Бичлэгийн тоо 3,329

Ерөнхий сайд С.Батболд Дорноговь аймгийн Зүүнбаян, Цагаан элсний бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй “Доншен” компанийн үйл ажиллагаатай танилцав. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компани одоогоор туршилтын олборлолт явуулж байгаа бөгөөд 2010 он гарсаар 328739 баррель нефть олборложээ.

Гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн олборлолтын горимд шилжих ажээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар хайгуулын үе шат нь 2010 онд дуусах бөгөөд 20-30 жил олборлолтын үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм байна. “Нийт 177 сая баррель түүхий тосны нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая” хэмээн Ерөнхий сайдад танилцууллаа.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт газрын тос боловсруулахад доод тал нь нэг сая тоннын хүчин чадалтай технологи бүхий үйлдвэр байгуулах шаардлагатай юм байна. Ийм үйлдвэр байгуулах хүсэлтэй арав гаруй компани одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудад хүсэлт гарга жээ. “2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна” хэмээн Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ.

Олон жил ярьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр барих нүсэр ажлыг Сайншандын аж үйлдвэрийн паркийг түшиглэн босгохоор Засгийн газар зорьж байна. Дорнын говиос уран эрж буй францын “Арева” группийн хайгуулын явцыг Ерөнхий сайд С.Батболд бас үзэв.

Тус групп Канад, Казахстан, Нигер зэрэг улсад олборлолт явуулдаг бөгөөд өнгөрсөн онд нийт 8.630 тонн уран үйлдвэрлэжээ. “Арева”-гийн салбар “Кожеговь” компани 1997 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэд ураны бүтээгдэхүүн “шар нунтаг”- ийн эхний үйлдвэрлэлийг 2015 онд явуулах зорилготойгоор Дорноговь, Сүхбаатарын нутагт хайгуул хийж эхлээд байна.

2010-2011 онд тус компани газар дор уусган олборлох туршилт явуулах гэж буйгаа Ерөнхий сайдад танилцуулж байв. Одоогийн байдлаар манай улсад 10000 тонн орчим ураны нөөц илрээд байгаа бөгөөд цаашид өсөн нэмэгдэх магадлал өндөр байгааг Францын мэргэжилтн үүд тайлбарласан.

Ерөнхий сайд ураны хайгуул хийж байгаа “Арева” компанийн үйл ажиллагаа Монголын ард түмэнд нээлттэй байх ёстой хэмээгээд, энэ талаар болон орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтарч ажилладгийг нь сонирхлоо. Ажлын байр бий болгож, боловсон хүчин бэлтгэх бодолтой байгаагаа ч тэд хэллээ.

Монголчуудыг сургах ажлыг Казахстан, Францад эхлүүлжээ. Компаниас нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй дэмжлэг үзүүлж байгаа аж.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3580263/eaa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү

  • 2013-04-02
  • Уншсан 13109

“МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1]

  • 2013-04-19
  • Уншсан 13096

Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ

  • 2013-04-19
  • Уншсан 13084

Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой

  • 2013-04-04
  • Уншсан 13062

Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана

  • 2013-04-25
  • Уншсан 13044

Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1]

  • 2013-05-23
  • Уншсан 13040

АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО

  • 2013-05-01
  • Уншсан 13038

ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ

  • 2013-05-01
  • Уншсан 13038

“NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА

  • 2013-05-20
  • Уншсан 13018

Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв

  • 2013-04-01
  • Уншсан 13012

ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ

  • 2013-04-02
  • Уншсан 12995

Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв

  • 2013-02-01
  • Уншсан 12995

ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ

  • 2013-04-17
  • Уншсан 12990

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ

  • 2013-03-25
  • Уншсан 12987

АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ

  • 2013-04-30
  • Уншсан 12958

СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ

  • 2013-03-25
  • Уншсан 12955

Японоос суралцаж, Монголдоо боловсруулна

  • 2013-03-11
  • Уншсан 12947

ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ

  • 2013-03-11
  • Уншсан 12945

“Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв

  • 2013-05-13
  • Уншсан 12907

“Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй

  • 2013-04-26
  • Уншсан 12898
배너신청
자생병원

배너신청