Бичлэгийн тоо 3,329

Чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуу дас нээж, бараан цувралуудад цэг тавьж чадсан Соронзонбол дын Бат цэцэг хэмээх бүсгүйгээр бид 2010 оноос хойш бахархаж, омогшиж явна. 2012 оны наймдугаар сард “Архангайн охин олимпоос алтын дайтай хүрэл медаль авчирлаа” хэмээн бөхөд хайртай монголчууд хөөрөн баярлаж байсан. Тийм ч учраас ард түмэн түүнийг өнгөрсөн жилийн “Оны алдартан”-аар нэрлэсэн. Харин тэр өөрөө үү нийг “Би олим поос медаль хүртсэн таван тамирчнаас ган цаараа эмэгтэй гэдгээрээ л шалгарсан байх” хэмээн даруухнаар хүлээн авсан.

Тэр 2010 онд эмэгтэйчүүдээс чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга болохдоо бас л “Оны алдар тан” болж байсан гавьяатан. 2010 онд дэлхийн аварга болоод, офицер цол хүртсэн тэрбээр Лондоны олимпоос хүрэл медаль авчирснаар 22 насандаа ахмад болж, цэргийн цолыг шуурхай “бөөндөж” байгаа нэгэн аж.

-Саяхан танайхан Сонгинын амралтад бэлтгэлд гараад ирсэн гэл үү. Ойрын үед ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох уу?

-Тийм. Гэхдээ миний хувьд тавдугаар сар гартал ямар ч тэмцээнд оролцохгүй. Зөвхөн бэлтгэл л хийнэ. Ямар нэг тэмцээнд оролцох, эсэх саналыг нь тамирчдаас асуудаг юм. Би саяхан болж өндөрлөсөн Улаан-Үдийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болон энэ сарын дундуур болох Азийн аваргын тэмцээнд оролцохгүй гэсэн саналаа хэлсэн байгаа. Тиймээс миний дараагийн хоёр ноймрын тамирчин явахаар болсон.

-Ямар учраас тэр вэ?

-Эрүүл мэндийн шалтгаан байна. Нуруундаа эмчилгээ хийлгэж байгаа.

-Нуруу нь тэгээд гайгүй биз дээ?

-Нэг их ноцтой гэмтэл биш ээ. Эмчилгээгээ хийлгээд, хажуугаар нь бэлтгэлээ тааруулаад хийж байхад зүгээр. Тэгээд тавдугаар сард “Mongolian open” олон улсын тэмцээнд оролцоно. Долдугаар сард болох “Универсиад”-д бас оролцох байх

 -Энэ жил Дэлхийн аваргын тэмцээнтэй. Дахиад аваргын төлөө барилдана биз дээ?

-Есдүгээр сард дэлхийн аваргад үзнэ. Нэг түрүүлж болсон юм дахиад болох байлгүй дээ.

-Насанбурмаа эгч та хоёр одоо нэг жинд хүч үзэхгүй болсон уу?

-Насанбурмаа жин өгсөөд, 67 кг-д барилдаж байгаа. Манай хүн энэ жилийн улсын аваргад түрүүлсэн. Одоо 67 кг-ын жингийн нэг ноймрын тамирчин. Тиймээс дэлхийн аваргад ч энэ жиндээ барилдах байх.

-Таны хувьд тогтмол 63 кг-ын жиндээ барилдах уу?

-Тэгнэ.

-Багадаа хэр мяраалаг хүүхэд байсан бэ. Биеийн жингээ тогтмол нэг түвшинд, хэвийн байлгах хэцүү юү?

-Багадаа нэлээд тарган хүүхэд байсан. Сургуульд ороод шуугдаж, нарийхан болсон доо (инээв). Одоо бол миний жин яаж ч нэмэгдлээ гээд 65 кг-аас илүү гардаггүй. Тэгээд ч байнгын бэлтгэлтэй байдаг болохоор жин хасах, нэмэх гэдэг санаа зовох асуудал биш.

-59 кг-ын жинд дэлхийн аварга болохдоо хэдэн кг хасаж оролцсон бэ?

-Би анх 59 кг-ын жинд барилдаж байсан юм. Дээд тал нь 64 кг хүрээд хасдаг байсан.

-Энгийн хүмүүсийн хувьд жингээ хасна гэдэг маш том асуудал байдаг. Гэтэл тамирчид төдөн кг-ыг хасаж, нэмлээ гээд л ярьдаг. Та нарын хувьд таван кг хасах бол асуудалгүй биз?

-Эмэгтэй хүний хувьд таван кг жин хасахыг их талдаа гэж үздэг. Эрэгтэй хүнд бол хэвийн. Гэхдээ л ямар ч хүн байнгын хөдөлгөөнтэй байвал турж болно. Тэр нь фитнесст очоод, эцэж унатлаа дасгал хийх гэсэн үг биш. Жирийн хүмүүс өглөө эрт босоод, 2-3 км газарт алхах хэрэгтэй. Эсвэл тийм хэмжээний газарт зөөлөн гүйж болно. Иймэрхүү байдлаар тогтмол хөдөлгөөнтэй бай хад жингээ учиргүй хасдаггүй юм гэхэд ядаж нэмэхгүй.

-Өнгөрсөн гуравдугаар сард манай улсад болсон “World cup-2013”-т олимпийн медальтай, дэлхийн аварга хүн ямар байдгийг та харуулж, монгол түмнээ огшоож байсан. Хоёр өдрийн барилдааны турш үзэгчдийн санааг нэг их зовоолгүй өрсөлдөгчөө буулгаж байсан хүн бол та. Гэвч багийн барилдаан болохоор ганц л жинд ялаагүйн төлөө манайх мөнгөн медаль дээр буусан. Тийм ч учраас таныг харамссандаа уйлж байхыг харах амаргүй байсан...

-Нэг л эмэгтэй ялсан бол манайх алтан медаль авах байсан. 3:2-оор ялж яваад, ялагдчихсан учраас үнэхээр харамсалтай байсан. Бидэнд дахиад ийм боломж тэр бүр олдохгүй шүү дээ гэж бодохоор харамсмаар. Тэр тусмаа нутгийнхаа дэвжээн дээр барилдаж байгаа болохоор үзэгчдийн дэмжлэгээс эхлээд бүх зүйл нь эерэг сайхан байсан. Гэхдээ манай улсын баг урьд нь энэ тэмцээнд үзүүрлэх нь байтугай финалд ч үлдэж байгаагүй. Тийм учраас чамлахааргүй амжилт гэж бодож байгаа.

-Хоёр дахь өдрийн тэмцээнд Хятадын бөхтэй барилдахдаа 2:2-оор тэнцсэн ч өөртөө итгэлтэйгээр өрсөлдөгчөө цэвэр ялсан нь бахадмаар байсан шүү.

-63 кг-ын жинд барилдсанаасаа хойш анх удаа Хятадын бөхтэй таарсан нь тэр. Эхний үед яаж барилдахаа мэдэхгүй, их эвгүй байсан. Тэр тамирчин надтай анх удаа таарч барилдаж байгаа гэхэд намайг маш сайн судалсан байна лээ. Ямар ч барьц өгөхгүй, зүтгээд л. Тиймээс барилдааныхаа тактикийг өөрчлөх шаардлага гарсан. Тэгээд өөрийнхөө барилдааныг жаахан өөрчилснөөр ялсан даа.

-Тамирчин хүн оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргахыг зорих нь мэдээж. Бас хажуугаар нь хүмүүсийн “Батцэцэг чадах ёстой” гэсэн итгэл найдвар зарим талаар өр нэхээд ч байгаа юм шиг дарамттай санагдах тал байх уу?

-Хүмүүсийн итгэл найдварыг хүлээнэ гэдэг сайхан л даа. Заримдаа энэ нь хэцүү санагдах үе бий. Гэхдээ “Чи чадна” гэдэг үгийг надад итгээд хэлж байгаа нь том үүрэг хариуцлага учраас хичээх л ёстой. Хүн авч байгаа зүйлийнхээ хэрээр буцааж өгөх ёстой гэж боддог. Би төр засгаасаа, хамт олноосоо ч багагүй зүйл авсан хүн шүү дээ. Тийм учраас энэ бүхний хариуд миний хийж өгөх зүйл бол амжилттай барилдах.

-Өнгөрсөн жил Олимпийн наадамд монголчууд түүхэн амжилт үзүүлсэн гэдгээрээ манай сонины “Оны алдартан” тодруулах санал асуулгад хүмүүс спортынхныг нэлээд нэрлэсэн. Лондоны тэнгэрт Монголынхоо төрийн далбааг мандуулсан таван тамирчнаас гурав нь “Оны алдартан”-д багтсан. Тэдний нэг нь та байсан гэхээр ард түмэн танд ихээхэн хүндэтгэл үзүүлсний илрэл байх, тийм үү?

-Түвшинбаяр аварга бол тодорхой. Төгсцогтын хувьд хүн болгоны хайрыг татсан залуу тамирчин гэдгээрээ шалгарсан болов уу. Би болохоор таван хүн дотор байсан ганц эмэгтэй гэдгээрээ энэ хүндлэлийг хүлээсэн байх. Ямар ч гэсэн их баяртай байгаа. Хүссэн хүн болгон Алдартнаар шалгарахгүй. Тэгэхэд бид гурав тэр хүмүүс дунд багтаад, нэг нь бүр шилдгээр шалгарсанд манай спортынхон баяртай байгаа.

-2012 оны зуны олимпийн хагас шигшээ барилдаанд Японы бөхтэй таарч ялагдсан. Олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга тэр бөхтэй ирэх есдүгээр сард Унгарт дахиж таарвал даагаа нэхнэ биз. Тэгээсэй ч гэж олон хүн хүсэж байгаа байх?

-Ирвэл барилдана даа. Ер нь тэр хүнийг ялчихмаар л санагдаад байдаг юм. Хүмүүсийн харснаар бол би олимпийн дэвжээнд тэр хүнээс айгаад, биеэ бариад байсан юм шиг байна билээ. Гэхдээ би хүнтэй барилдахдаа хэзээ ч айж байгаагүй. Тэр хүн бид хоёрын гол ялгаа нь туршлага. Гурван настайгаасаа эхлээд 25 жил чөлөөт бөхөөр хичээллэсэн тэр хүний дэргэд би таван жил хичээллэсэн. Өрсөлдөгчдөө мэх хийх нөхцөл өгдөггүй хүн юм билээ. Гэхдээ одоо таарвал хожно.

-Олимпоос медаль хүртсэнийх нь дараа танайхантай уулзахаар сэтгүүлчид Хашаатыг зорьсон байсан. Тэгэхэд аав, ээж, өвөө тань “Охинтойгоо ярьж амжаагүй л байна” гэсэн байсан. Хашаатын өргөн талд ах дүү нартайгаа ноцолдож явсан охин дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин болоод очиход нутгийнхан тань яаж хүлээж авсан бэ?

-Аав, ээж, өвөө, эмээ, ах дүүс минь бүгд Архангай аймгийн Хашаатад байдаг. Хоттой ойрхон болохоор ер нь л нутаг руугаа явчих санаатай. Нутгийн олон маань намар намайг очиход маш сайхан хүлээж авсан. Бүгд л сэтгэлээ шингээсэн сайхан үг хэлж, хонь малаа барих нь бариад медалийг минь мялаасан. Тэр олон хүмүүсийн, нийт монголчуудынхаа итгэлийг алдалгүй цаашдаа тэмцээнүүдэд улам сайн барилдана гэж л хэлье дээ.

-Эхэн үедээ таны тэмцээн уралдаанд оролцох зардлыг төрөл төрөгсдөөс гадна нутаг орныхон тань даадаг байсан гэл үү?

-Өсвөрийн тэмцээнүүдийн зардлыг тамирчид хувиасаа гаргадаг бай сан. Тэр үед аав ээж, ах дүү нараараа бүх зүйлээ даалгадаг байсан учраас аймгийн ЗДТГ-ынхан хүртэл зарим үед тусалдаг байлаа. Одоо бол би Монгол Улсын нэрийн өмнөөс Үндэсний шигшээ багт барилдаж байна. Үндэсний шигшээ багийн тамирчин болохоор зардал мөнгөнд санаа зоволтгүй. Дээрээс нь би Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тамирчин болсон учраас тэмцээн уралдаанд оролцох болон эм витаминжуулалтын зардлаа тэндээс гаргуулдаг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, би “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад цолтой. Олимпийн дараа ахмад болсон. Хилийн цэргийн нийт хамт олондоо талархаж явдгаа илэрхийлмээр байна. 2010 онд энд харьяалагдсанаар дэлхийн аварга болж байсан.

-Таныг дунд сургуульд байхад бөхийн дугуйландаа авахгүй удсан шалтгаанаа Дондов багш тань тайлбарласан уу?

-Яагаад авдаггүй байснаа хэлээгүй ээ. Би эхэндээ сагс, волейболын дугуйланд явдаг байсан болохоор өндөр, туранхай охин байсан. Тийм хүнийг ямар ч хүн харсан, барилдана гэж бодохгүй байх л даа.

-Хорин насандаа дэлхийн аварга, хоёр жилийн дараа олимпийн медаль хүртсэн. Монголчууд олимпод оролцсон 40 гаруй жилийн түүхэнд гуравхан эмэгтэй тамирчин медаль хүртсэний нэг та. Цаашид таныг амжилтын оргил илүү өндрөөс дуудах байх даа.

-Мэдээж хэрэг хүн нэг байрандаа байхыг хүсэхгүй. Хойшид илүү том зүйл хийх хүсэл тэмүүлэлд аяндаа хөтлөгдөж байна. Дэлхийн аваргын медалиа хоёр, гурав болгож үржүүлэх, олимпийн алтан медальд хүрэхийн төлөө хичээнэ. Ингэхийн тулд бэлтгэл сургуулилалтаа маш сайн, бас болгоомжтойгоор хийхийг л бодож байна.

-Энэ том зорилгын төлөө зүтгэсээр гучин нас хүрэхэд таны амьдралд юу өөрчлөгдсөн байх бол?

-Ямар ч байсан эхний ээлжинд 2016 оны олимпод амжилттай орол цо - хыг зорьж байгаа. Түүнээс цааш доод үеийн тамирчдаа харна. Сайн дүү нар ар араасаа гарч ирвэл би нэг их барилдах гээд байхгүй болов уу. Спорт бол залуу хүний өрсөлдөх талбар.

-Чөлөөт бөхийнхөн тийм хурдан сэлбэгддэг гэж үү?

-Тийм ээ. Хорь гарахад л амжилт гаргаж чадахгүй бол оройтох тийшээ хандана. Яагаад ч юм сүүлийн үед өөрийгөө хөгшрөөд байгаа юм шиг санадаг болсон. Яагаад тэр вэ? -Хоёр жилийн өмнө шигшээ багийнхаа хамгийн залуу нь манай үеийнхэн байсан. Тэр үед үргэлж энэ чигээрээ байх юм шиг санадаг байлаа. Гэтэл энэ жил “Дэлхийн цом”-ын тэмцээний бэлтгэлд гарсан чинь бид дээрээсээ хоёр дахь нь болчихож. Эгч нар маань зодог тайлбал бид дээд үеийнхэн болох нь байна шүү дээ. 1995 оны хүүхдүүд хүртэл гараад ирчихсэнийг харахад эвгүй л юм билээ (инээв). Энэ бол цаг хугацааны асуудал болохоор яалтай ч билээ.

-2016 оны олимпийн дараа хүүхэдтэй болох уу. Түүнээс өмнө бол ээж болох төлөвлөгөө байхгүй байх?

-Мэдээж би эмэгтэй хүн учраас хүүхэд төрүүлж, ээж болох хэрэгтэй. Гэхдээ ирэх олимпоос нааш тийм төлөвлөгөө байхгүй.

-МУИС-ийн япон хэлний ангид сурч байсан гэл үү?

-Боловсролын их сургуулийн япон хэлний ангид байсан. Удаагүй гарчихсан. Одоо ШУТИС-ийн харьяа КТМС-т санхүү менежментийн чиглэлээр сурч байгаа.

-Япон хэлээ бүр орхичихсон уу?

-Орхисон орхисон. Бэлтгэл сургуулилалт гээд зав маш бага байдаг учраас тэр олон ханзыг цээжилж суух аргагүй юм билээ. Яалт ч үгүй аль нэгийг нь сонгох хэрэгтэй болсон. Тэгээд хоёр сар ч болоогүй сургуулиа орхисон.

-Цаашдаа тэгвэл санхүүгийн талын хүн болох нь ээ?

-Тэгнэ. Хүмүүстэй л адилхан тархи байна, гар, хөл байна. Сурна даа.

-Батцэцэгийг спортын салбартаа л байх болов уу гэж боддог байлаа. Дасгалжуулагч болоод ч юм уу?

-Дасгалжуулагч хийж чадах, чадахгүй хүн гэж байна шүү дээ. Асар их тэвчээр, нерв шаарддаг учраас би дасгалжуулагч болж чадахгүй байх аа.

-Таныг анзаараад байхад нэлээд зоргоороо хүн шиг санагдсан. Санал нийлэх үү?

-Тийм ээ. Би аливаа зүйлийг өөрийнхөөрөө хийх дуртай. Бага байхын л ингэнэ гэсэн бол яг тэр чигээрээ дуусдаг. Энэ зан минь зарим хүнд таалагдахгүй байх нь ч бий. Гэхдээ би өөрийн гэсэн ертөнцтэй хувь хүн л учраас заавал бүгдэд тааруулж амьдарна гэж байхгүй. Зоргоороо загнахаа хүрвэл харин ч нэг зоргоороо шүү.

-Гавьяат дасгалжуулагч Дүвчин гуайг охидтойгоо найз нь юм шиг харилцдаг гэдэг юм билээ. Таны амжилтын үндэс бол яалт ч үгүй тэр хүнтэй холбоотой. Магадгүй зоргоороо охиныхоо ааш араншинд тааруулсан “түлхүүр”-ийг тэр хүн олсон байх, тийм үү?

-Манай багш бол их ховор хүн. Хэнтэй яаж харилцахаа мэддэг. Надад юу тохиолдсоныг шууд л ойлгодог. Тэмцээн дөхөх тусам миний аясаар байдаг. Яг барилдах гээд зогсож байхад зүрх рүү орсон үгийг онож хэлнэ. Их мэдрэмжтэй. Миний ганц бахархал.

-Та хэвлэлийнхний хараанаас харьцангуй хол байдаг хүн. Ер нь өөрийнхөө тухай энд тэнд гарсан мэдээллийг үздэг үү?

-Үгүй. Хүнийг сайн ч хэлнэ, муу ч хэлнэ. Тэр бүхнийг үзэж, өөрийгөө стрест оруулаад яах вэ дээ.

-Тооцоод үзвэл жилийн 365 хоногийн хэдэн өдрийг нь бэлтгэлийн танхимд өнгөрөөдөг бол?

-Бүтэн сайнд өнжөөд, долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийдэг. Заримдаа 14, 21 хоногоор хөдөө бэлтгэлд гарна.

-Бэлтгэл бэлтгэл гэсээр залуу хүмүүсийн хувьд өөрсдөдөө цаг гаргах нь бага байгаад байхаар заримдаа энэ бүхэн гэр бүлийн тань хүний бухимдлыг хүргэдэг болов уу?

-Ноднин жил бол надад гэртээ хонохгүй үе олон байсан. Ийш тийшээ явж маш их бэлтгэл хийсэн. Тэр үед манай хүн “Би ерөөсөө ганц бие амьдралаар л амьдарч байна” гээд жаахан зожиг болсон. Гэхдээ өөрийнх нь сонгосон амьдрал болохоор тэрэндээ баригдаад нэг их зүйл хэлдэггүй юм аа. Энэ жилээс харин гайгүй ээ. Ер нь тамирчин хүн олон зүйл дээр тодорхой хэмжээнд золиос гаргадаг учраас ар гэрийнхнээс нь ч бас сэтгэл зүйн том шалгуур шаарддаг байх.

-2016 оны олимпийн дараа Батцэцэг гэдэг эмэгтэй хүний амьдрал эхэлж, өөрийнхөө хүссэнээр зарцуулах эрхтэй цаг хугацаа түүнд ирнэ гэж ойлгож болох уу?

-Одоо яг тэгнэ гэж хэлэх бас хэцүү л дээ. Тухайн үедээ л яах ийх нь шийдэгдэх байх.

-Та гоо сайхны газарт хэр ордог вэ. Моод, загвар хөөцөлддөг үү?

-Загвар моод хөөцөлдөх санаатай шүү. Өөртөө тохирсон, таалагдсан хувцсыг эвтэйхэн зохицуулаад өмсөхийг боддог. Моод хөөнө гэхээрээ айхтар үнэтэй брэндээр өөрийгөө гоёхыг хэлэхгүй байх. Хөдөө байж байгаад ирэхээрээ гоо сайханд ордог.

-Буйд зэлүүд Хашаатын нутагт өнгөрсөн бага насныхаа тухай дурсамжаас хуваалцаач?

-Манай нутагт хүн очоод харахад тийм ч их нүдэнд тусаад байхаар зүйл үгүй. Энгийн хүний нүдээр бол зүгээр л тал газар. Гэхдээ л тэр нутгаас олон ховор хүн төрөн гарсан байдаг. Яг очоод мэдэрч чадвал энерги их сайтай газар. Би багадаа өөрөө сайн дураараа л хурга, ишиг хариулдаг хүүхэд байсан. Үнээ сайн сааж чадахгүй. Гүүг бол бүр ч чадахгүй. Эмэгтэй хүний ажилд бараг оролцож байгаагүй. Ах, эгч нар маань бүх ажлаа хийчихдэг учраас үеийнхнээ “барилдъя” гэж өдөөд л явдаг. Эрхлэх хүн олонтой байсан болохоор их эрх өссөн. Өвөө, эмээгийн дэргэд өссөн ах, эгч нар маань бүгд ажилсаг. Ганц ажилгүй нь л би.

-Багадаа нэг эгчтэйгээ барилдаж уначихаад “Удахгүй би чамайг хага шиднэ дээ” гэж байсан гэсэн. Хэлсэндээ хүрсэн үү?

-Хүрсэн (инээв). Гэхдээ тэр чинь эгч биш, ээжийн минь дүүгийн эрэгтэй хүүхэд байсан юм. Хөдөөгийнхөн Гүүн зэлний найр гэж хийдэг шүү дээ. Тэдний зэлний найран дээр тэр хүүд уначихаад, “Өөрийнхөө найран дээр би чамайг хага шиднэ дээ” гэж байсан. Дараа нь өөрийнх дээрээ шидсэн. Ер нь шартай хүүхэд байсан.

Хэлсэндээ хүрдэг шартай охин ирэх намар Унгарын Будапешт хотноо болох дэлхийн аваргын тэмцээнд Японы “босоо” бөхийг дийлнэ гэсэндээ дийлж, олон өрсөлдөгчөө ялан хошой аварга болох болтугай гэж ерөөе.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7190333/6bf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3189 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
3188 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
3187 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12377
3186 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
3185 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
3184 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12328
3183 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12291
3182 “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
3181 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
3180 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
3179 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
3178 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
3177 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
3176 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
3175 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
3174 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
3173 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
» С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
3171 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
3170 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
배너신청
자생병원

배너신청