Бичлэгийн тоо 3,329

 Найрааны хэргээр мэргэжлийн сүмогоос хөөгдсөн Өвөрмонголын сүмоч Энхтүвшин хэмээх Соококүрай дахин барилдахаар боллоо. Соококүрайг 2010 оны зуны тэмцээнд Касүганишикитэй барилдахдаа найраа хийсэн гэж холбооноос үзэн, зодог тайлахыг сануулсан ч тэрбээр хүлээн зөвшөөрөөгүй тул 2011 оны дөрөвдүгээр сарын 14-нд хөөх шийдвэр гаргасан билээ.

Харин Соококүрай Токио хотын шүүхэд заргалдан, хоёр жилийг өнгөрөөсөн. Түүний хэргийг энэ сарын 25-нд Токиогийн шүүх дахин хянаж үзээд “Найраа хийсэн гэсэн баталгаа байхгүй. Түүний эсрэг мэдүүлэг өгсөн хоёр бөхийн яриа үндэслэл болж чадахгүй. Тиймээс Сүмогийн холбооноос Соококүрайг халсан шийдвэр хүчин төгөлдөр бус. Соокүрайг халагдах үедээ барилдаж байсан зиндаанд нь буцаан оруулах ёстой” хэмээн шийдвэр гаргажээ.

Шийдвэрийг хүлээн Шүүхийн гадаа зогсож байсан Соококүрайг дэмжигчид баярлан, шударга ёс яллаа гэж ярилцаж байв. Түүний багш асан Арашио ояката “Үнэхээр баяртай байна. Дээд зиндаанд орсон анхны шавь минь болохоор би түүнийг найраа хийсэн гэдэгт хэзээ ч итгэж байгаагүй. Алс холын Хятадын Өвөрмонголоос авчирсан шавьдаа итгээд хүлээж суусан минь алдсангүй. Хөөгдөх үед нь багш нь хамгаалж чадсангүйд уучлаарай” гээд толгой бөхийлгөн уучлал гуйгаад одоо ч манай дэвжээнд түүний өрөө хэвээрээ байгаа. Гэхдээ хоёр жил барилдаагүй хүний бие махбодь сүмогоос төсөөрсөн байгаа тул хэдэн сар бэлтгэл хийлгэж байгаад есдүгээр сараас барилдуулсан нь дээр. Макүүчид барилдах хүн шүү дээ” гэж нулимс унагаан ярьсан байна. Харин Соококүрай ирэх тавдугаар сараас л барилдаж эхэлмээр байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн. Шүүх хуралд сүмо бөхийн ёсоор үсээ засаж, кимоно өмсөн ирсэн тэрээр “Үнэхээр урт удаан хоёр жил байлаа. Сүмогийн холбоо давж заалдахгүй гэж сониноос уншсан. Тийм бол баяртай байна. Оякататай утсаар ярьсан. Бэлтгэл сайн хийхгүй бол бие чинь гүйцэхгүй гэж хэлсэн. Гэхдээ ялагдаж магадгүй ч хурдан барилдмаар байна.

Дэвжээндээ эргэн очиж, бэлтгэл хийхийг Сүмогийн холбооноос албан ёсны шийдвэр гарсан хойно болохгүй бол оякатадаа гай болж магадгүй. Хоёр жил Сүмогийн ордны хажуугаар явахгүй байж байгаад өнөөдөр очсон. Янз бүрийн дурсамж толгойд орж, сонин санагдлаа. Саяхнаас л сүмо телевизээр үзэж эхэлсэн. Шинэ бөх олон гарсан бололтой” гэж ярьсан байна. Арашио дэвжээг дэмжигчдийн нийгэмлэгээс Соококүрайг дахин барилдуулахыг дэмжсэн 23000 хүний гарын үсэг цуглуулснаа энэ сарын 26-нд Сүмогийн холбоонд гардуулан өгч, “Холбооноос буруугаа хүлээж, түүнийг дахин барилдуулах, эр зориг гаргасан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн байна. Тус нийгэмлэгийнхэн хоёр жилийн турш фэйсбүүк, твиттер болон башёгийн үеэр Сүмогийн ордонд ч гарын үсэг цуглуулсаар байсан гэнэ.

Холбооноос хөөгдөх үедээ макүүчигийн 15-д эрэмбэлүүлж байсан Соококүрай барилдааны бэлтгэл огт хийгээгүй, хүчний дасгал болон регбийн багтай цуг бэлтгэл хийж байсан гэнэ. Харин хоёр долоо хоногийн өмнө гуяндаа гэмтэл авсан тул одоохондоо бэлтгэл хийхгүй байгаа аж. Сүмогийн холбоо ирэх сарын 3-нд захирлуудын хурлаа хийж, энэ талаар хэлэлцэх болсон байна. Гэхдээ Холбооноос дахин гаргах баримт байхгүйгээс Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд ороод байгаа. Хурлаас зөвшөөрлөө гэхэд албан ёсоор хүлцэл өчих, найрааны хэргээр зодог тайлсан, халагдсан бусад бөхийг яах, банцүкэг өөрчлөх гээд олон ажил тэднийг хүлээж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Сүмогийн холбооноос найрааны хэрэгт нэр нь дурдсан бөхчүүдийг зодог тайлуулж, болохгүйг нь хөөгөөд асуудлыг дуусгана гэж бодсон нь алдаа болж, цаашдаа бусад бөхөд мөнгө төлөх зэрэг олон асуудалд орох болж байгаа гэнэ.

Мөн энэ асуудлаас болж зодог тайлахаас өөр аргагүйд хүрсэн манай бөх Хакүба сэтгүүлчдэд “Сайтар мөрдөж шалгаагүйн уршиг ингэж гарч байгаа юм. Биднийг зодог тайлснаар сүмо бөх сайн сайхан болох юм бол золиослогдсон ч яахав гээд спортоо орхисон маань ямар ч утгагүй хэрэг боллоо” гэж ярьжээ. Харин одоо болтол Токиогийн шүүхэд заргалдсаар байгаа Хошиказэ хэмээх Б.Амармэндийн өмгөөлөгч Китамүра “Биднийг зоригжуулж, урам өгсөн сайхан мэдээ байна” гэж баярлажээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7158250/2d2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3209 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
3208 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12626
3207 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [1] 2013-01-04 12614
3206 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
3205 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
3204 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
3203 В.ЯКУНИНЫ АЙЛЧЛАЛ МОНГОЛЧУУДЫН ҮНЭРХЭЛД ХАРИУ ӨГӨВ 2013-05-15 12540
3202 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12538
» Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
3200 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
3199 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12523
3198 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
3197 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
3196 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
3195 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
3194 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
3193 Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ [1] 2013-05-06 12450
3192 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12447
3191 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
3190 ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, БАТААР 2013-05-08 12425
배너신청
자생병원

배너신청