Бичлэгийн тоо 3,329
 Төрүүлж өсгөсөн таван хүүхдийнх нь дундаас би ээжийгээ нялхдаа хамгийн их зовоосон гэнэ лээ. Үргэлж чих хатгаж уйлдаг байснаас өдөржин, шөнөжин тэврүүлээстэй. Миний чихийг эдгээх гэж ээж минь тэрүүхэндээ эмч болсон гэдэг юм. Одоо л нэг санааг нь амар байлгахсан гэж боддог ч бодлынхоо цаанаас өндийж чадаагүй л явна.

Миний ээжийг бэйл овгийн Норовын Янжинхүү гэдэг. Ховд аймгийн Булган сумын уугуул, ДарханУул аймгийн Дархан сумын суугуул. Би Булганд төрөөд ой гарантай байхдаа аавтайгаа хамт Дарханд ирсэн. Ээж хөл хүнд, амаржих дөхсөн байсан тул нутагтаа үлдээж дараа нь гэрээ нүүл гэж, манайх Дархан луу бүрм ө сөн шилжжээ. Охиноо их л санаа биз дээ, ээж Дарханд ирээд намайг “Миний охин ээждээ ир” гэхэд нь би “Та миний ээж биш. Миний ээж Ховдын Булганд байгаа” гэж хэлээд уйлуулсан гэдэг. Миний ээж хэнээс ч ду тахааргүй уран гартай хүн. Нэг дээлийн торгоор тоглож байж хээтэй торгоор дээл эсгэж сурсан гэж ярьдаг. Аав Норов нь гарын дүйтэй, модоор хийхгүй юмгүй, хүнд хэрэгтэй бүхий л тавилга урладаг, түүнийгээ маш сайхан хээ хуараар эрээлдэг байжээ.

Аавынхаа тэр авъяасыг охин нь өвлөж төрсөн юм байлгүй. Хатгамал бас сайхан урлана. Орчин үеийн мебель тавилга моодонд орохоос өмнө манайх гар урлалын бүтээлээр гоёсон айл байлаа. Дэр, хөнжлийн уут, орны хөшиг гээд бүхий л даавуун хэрэглэл дээр янз бүрийн цэцэг, амьдын зургийг өнгө алаглуулан хатгасан хатгамлыг манайд орж ирсэн хэн ч хараад л  дуу алдан, ээжийн урныг шагшдаг байж билээ. Ахуй үйлчилгээний тэр их ажлын хажуугаар нарийн чимхлүүр хатгамал урлана, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлнэ. Яаж амжуулдаг байсан юм бол оо. Тэр үед бүх албан газар, байгууллагууд ажлын тав биш зургаан өдөртэй байсан шүү дээ.

Ээж минь хар залуугаараа өнчирсөн. Насны хол зөрүүтэй төрсөн хоёр дүүтэйгээ үлдчихээд ёстой л зөв харж инээж, буруу харж уйлан, гэрт орж эм, гадаа гарч эр болж явсаар дүү нараа хүн болгосон гэдэг. Ээжийг долдугаар анги төгсөх жил нь Монгол орон даяар илгээлт гээч хөдөлгөөн өрнөж, дунд сургууль дүүргэсэн сурагчдыг илгээлтийн эзэн гэж нэрлээд мал дээр гаргачихаж. Тэгэхээр нь ээж мал дээр гарахгүй, харин барилга дээр ажиллая гэж гуйж байгаад зөвшөөрүүлжээ. Сургуулийн хоёр балчир дүүгээ хаана, хэнд даатгачихаад өөрөө малчин болох билээ дээ. Ингээд өдөр нь ажлаа хийж, орой нь сургуульдаа явсаар аравдугаар ангиа төгсж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэдэг юм. Дараа нь Техникумд сурах боломж олдоогүй тул Баян- Өлгийн ТМС-д оржээ. Эрдэм номын мөр хөөж гавиагүй ч гэлээ ээж минь ухаантай хүн. Баргийн номноос уншаагүй зүйр цэцэн үгсийг ээжээсээ л сонсдог доо, би. Ээжийн хаанаас нь ийм их зүйр цэцэн байна аа гэж би одоо басхүү биширдэг.

Яагаад ч юм, би шар тосонд дуртай хүүхэд байв. Ээж надад тийм хурц хоол хүнс өгөх дургүй. Нэг удаа нууцаар хайлмаг идчихээд хордлого авсан. Тэгэхэд ээж “Амттай сайхан хоол хүнд хэзээ ч олдоно. Ходоод харин олддоггүй юм шүү” гэж билээ. Үнэхээр үнэн үг. Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед ч хүний ходоодыг тайрдаг хэвээрээ. Ходоод шилжүүлэн суулгасан гэж дуулдаагүй л байна.

Ширмэн тогоон дээр тосгүй хайрдаг, талх шиг зузаан гамбир нь миний ээжийн брэнд. Хольцгүй идэхэд ч амттай. Ойр хавийн хүүхдүүд манай дүү нараас гамбир, боорцог гуйна. Тэд ч дор нь тараагаад 15 литрийн төмпөн дүүрэн боорцгийг өдөрт нь дуусгана. Энүүхэнд байгаа Дарханд жилдээ ганц, хоёрхон удаа очихдоо ээждээ туслахын оронд эрхэлж байгаад ирдэг тусгүй үр дээ, би. Тэгээд хэд хонов уу үгүй юү, төрд хэрэгтэй зайран царайлаад яваад өгнө дөө.

Хэнд ч нэг л зангаарай, хүнтэй нийцтэй болохоор ээж хүнтэй дорхноо танилцаад найз нөхөд болчихсон, өгч авалцчихсан явна. Бас тусархуу. “Ядарсан амьтан яахав, буян болог” гээд ямар нэгэн юм барьчихсан айл руу алхаж явна. Ээжүүд угаасаа эмч багш, тогооч гээд төрөл бүрийн мэргэжилтэй улс шүү дээ. Миний ээж дээрээс нь оёдолчин, ногоочин, барилгачин, гахайчин, цэцэрлэгч... гээд олон мэргэжилтэй. Хаврын хаварт хашааныхаа талыг дүүргэж, төрөл бүрийн ногоо тарьдаг. Эрт ургацын байцаа боож, өргөст хэмх цэцэглэх үеэс манай гэрт ургацын баяр эхэлнэ. Тэр үед төрсөн гэртээ очих сайхан даа. Төрөл бүрийн салатыг миний ээж шиг сайхан хийдэг хүнийг би лав мэдэхгүй. Ах дүү, хамаатан садан, хамар хашааны гээд таньдаг мэддэг хүн бүр нь ээжээс ногоо тарих, арчлах, даршлах арга заалгана, зөвлөгөө авна.

“Манай лууван жижигхэн байхад яаж арчилсан болоод танайх ийм том ургадаг байна аа” гээд л ээжийг зорьж ирэх хүн мундахгүй. Тэдэнд ээж шинэ ургац гээд тор дүүрэн ногоо өгнө. Зарим нь ч тэр ногоог авч, салатыг нь идэх гэж л элдэв юм ярьж ирдэг шиг байгаа юм. Харин энэ жилээс ээж минь ногоо тарихгүй. Хөлийнх нь шагай 20 гаруй жилийн өмнө мултарсан ч ээж тухайн үед тэрийгээ мэдээгүйгээс байранд нь оруулаагүй тул мултарсан чигээрээ бороолчихсон юм билээ.

Өнгөрсөн хугацаанд шагайных нь ясанд хавдар үүсэж, томорсоор эмчлэх аргагүй болсныг саяхан л мэдсэн дээ. Хавдартай, тэр нь эмчилгээгүй гэдгийг мэдээд сэтгэлээр унаж сүйд болох болов уу гэж бид айж байсан ч тэгээгүй. Хар багаасаа л энэ хорвоогийн эрээн барааныг хангалттай үзчихсэн ээж минь “Хөлөө тайруулахгүй ээ” гээд гүрийчихсэн. Их л олон наадмыг ээжтэйгээ үзсэн. Намайг найман настай байхад наадам болохоос хэдхэн хоногийн өмнө бага дүүгийн бие өвдөж, эмнэлэгт хэвтлээ. Дүүг сахиад ээж бас хэвтсэн. Ээжгүйгээр үзсэн тэр жилийн наадам хамгийн муухай наадам болсон доо. Наадмын өглөө Баясаа, Байгал бид гурав шинэ хувцсаа өмсөөд эмнэлэг явлаа. Ээж бүгдэд нь гурав гурван төгрөг өгөв. Тэрийгээ аваад наадмын талбайд очиж, “ЗИЛ 130” машин руу томчуудтай уралдан авирч байгаад гурван лааз молоко авлаа. Молоког лаазаар нь уух юмсан гэж урд нь хорхойсож явсан хэрэг. Наадмын талбайн хажуугийн уулан дээр гарч суугаад, хадаасаар молокогоо онгойлгон сорсон ч амттай санагдаагүй. Бид гурвын наадам тэгээд л дууссан.

Манайх Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байв. ТМС-тэй, хүн ам олонтой, ноцтой гэмт хэрэг цөөнгүй гардаг газар байсан юм. Би тав юм уу, зургаан настай байсан болов уу. Миний хоёр дахь дүү Байгалийг төрүүлэх гээд ээж эмнэлэгт хэвтсэний маргааш өглөө сэрээд гарах гэтэл хаалга онгойсонгүй. Гаднаас цоожилчихож. Баясаа уйлаад сүйд. Би ч дагаад уйллаа. Тэгж байтал хаалгаа эвдэх мэргэн санаа толгойд зурсхийсэн дээ. Орон дороос сүх аваад хамаг хүчээрээ цохьсоор байгаад эвдчихсэн. Манайх хужаа Шаамар гэж нэрлэдэг, Ардын хувьсгалаас өмнө гамингуудын хадлангаа бэлтгэдэг байсан ууланд, ойн цоорхойд гэрээ барьчихсан байсан юм. Тэнд манайхаас гадна хэдхэн айл байсан санагдана. Дүүгээ дагуулаад сумын төв рүү жирийж явтал таньдаг эгч дуудлаа. “Очвол бид хоёрыг ээж рүү явуулахгүй” гэж дүүдээ хэлээд зугтчихав. Тэр эгч араас “Аав чинь ээжид нь хоол аваачиж өгөхөөр явсан. Одоохон ирнэ. Та хоёр гэртээ харь. Тийшээ аюултай, явж болохгүй” гэж хашгирсаар үлдсэн дээ. Нэг л мэдэхэд бид хоёр ээжтэй уулзаж байв. “Галт тэрэг ирж байхаар нь хол зогсон хүлээж байгаад өнгөрөхөөр нь төмөр замаар гарсан. Хүмүүсээс асуусаар яваад эмнэлгийг олсон” гэж ээжид хэлсэн гэдэг юм. Ээжээсээ ганц ч хоног холдож чаддаггүй байсан би одоо ч ээжийнхээ дэргэд л байгаад баймаар санагддаг.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7102077/026/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3189 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
3188 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
3187 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12377
3186 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
3185 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
3184 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12328
3183 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12291
3182 “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
» ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
3180 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
3179 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
3178 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
3177 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
3176 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
3175 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
3174 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
3173 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
3172 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
3171 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
3170 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
배너신청
자생병원

배너신청