Бичлэгийн тоо 3,329


 Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн газрын дарга Н.Оргилыг “Бямбын ярилцлага”-ынхаа хойморт урилаа.

-Та АНУ-ын Драмын урлагийн их сургуулийг төгсөөд эх орондоо ирэхдээ мэргэжлийн хувьд өөртөө ямар зорилго тавьсан бэ?

-2002 онд АНУ-аас ирэхэд кино хийгдээд эхэлчихсэн, Монголын кино зах зээл хөгжиж байна даа гэж харсан. Ер нь нэг сайн кино хийе гэсэн хүсэл эрмэлзэл төрж байсан. Тэгээд “Гэрчийг устга” нэртэй кино хийлээ. 30 саяын төсөв босголоо. Киног тэр үед таван сая төгрөгөөр л хийдэг байлаа. Анхны экшн жанрын кино болж чадсан.

Техник сэлтээс эхлээд олон саадтай тулгарсан ч хөөцөлдөөнтэй, буудалцаан, зодоонтой одоо ч супер экшнд орохоор кино болж байсан. Үнэхээр тэр үед хүсэл эрмэлзлээр дүүрэн байж, киногоор амьдарна л гэж бодож байсан. Гэвч бодит байдалтай нүүр тулахад Монголд кино зах зээл байхгүй байсан.

Миний анх бодож байсан сайхан нөхцөл бүрдээгүй, хүмүүс нь, төр засаг нь кино урлагийн ач холбогдлыг үнэлж чадахгүй, дэмжээд өгдөггүй болохыг хараад өөр зүйл бодохоос өөр аргагүйд хүрсэн. Тэгээд л гаднын уран бүтээлчидтэй холбоо тогтоож, хамтарч ажиллаж эхэлсэн дээ.

-Харин одоо та Соёл, урлагийн газрын дарга болсон байна.

-Монголдоо кино хийгээд сэтгэл хангалуун амьдарч болдог байсан бол одоо би энд ингээд сууж байхгүй. Жүжигчнээрээ ажиллаад л явах байсан. Даанч тийм боломж байхгүй байна. Тийм учраас киноны салбарыг хөгжүүлье, ийм чухал салбарыг ингэж хоосон орхиж болохгүй гэдгийг яс махандаа тултал ойлгосон.

-Таны төгсөж ирсэн үеийнхтэй адилаар олон залуус хүсэл тэмүүллээ дагаад л кино хийж байна. Зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй л болж байгаа байх. Харин та нэгэнт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаагийн хувьд таны залуу үед байгаагүй боломжуудыг нээх тал дээр хэр их ажил хийж байна вэ?

-Ерөөсөө л Соёл урлагийн салбарын хөгжлийг өөр түвшинд аваачъя гэж шийдээд бид хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд эрх зүйн зохицуулалтыг шийдэхийн тулд зургаан томоохон хуулийн төсөл боловсруулж буйн дотор Киноны тухай хууль багтсан байгаа. Төр кино урлагийг хамгаалалтдаа авах ёстой, багагүй хэмжээний хөрөнгө төсөвлөдөг болох хэрэгтэй. Соёл урлагийн ажилтнууд одоогийнх шиг бага цалин авах ёсгүй, нарийн мэргэжил учраас бид арай өөрөөр ангилж үзэх хэрэгтэй гээд бодож, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий. Мэдээж үүнд хугацаа орно. Мөн хуга цаа алдалгүй аймгуудыг кино театртай болгох, сумдад үзвэрийн цэг байгуулах, нэгдсэн том Кино үйлдвэртэй болох зэрэг ажлыг ч бас амжуулах хэрэгтэй байна.

-Сүүлийн үед дорнын кинонууд дэлхий зах зээлд шуугиулж эхлээд байна. Ким Ки Дук Венецийн кино наадмын тэргүүн шагналыг хүртэж, Анг Лий Оскарын шилдэг найруулагч болоод л. Кино урлагийн түүх, хөгжлийн хувьд хол зөрүүгүй хэрнээ Тайвань, Иран, Солонгосын кинонууд дэлхийд танигдаж байгааг хараад танд ямар бодол төрж байна вэ. Бид хэзээ тэдэнтэй дөрөө харшуулах бол?

-Энэ улсууд шиг киноны салбартаа онцгойлон анхаарч, их хэмжээний мөнгө төсөвлөж чаддаг болсон цагт бидний өрсөлдөх чадвар дээшилнэ. Кино урлагт амжилт гаргаж буй орнуудыг хараад байхад энэ салбар өөрөө төрийн бодлогын нэг хэсэг нь болсон байдаг. Монголын уран бүтээлчдэд одоо сайн санхүүжилт хэрэгтэй, нэн тэргүүнд. Мөн сүүлийн хэдэн жил тасраад байсан боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг шийдэж, эрх зүйн орчныг нь ойлгомжтой болгоод өгчихвөл манай кино урлаг сэргээд л ирнэ. Бид энэ ажлыг хийж байгаа. Монгол Улс дэлхий дахины анхаарлын төвд байгаа энэ он жилүүдэд бид өөрийн түүхийг кино урлагаар дамжуулан үнэн зөвөөр ойлгуулмаар байна. Дэлхийн хаана ч байхгүй соёл, амьдралын хэв маяг, ёс заншлаа тэдэнд үзүүлмээр байна.

-Кино урлаг ямар хүчтэй вэ гэдгийг бидэнд солонгос савангийн дууриуд тод харуулж байна. Эдгээр кино гарч эхэлснээс хойш Солонгосыг зорих хүмүүсийн тоо олширч, эргээд тус улсын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд нэлэнхүйд нь ороод ирлээ. Яг энэ жишгээр бид эх оронч үзэл, үндэсний соёл заншлаа киногоор дамжуулан эхлээд дотооддоо, дараа нь гадаадад хүргэвэл ямар вэ?

-Хэдийгээр Монгол Улс дэлхийд эдийн засгийн хөгжлийн хурдаар тэргүүлж байгаа ч, дан ганц уул уурхай гэлтгүй соёлыг тэргүүн эгнээнд тавьж байх ёстой. Жишээ нь, солонгосчууд киногоор дамжуулан бидэнд өөрсдийгөө маш сайн сурталчилсан. Найрсаг харилцаатай орнууд болохоор үүнд буруу юм юу байхав. Гэвч энэ хэтрээд ирэхээрээ соёлын довтолгоон болдгийг мэднэ. Тиймээс бид үндэсний соёлын дархлаагаа батжуулахын тулд иргэддээ монгол дуугаар, киногоор, монгол урлагаар бодлогын хүрээнд үйлчлэх ёстой юм.

-Та “Улаан гэр” галерейд болдог “Dreamer’s day” кино өдөрлөгт очиж байсан уу. Тэнд дэлхийн шилдэг арт хаус кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлдэг юм.

-Би сонсож байсан. Их сайхан ажил хийж байгаа залуус байна лээ. Нэг очъё гэж бодоод завдал таараагүй л байна.

-Бидний үеийн залуус энэ өдөрлөгийн ачаар арт хаус кинотой танилцаж байна. Үүнийг зохион байгуулж буй хэдэн залуус зарим ТББ, шийдвэр гаргах түвшний байгууллагуудын хийж чадахгүй байгааг нэг талаар гүйцэлдүүлж байгаа байх. Манай уран бүтээлчид арилжааны утгыг тэргүүн эгнээнд тавьдаг, бас мэдээлэл багатай байдаг болохоор Монголын кино урлаг төрөлжихгүй байгаа юм болов уу. Баахан инээдмийн кино л ээлж дараалан нээлтээ хийх юм байна шүү дээ?

-Манайд нэг үеэ бодвол маш олон кино хийгдэж байгаа нь кино урлаг хөгжиж буйн нэг илрэл мөн. Ердөө л нэг тал нь. Яг өнөөгийн нөхцөлд Монголд урлаг гэдэг утгаар нь кино хийх боломж хомс байна. Уран бүтээлчид маань орлого олохын тулд зах зээл юу шаардаж байгааг л хийхээс аргагүй байх шиг. Үзэгчид инээхийг хүсэж байгаа болохоор л ийм төрлийн кино олон гарч байна. Энэ бол нийгэм, цаг үетэйгээ бас холбоотой. Цаг үеийн шилжилтийн үед иймэрхүү үзэгдэл байнга болдог. Харин манайд шилжилтийн үе хэт удааширч байна. Чи Монголд яагаад арт хаус кино хийгдэхгүй байна вэ гэж асууж байна. Бид бас хоосонгүй. Яамны дэмжлэгтэйгээр хоёр ч арт хаус кино хийж байгаа. Энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болж, гадаадын кино наадмуудад өрсөлдөх байх. Нэг нь “Хүсэл, шунал”-ын найруулагч С.Бямбаагийн “Алсын удирдлага”, нөгөө нь Ч.Хоролдоржийн “Шарга даага”. Томоохон кино наадмуудад ихэвчлэн арт хаус кино өрсөлддөг. Энэ хоёр киногоо тэдгээрт сойх бодолтой байгаа.

-Ер нь гадаад орчинд Монголын сүүлийн үеийн кино урлагийн тухай мэдээлэл хэр байдаг юм бол. Жишээ нь, таныг АНУ-д сурч байхад тэд танаас Мон голын кино урлагийн тухай асуудаг байв уу?

-1997 онд Ардчилсан хувьсгал ялсан ч, бид дэлхий дахинд тийм ч их нээлттэй болж амжаагүй байсан. Үнэндээ тэр үед Монголын тухай мэдээлэл олддоггүй байлаа. Хааяа нэг нэвтрүүлэг гарвал хөдөөгийн ард түмний аж амьдралын тухай сэдэвтэй. Энэ нь нэг талаар бахархалтай сайхан боловч, тухайн үеийн Монголын хотын амьдралын тухай ч юм уу, хөгжлийн талаар мэдээлэлгүй байсан. Багш нар маань надаас “Танайд шуудан байдаг уу” гэж асууж л байсан. Кино урлаг бол соёлыг сурталчлан таниулах хүчтэй зэвсэг. Тэгэхээр бид эх орныхоо тухай, соёл, зан заншлынхаа талаар сайн сурталчлах ёстой юм байна гэж бодож байсан.

-1997 он гэхээр “Титаник” нээлтээ хийж, АНУ-ын кино урлаг хөл хөдөлгөөнтэй байсан үед та оюутан байжээ. Хичээ лийн хажуугаар ажил хийдэг байсан уу. Хэцүү зүйл хэр их тохиолдож байв?

-Тийм. Киноны нээлт болно. Очиж үзнэ, улаан хивсний ёслолыг нь харна. Гэхдээ би гадаад оюутан, хичээл ихтэй, бас хажуугаар нь давхар ажил хийдэг учраас кино байнга үзэж амждаггүй байсан. Тухайн үед ээжийнхээ хоёр өрөө байрыг зараад л, том зориг гаргаж, том зорилго өвөртлөөд явсан. Сургалтын төлбөр, амьдрах зардлаа олохын тулд цэвэрлэгч, сав угаагч хийж л байсан. Социалист нийгэмд өссөн залуу хүн гэнэт л АНУ гэх бүх юм нь нээлттэй, тэс өөр ертөнцөд очоод самгардах тохиолдол ч байлаа. Одоо эргээд бодоход тэр үед чанга байж дээ гэж боддог. Төгсөөд тэнд нэг жил ажиллаж, киноны санал хүлээж авсан нь тухайн үед завшаантай л хэрэг байлаа. Гэхдээ тэр киноны маань төсөл хаагдчихсан юм. Хүний нутагт удаан байж чадахгүй юм билээ. Эх орноо санаад ирсэн дээ.

-Ямар үүтгэлээр та “Би ерөөсөө л жүжигчин болъё” гэж шийдсэн юм бэ. Тухайн үед бол жүжигчин болно гэж шийдэх нь хүртэл том зориг шаардах хэрэг байсан шүү дээ.

-Ер нь багаасаа кино их үздэг байсан. Эмээгийнхээ өвөр дээр суучихаад л “Тунгалаг Тамир”, “Сэрэлт”, “Өглөө”, “Ардын элч” гээд л үзнэ. Дарьбазарыг буудуулахад нүдэнд нулимс цийлэгнэчихсэн суудаг байсан. Дунд сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ гэсэн асуулт тулгарсан. Тэр үеийн нийгэмтэй холбож үзвэл бид их дотогшоо байлаа шүү дээ. Жүжигчин болно гэдэг том шийдвэр, зориг. Яг жүжигчин болъё гэж шийдсэн мөчөө санадаг. Нэг удаа кино үзээд сууж байхдаа нөгөө Ньютоны толгой дээр алим унаж, таталцлын хуулийг нээсэн гэдэг шиг жүжигчин болоод амжилтад хүрэх юм бол аз жаргалтай байна гэдгээ гэнэт л би ойлгосон.

-Н.Оргил хувь хүн бүрэлдэн бий болоход хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?

-Хүн ер нь ямар гэр бүлд, ямар орчинд өссөнөөс шалтгаалж төлөвшдөг шиг байгаа юм. Би бол эмээ, ээж хоёрынхоо хайранд умбаж өссөн. Хүнээс их хайр авсан хүн муу хүн болдоггүй байх гэж би боддог. Өвөг дээдэс минь хүн 60 хүрээд ухаан суусан бол болж байна гэдэг. Би одоо залуу хүн. Нас ахих тоогоор өөрийгөө бүтээгээд л явж байна даа.

-Таны ээж Р.Нарангэрэл УИХ-ын гишүүн байсан, бас Ардчилсан хувьсгалд голлох үүрэгтэй оролцож явсан хүний нэг. Одоо хаана, юу хийж байгаа бол?

-Ээж маань Ардчилсан хувьсгалын анхдагч нарын нэг байсны дээр тухайн үед Монголын анхны төрийн бус байгууллагын нэгийг санаачлан байгуулж байсан. “Иргэний боловсролын төв” гэхээр хүмүүс мэднэ. Гадаадын байгууллагуудтай хамтарч иргэний боловсролын сургалт зохион байгуулдаг, тэднийг соён гэгээрүүлэх ажлыг маш олон жил хийсэн. Одоо ч энэ ажлаа үргэлжлүүлж байгаа. Сүүлд иргэний боловсролын цуврал ном, сурах бичиг гаргахаар ажиллаж байгаа гэж байсан.

-Кино урлагтай холбогдсон хүн тийм ч амархан гарчихдаггүй. Кино хийж шатлаа ч, зах зээл бүрдээгүй байлаа гээд ч уран бүтээлчид хөндийрч чаддаггүй юм билээ. Тэгэхээр та хэзээ нэгэн цагт галзуу кино хийх санаагаа одоо хэр нь өвөртөлж явна уу?

-Тэгэлгүй дээ. Ямар ч байсан би кино урлагаас холдож чадахгүй. Одоо бол Соёл, урлагийн газарт ажиллаж байгаагийн хувьд бусад уран бүтээлчдээ дэмжээд явж байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7149482/0d8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3189 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
3188 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
3187 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12377
3186 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
3185 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
» Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12328
3183 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12291
3182 “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
3181 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
3180 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
3179 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
3178 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
3177 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
3176 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
3175 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
3174 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
3173 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
3172 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
3171 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
3170 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
배너신청
자생병원

배너신청