н.Түвшинбаяр 2. З.Энхболд 3. Э.Амартүвшин

31. Ж.ГАНГАА - “Балдорж” шагналт, сэтгүүлч 1. Ц. Элбэгдорж 2. Ж.Мягмарсүрэн 3. З.Энхболд

32. Т.ГАНДИ - Монгол Улсаас БНУУ-д суугаа Элчин сайд 1. Э.Амартүвшин 2. Н.Түвшинбаяр 3. С.Цогбадрах (ой тогтоолтын дэлхийн аварга)

33. Д.ГАНДУУЛГА (Нийслэлийн ЧД-ийн цагдаагийн хэлтсийн хэв журмын ажилтан) 1. Н.Түвшинбаяр 2. Д.Бямбадорж 3. Н.Төгсцогт

34. Ө.ГАНЗОРИГ - Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч 1. Н.Түвшинбаяр 2. О.Орхон 3. Ч.Ганхуяг - Сангийн дэд сайд асан

35. Л.ГАНТӨМӨР - БШУ-ны сайд 1. Н.Түвшинбаяр 2. Н.Алтанхуяг 3. Ц.Элбэгдорж

36. Н.ГАНТУЛГА - “Болор цом”-ын эзэн, сэтгүүлч, яруу найрагч 1. Ц. Элбэгдорж 2. Ж.Мягмарсүрэн 3. Д.Урианхай

37. Ш.ГАНТУЛГА - Олон улсын тоймч, сэтгүүлч 1. С.Ганбаатар 2. Н.Энхбаяр 3. Н.Алтанхуяг

38. Д.ГАНХУЯГ - Гадаад харилцааны дэд сайд 1. Ц. Элбэгдорж 2. Э.Бат-Үүл 3. О.Магнай

39. Б.ГАНХУЯГ (Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн багш) 1. С. Баярцогт 2. Н.Түвшинбаяр 3. Н.Цэвэгням - сүмоч

40. Б.ГАНЧИМЭГ - “Балдорж” шагналт, сэтгүүлч 1. Э.Амартүвшин 2. Н.Түвшинбаяр 3.Н.Алтанхуяг

41. Ц.ГОМБОСҮРЭН - Ахмад дипломатч 1. Э.Амартүвшин 2. Х.Хатанбаатар - Оюуны олимпийн аварга 3. С. Батцэцэг

42. Ж.ГОНЧИГСҮРЭН - Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам 1. Э.Бат-Үүл 2. Ц.Элбэгдорж 3. Н.Түвшинбаяр

43. Ж.ГҮРРАГЧАА - Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч 1. Н.Түвшинбаяр 2. Н.Жанцанноров 3. Б.Лхагвасүрэн

44. Д.ДОРЖДУЛАМ - Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч 1. Э.Амартүвшин 2. Л.Дүгэржав - туйл судлаач 3. Д.Отгонжаргал - дуучин

45. Б.ДЭЛГЭРМАА - Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд 1. Н. Батбаяр (ЭЗХ-ийн сайд) 2. Э. Бат-Үүл 3. Н.Алтанхуяг

46. Н.ЖАНЦАННОРОВ - Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч 1. Э.Амартүвшин 2. Н.Түвшинбаяр 3. Г.Ариунбаатар

47. Р.ЖИГЖИД - Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга 1. Н.Түвшинбаяр 2. Э.Амартүвшин 3. Ц.Элбэгдорж

48. Д.ЗАГДСҮРЭН - МҮОХ-ны ерөнхийлөгч 1. Ц.Элбэгдорж 2. Н.Түвшинбаяр 3.С.Батцэцэг

49. Д.ЗАЯАБАТ - “Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга 1. Ц. Элбэгдорж 2. Н.Түвшинбаяр 3. Ж.Оджаргал

50. Н.ЗОЛЖАРГАЛ - Монголбанкны ерөнхийлөгч 1. Ц. Элбэгдорж 2. З.Энхболд 3. Н.Түвшинбаяр

51. Б.ЗОРИГТ (Монголын цахилгаан холбоо компанийн 1109 таксины жолооч) 1. Э.Бат-Үүл 2. Д.Дагвадорж 3. Н.Түвшинбаяр

52. Ч.ЛОДОЙРАВСАЛ - МУИС-ийн багш 1. Н.Түвшинбаяр 2. Б.Баасансүрэн (үргүйдлийн эмч) 3. Э.Амартүвшин

53. О.МАГНАЙ - ШӨХТГ-ын дарга 1. Ц. Элбэгдорж 2. Н.Алтанхуяг 3. З.Энхболд

54. Ж.МӨНХБАТ - “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч 1. Ө.Энхтүвшин 2. Б.Бат-Эрдэнэ 3. Н.Түвшинбаяр

55. Ц.МӨНХБОЛД - ХУД-ийн III хорооны иргэн 1. С.Ганбаатар 2. О.Магнай 3. Н.Түвшинбаяр

56. Б.МӨНХДОРЖ - Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч 1. С.Ганбаатар 2. С.Батмөнх (ИНЕГ-ын дарга асан)

57. Ш.МӨНХЖАРГАЛ - “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер 1. Н.Түвшинбаяр 2. Н.Төгсцогт 3. С.Батцэцэг

58. М.МӨНХМАНДАХ - Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал 1. Н.Түвшинбаяр 2. Э.Амартүвшин 3. Х.Намсрай

59. Д.МӨНХТҮШИГ - “Улаанбаатар зочид буудал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга 1. Н.Түвшинбаяр 2. Ц.Элбэгдорж 3. Э.Амартүвшин

60. Г.МЭНД-ООЁО - Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч 1. Э.Амартүвшин 2. Н. Түвшинбаяр 3. Э.Бат-Үүл

61. Б.НАРАНБААТАР - Спортын бэлтгэлийн төвийн дарга 1. Ц.Элбэгдорж 2. Н.Төгсцогт 3. Н.Түвшинбаяр

62. И.НАРАНТУЯА - Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга 1. Ц. Элбэгдорж 2. Б.Цэнддоо -Төрийн соёрхолт, нийтлэлч 3. М.Даваажаргал

63. С. НАСАНБАТ - Дархан-Уул аймгийн Засаг дарга 1. Н. Түвшинбаяр 2. О.Магнай 3. Н.Энхбаяр

64. С.НАСАНЖАРГАЛ - “MN-25 дугаар суваг” телевизийн редактор 1. Ц. Элбэгдорж 2. О.Магнай 3. Н.Түвшинбаяр

65. Х.НЯМБААТАР – СХД-ийн ИТХ-ын дарга 1. Н.Түвшинбаяр 2. Ө.Энхтүвшин 3. Э.Амартүвшин

66. Ж.ОД - “MCS” компанийн дэд захирал 1. Ц. Элбэгдорж 2. Э.Бат-Үүл 3. Н.Түвшинбаяр

67. С.ОДОНТУЯА - УИХ-ын гишүүн 1. Ц.Энхбаяр - “Ачтан Элит” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, Бээжинд эмчлэгдээгүй хүүг эмчилсэн 2. С.Батцэцэг 3. Цэрэнчунт - ДБЭТ-ын дуучин

68. Г.ОТГОНБАЯР - “Балдорж” шагналт, сэтгүүлч 1. Н.Түвшинбаяр 2. Т.Мягмарсүрэн - Цээж бодолтын дэлхийн аварга 3. Д.Бямбадорж

69. Д.ОТГОНБАЯР - “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч 1. Н.Түвшинбаяр 2. С.Болд-Эрдэнэ - УДЭТ-ын жүжигчин 3. Н.Алтанхуяг

70. М.ОТГОНБАЯР (Улсын нэгдүгээр эмнэлгийн үе шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч) 1. Б.Баабар 2. О.Сэргэлэн - Улсын I төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэх төвийн дарга, профессор

71. Х.ОРОСОО - Баянгол дүүргийн Засаг дарга 1. С.Эрдэнэ 2. Ц.Элбэгдорж 3. Ц.Баатарсайхан (Таванбогд)

72. Ц.ОЮУНГЭРЭЛ - ССАЖ-ын сайд 1. Н.Түвшинбаяр 2. Н.Алтанхуяг 3. С.Батцэцэг

73. Д.ОЮУНТУЯА - “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга 1. Ц.Элбэгдорж 2. Н.Түвшинбаяр 3. Ж.Мягмарсүрэн

74. М.ОЮУНЧИМЭГ - МҮХАҮТ-ын орлогч дарга 1. Ц.Элбэгдорж 2. Н.Түвшинбаяр 3. Ц.Бавуудорж - Төрийн соёрхолт, яруу найрагч

75. Д.ОЮУН-ЭРДЭНЭ - “Балдорж” шагналт, сэтгүүлч 1. Н.Түвшинбаяр 2. Ц.Элбэгдорж 3. С.Ганбаатар

76. Г.ӨСӨХБАЯР - Монгол Улсын даян аварга 1. Н.Түвшинбаяр 2. П.Бүрэнтөгс - Улсын арслан 3. С.Батцэцэг

77. Ө.ПУНЦАГДАШ (Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин, өндөр настан) 1. Э.Бат-Үүл 2. Н.Түвшинбаяр 3. Ц.Тамара - Эгэл баатар

78. И.РЭНЧИНХАНД - Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч 1. Н.Түвшинбаяр 2. Ц.Элбэгдорж 3. Д.Бямбадорж

79. Д.САРАНГЭРЭЛ - УИХ-ын гишүүн 1. Н. Түвшинбаяр 2. С.Батцэцэг 3. Э.Амартүвшин

80. Н.САРАНГЭРЭЛ - “Өдрийн шуудан” сонины орлогч эрхлэгч 1. Г.Ариунбаатар - дуучин 2. Д.Анхлан - томуугийн эсрэг вакцин зохиосон 3. Ц.Элбэгдорж

81. Я.СОДБААТАР- УИХ-ын гишүүн 1. Н.Түвшинбаяр 2. Б.Бат-Эрдэнэ 3. Э.Амартүвшин

82. Э.СОНИНТОГОС - СУИС-ийн захирал, доктор 1. Ц. Элбэгдорж 2. Э.Амартүвшин 3. Н.Түвшинбаяр

83. Б.СЭРГЭЛЭН - ДБЭТ-ын дарга асан 1. Э.Амартүвшин 2. Н.Түвшинбаяр 3. Ц.Оюунгэрэл

84. О.ТЛЕЙХАН - УИХ-ын гишүүн 1. Д.Бямбадорж 2. Ж.Оджаргал 3. П.Бүрэнтөгс

85. Ж.ТЭГШЖАРГАЛ - “Өнөөдөр” сонины сэтгүүлч 1. 1.М.Болорцэцэг (Палеонтологич, “Тарбозавр батаар”-ын хэргийг анх мэдсэн) 2. Б.Энэбиш -“Эрдэнэс Тавантолгой” 3. Дуурь бүжгийн эрдмийн театр

86. Ч.ТӨГСЖАРГАЛ (Тэнгэр ертөнц компанийн захирал) 1. О.Магнай 2. Ч.Жаргалсайхан (Хүүхдийн ордны гавьяат багш) 3. Э.Бат-Үүл

87. И.ТӨЛӨӨГӨН (Улсын аварга тариаланч) 1. Ц. Элбэгдорж 2. Н.Алтанхуяг 3. О.Магнай

88. М.ТҮВШИНЖАРГАЛ - БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн 1. Н.Түвшинбаяр 2. Э.Бат-Үүл 3. Н.Энхбаяр

89. М.УЛАМБАДРАХ - NTV телевизийн захирал 1. Н.Түвшинбаяр 2. Э.Бат-Үүл 3. Д.Бямбадорж

90. Г.УЯНГА - УИХ-ын гишүүн 1. Н.Энхбаяр 2. Д.Баттүвшин - шатаж буй машинаас хүн аварсан 3. Н.Болортуяа - ТВ8-ын сэтгүүлч

91. Н.ҮЙЛСТ - Хүний гавьяат эмч 1. Н.Түвшинбаяр 2. Н.Төгсцогт 3. Э.Амартүвшин

92. Р.ХАДБААТАР - Монголын сонины холбооны ерөнхийлөгч 1. Ц.Элбэгдорж 2. Н.Энхбаяр 3. Э.Бат-Үүл

93. Л.ЦОГЗОЛМАА - Төрийн соёрхолт, ардын жүжигчин 1. Э.Амартүвшин 2. Н.Түвшинбаяр 3. С.БолдЭрдэнэ (жүжигчин)

94. Б.ЦОГТГЭРЭЛ - Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд 1. Х.Хатанбаатар (Оюуны олимпийн аварга) 2. Д.Бямбадорж 3. Н.Түвшинбаяр

95. Д.ЦООДОЛ - Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч 1. Н.Түвшинбаяр 2. Д.Бямбадорж 3. Э.Амартүвшин

96. Д.ЦЭДЭН-ИШ - “Интерком” сангийн захирал, сэтгүүлч 1. Ө.Энхтүвшин 2. Ц.Нямдорж 3. Д.Бямбадорж

97. Д.ШАГДАРСҮРЭН - СГЗ, МҮОНР-гийн тоймч 1. Л.Дүгэржав 2. Ц.Элбэгдорж 3. Н.Түвшинбаяр

98. Л.ЭНХ-АМГАЛАН - УИХ-ын гишүүн 1. Н.Түвшинбаяр 2. До.Болд - Ардын зураач 3. Н.Алтанхуяг

99. Х.ЭНХТУЯА - “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга 1. С.Батцэцэг 2. Э.Амартүвшин 3.Н.Энхбаяр

100. Р.ЭРДЭНЭБҮРЭН - Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга 1. Н.Алтанхуяг 2. Ц.Элбэгдорж 3. Х.Тэмүүжин
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7046600/69f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
3168 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
3167 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
3166 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
3165 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
3164 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
3163 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
3162 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
» АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
3160 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
3159 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11989
3158 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
3157 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
3156 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
3155 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
3154 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
3153 Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11918
3152 А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
3151 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
3150 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
배너신청
자생병원

배너신청