Бичлэгийн тоо 3,329

 Төрийн ордны “А” танхимд өчигд өр УИХ-ын “бага чуулган” хуралдав. Түүхэнд анх удаа Төрийн байгуулалтын байнгын хороо 48 гишүүнтэйгээр хуралдсан нь энэ. Тэдний 15-аас бусад нь “хэрэгт дурлагч”. Гишүүд ийм өндөр ирцтэй цугласны шалтгаан нь шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах, эсэх асуудал байлаа.

Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцох тухай яриа учир танхимын ажлын “тайланг” хамт хэлэлцэх болсон. МАН-ынхан давшиж, АН-ынхан хамгаалсан “тулаан”, талцсан маргаан хэдэн цагийн турш үргэлжлэв.

Тодорхой үндэслэлгүйгээр төрийн 7000 гаруй албан хаагчийг халсан, орон тоог өмнөхөөс 91.5 хувиар нэмсэн, Үндсэн болон бусад хуулийг зөрчсөн томилгоонууд хийсэн, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрхийг боомилж, олон телевиз хаасан, жагсаал хийж 10 гаруй зүйл шаардлага өгч байхад үл тоон ууланд зугаалж яваад төөрч, төсвөөс 14 сая төгрөг үр ашиггүй зарцуулахад хүрсэн, хоёр хөршийн удирдлага уулзаж нүүрсний асуудлаар ярьж байхад “Хоёр хүн уулзаа л биз” гэж хэлснээрээ гадаад бодлого, улсын аюулгүй байдалд сөрөг үр дагавар учруулах нөхцөл үүсгэсэн хэмээн Ерөнхий сайдыг огцруулах шалтгаанаа Ө.Энхтүвшин гишүүн танилцууллаа. Үүний дараа МАН-ын бүлгийн бүх гишүүн асуулт тавихаар нэрээ өглөө.

Төрийн албаны орон тоо нэмсэн, хууль бусаар халж сольсон болон “Чингис” бондын талаар гишүүд онцлон асууж, маргалдсан юм. Ерөнхий сайдаас гадна танхимын сайд нар нэмэлт хариу өгч байв. Ц.Нямдорж гишүүн “Би олон удаа огцрох, эсэхээ хэлэлцүүлж байсан. Тэгэхэд танхимын гишүүд давхар хариулж байгаагүй” хэмээн барьцах гэсэн ч “Та Ерөнхий сайд байгаагүй шүү дээ” гээд амаа таглуулав. Н.Алтанхуяг сайд дээрх үндэслэлүүдэд “2004 онд АН, МАН хамтарч Засгийн газарт байхад дөрвөн аймагт үүрэг гүйцэтгэгч томилж байсан жишгийг дагасан. Хамтраад хийхээр хууль зөрчөөгүй, дангаараа болохоор хууль зөрчсөн болж байна. Би тэр захирамжуудыг хууль зөрчсөндөө цуцлаагүй, хаврын чуулганаас өмнө намайг Үндсэн хууль зөрчүүлэх гэсэн улс төр ард нь байсан учраас цуцалсан юм. Хоёр орны удирдлагын уулзалтын талаар би мэдэгдэл огт хийгээгүй. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулсан. Хоёр орны удирдлага уулзаа л биз дээ, Монгол Улс асуудлаа дотооддоо шийднэ гэж хэлснээс тасалж авсан байна лээ” гэсэн хариулт өгөв.

М.Энхболд: “Чингис” бондын хүүд ямар хяналт тавьж байна вэ?

Н.Батбаяр (Эдийн засгийн хөгжлийн сайд): -500 сая долларын бонд нь таван жилийн хугацаа, 1.4 хувийн хүүтэй. Үлдсэн нь 10 жил, 1.5 хувийн хүүтэй. Энэ хүү тогтмол, тэр хугацаа өнгөрсний дараанаас төлж эхэлнэ.

Сү.Батболд: -Эдийн засгийн макро үзүүлэлт буурч буйг сайд нар өмнөх Засгийн газартай холбон тайлбарлаж байна лээ. Урагш харахаас илүү хэнийг буруутгах вэ гэсэн хандлагаар ажиллаад байна. Өмнөх дөрвөн жилийн 90 хувьд хамтарч ажилласан. Төрийн ажлын залгамж чанар хаана байна вэ, эдийн засгийн уналтыг та юу гэж дүгнэж байна?

Н.Алтанхуяг: -Тэвчээртэй байсан учраас өнгөрсөн найман сард дуугараагүй, хамтарч гаргасан шийдвэрээ шүүмжилж гоншигоноог үй. Гэхдээ одоо ямар өр үүссэнийг хэлье. Худлаа гэсэн хүн байвал босоод хэлээрэй. Тавантолгойгоос 350 сая ам.долларын урьдчилгаа авсан. Үүнийгээ нүүрсээр төлж буй ч одоо 186 сая долларын өр үлдсэн. Хөгжлийн банкнаас өмнөх Засгийн газрын авсан 600 сая долларын зээлийн хүүг яахыг Ерөнхий сайд болохоосоо өмнө би танаас асуусан. Бид үүнд 24.3 тэрбум төгрөг төллөө. “Чингис” бондыг энэ зээл шиг хөдөлгөхгүй байсаар өрөнд орохгүйн тулд Монголбанктай хамтраад менежмент хийж байна. Оюутолгойгоос авсан 250 сая долларын урьдчилгаа төлбөрийн өр бас бидэн дээр буусан.

Я.Содбаатар гишүүн “Ерөнхий сайд хууль дагах уу, жишиг дагах ёстой юу” хэмээн асууж, түр орлон гүйцэтгэхтэй холбоотой хуулиас давсан журам баталснаа Цэцээр орохын өмнө цуцалсныг нь “хулгай хийчихээд шүүхээр орохын өмнө авсан мөнгөө буцааж өгч буйтай адил” хэмээх зүйрлэв. Энэ “дайралт” нь Ерөнхий сайдыг багагүй бухимдуулж, “Та нар яасан их хууль мөрддөг юм, би бол хууль мөрдөөгүй” хэмээн буруу үг унагачихав. МАНынхан алга ташин инээлдлээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Ингэж хэлж байгаа Ерөнхий сайдыг хаацайлах хэрэг байна уу” хэмээн бусдаас нь асуугаад хариуд нь Хууль зүйн сайдаас “Таныг ХЗХ-ноос мөнгө авсан гэж хохирогчид хэлээд байна лээ, үүнийг шалгана” гэсэн “сүрдүүлэг” сонсоод уурсав. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох хөтөлбөрийг “жаахан хичээсэн” бол үргэлжлүүлж болох байсан гэсэн Ц.Дашдорж гишүүнд “Хамруулах компаниудаа нэрлэсэн, 50 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгыг оруулж болно гэж зааснаараа бид алдсан. Энэ бүхнээ засаад найм дээр нэмэх, хасах хүүтэй, удаан хугацаатай, бас 80 ам метр хүртэл, гүйцэд барьсан байранд зээл олгохоор болж байна. Биднийг Засгийн газарт ороход инфляц 15 хувь байсан бол одоо 9.8 хувь болсон. Нааштай үзүүлэлт бас байгаа” хэмээн Ерөнхий сайд хариулав. “Эдийн засгийн өсөлт 16-17 хувь байхад инфляц 15 хувь байсан. Гэтэл одоо өсөлт тэг байхад ийм байгаа нь нэмэгдсэн гэсэн үг” хэмээн МАН-ынхан үзсэн.

Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон, Монгол Улсад амьдрахаа больсон, хоёроос дээш удаа зөрчил гаргасан гурван нөхцөлд л төрийн албан хаагчийг халах хуультай аж. Үүнд Н.Алтанхуяг сайд “Яармагт эмнэлэг байгуулах мөнгийг дундаас нь завшсан, албан хаагчдадаа биш өөртөө байр авсан гэх мэт хүмүүсийг халахгүй яах юм. Авлига хээл хахууль авсан хүмүүсийг чөлөөлсөн” гэлээ. Сөрөг хүчнийхэн гэм буруутай хүмүүсийг халахыг үгүйсгээгүй ч тэр бүгд нь зөвхөн МАН-ынхан байсан мэтээр ярьсанд нь гомджээ. Ч.Сайханбилэг сайд “Яамны тоо 16-19 болсон ч агентлагийг 43-27 болгож цөөлсөн. Албан хаагчдаа шилжүүлээд харин ч 455 хүнээр орон тоог бууруулсан” гэлээ. Төрийн албан хаагчдын цалингийн зардал 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэний учрыг асуусан С.Бямбацогтод Сангийн сайд “2012 онд цалин нэмсэн учраас энэ оны төсөвт зардал нь суусан. Тэр нь 200 тэрбум төгрөг болж байгаа юм” гэсэн тайлбар өгөв.

Н.Батцэрэг: Төсөлд “Төрийн албан хаагчдыг хоморголон халж, нийгэм бүхлээрээ айдаст автлаа” гэсэн байна. Монголчууд 1937 оны хэлмэгдүүлэлт, дэлхийн II дайны үед л нийтээр айдаст автаж байсан. Түүнээс хойш бүхлээрээ айхаар юм болоогүй байх. Ингэж үзсэн шалтгаанаа хэлээч?

Ө.Энхтүвшин: АН, “Шударга ёс” эвслийнх биш л бол бусдыг нь цэвэрлэсэн, хэвлэлээр энэ тухай байнга гарч байна. Та нарт биш, бидэнд хүмүүс хандсан. Та нарт хэлчихвэл “Шалгана, мөрдөнө” гэх биз.

Н.Номтойбаяр: Иргэдийг эдийн засгийн айдаст автуулж байгаа юм. Хүн амын нэг сая нь идэвхтэй хөдөлмөрлөх насных. Үүний 150 мянга нь төрийн албан хаагч. Олон хүн байрны зээлтэй, ажлаас халагдвал яах вэ гэсэн айдастай байна.

Д.Хаянхярваа: Ерөнхий сайд өөрөө “Би хууль мөрдөөгүй” гэж ярилаа. Ерөнхий сайдын үг хариуцлагатай байх ёстой. “Хаврын чуулганаас өмнө намайг Үндсэн хууль зөрчүүлэх гэлээ” гэж ярьсан чинь ямар учиртай юм бэ. Мөн Якунины захидал хэвлэлд нийтлэгдсэний төлөө “Өнөөдөр” сониныг шалгана, тагнана гэж болохгүй.

Н.Алтанхуяг: -Намайг сая Лхагважав Ленины музей, бондын асуудлаар Цэцэд өгчихсөн шүү дээ, гурав дахиа. Ленины музей надад ямар хамаатай юм бэ, бас бонд гаргах шийдвэрийг УИХ баталсан шүү дээ. ОХУ-аас Ерөнхий сайдад хаягласан захиа эзэндээ ирэхээс өмнө хэвлэлд гарсны учрыг, мэдээллийг хэн алдсаныг шалгах хүсэлтийг ТЕГ, ГХЯ-нд тавьсан. Түүнээс сониныг шалгана гээгүй. Энэ яриа чинь харин тэр мэдээллийг та өгчихсөн мэт уншигдаж байна.

Ц.Нямдорж: Төрийн албаны тухай хуулийн 17.18-д” Зургаан сар хүртэл хугацаагаар төрийн албанд түр томилж болно” гэсэн заалт байсныг АН-ынхны саналаар хүчингүй болгосон. Гэтэл одоо бараг бүх байгууллагын дарга түр гэсэн статустай байна.

Ч.Сайханбилэг: Гэхдээ дараагийн заалтад нь “Түр томилох журмыг Засгийн газар батална” гэсэн. Бид уг хуульд “иргэн” гэдэг үг оруулсан байснаа хассан юм. Журам нь хүчинтэй хэвээр. Тэгээд ч түрүүчээсээ жинхлээд дуусаж байгаа.

Ж.Энхбаяр: 7000 гаруй хүнийг авлигатай, асуудалтай учраас халсан гэлээ. Тийм юм бол нэгбүрчлэн шалга. Бас таны төрсөн эг чийн охин Уянга гэдэг эмэгтэйн “Gobi coal” компани тендерт ялсан байна. Гаргах нэг тонн нүүрс тутмаас 1.5 доллар авах аж. Уянга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дэнзэнгийн эхнэр, Дэнзэн тэр компанийн ТУЗ-ийн гишүүн. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

Н.Алтанхуяг: 7000 хүн халсан гэж худал мэдээлэл. Надаас нэг ч цент олохгүй, би тийм шударга бус юм хийдэг хүн биш.

Хоморголон халсан гэсэн нэр, усаа гаргаад ир хэмээн АН-ынхан шаардсан ч МАН-ынхан тэгсэнгүй. О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг баахан “ноолов”. Асуулт, хариулт дундуур өрнөсөн явган хэрүүлийн үеэр Р.Гончигдорж гишүүн “Элсний 13 чинь одоо олдохгүй” хэмээн Ц.Нямдоржтой маргаж, өнөөх нь “Чи тэр 13-ийн толгойлогч байсан биз дээ” хэмээн мэтгэлээ. Засгийн газар сэтгэлээрээ ажиллаж байгаа, бүхнийг хараар будахын тулд харж болохгүй хэмээн Ерөнхий сайд учирлаж байлаа. Энэ мэтээр хэлэлцэж, маргасны дараа санал хэлэв. Тус Байнгын хороонд МАН-аас Сү.Батболд, М.Энхболд нар л харьяалалтай, бусад нь АН, МАХН, МҮАН-ынхан учир МАН-ын санал газар авсангүй. Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг олонх дэмжсэнгүй.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7213025/2e4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3189 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
3188 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
3187 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12377
3186 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
3185 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
3184 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12328
3183 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12291
3182 “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
3181 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
3180 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
3179 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
3178 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
3177 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
3176 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
3175 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
» ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
3173 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
3172 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
3171 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
3170 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
배너신청
자생병원

배너신청