Бичлэгийн тоо 3,329

 Монголын ноолуураар бэлэн хувцас үйлдвэрлэдэг залуус АНУ-ын Нью-Йоркт амьдар даг агаад тэд хэдийнэ “Naadam Cashmere” брэнд бий болгоод амжжээ. Диедерик Рижсемус, Мэтью Сканлан хэмээх их сургуулийн хоёр оюутан амралтаараа Монголд ирээд буцахдаа “Naadam” компанийг байгуулах санаагаа олсон гэнэ. Анхандаа тэд үүнийгээ “галзуу” санаа хэмээн үзэж байсан бол одоо тансаг зэрэглэлийн брэндийг болгож чаджээ. Тэд нүүдэлчний соёл Монголд л үлдсэн хэмээн цахим хуудсандаа бичсэн байв.

“Naadam Cashmere” өнгөрсөн сарын дундаас энэ сарын 15 хүртэл бүтээгдэхүүндээ хямдрал зарласан юм билээ. Тухайлбал, эрэгтэй юүдэнтэй цамцыг энэ хугацаанд 350-аас 226, 250-аас 190, 240-өөс 160 ам.доллар болгон хямдруулсан байв.

“Naadam” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Мэтью Сканлан “Наадам гэдэг нэр Монголын малчдын талаарх ойлголтыг дэлхий дахинд өгөх болов уу. Тэд тансаг гэх тодотголтой ноолуурынхаа ачаар багагүй ашиг хүртэх боломжтой. Бидний олж буй доллар бүрээс цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг, бүтээгдэхүүний маань түүхий эдийг бэлддэг малчид ашиг хүртэж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Учир нь тэд орлогынхоо 10 хувийг Дэлхийн банкны Малчдыг дэмжих хөтөлбөрт хандивладаг юм байна. Хямдрал зарласан дээрх хугацаанд тэд 20.000 ам.долларын бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн гэнэ. “Naadam”-ынхан түүхий эд болох ноолуураа Монгол, ӨМӨЗО-оос авч, сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулдаг аж.

Тодруулбал, манай улсын Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Архангай, Булган аймгаас ноолуур бэлтгэдэг юм байна. Уг брэндийн загвар зохион бүтээгчид худалдан авагчдыг өөрсдийнх нь найз шиг хандаж хувцасны дизайнаа гаргадаг нь давуу тал гэнэ. Тэд одоогоор малгай, цамц, оймс зэргийг зах зээлд борлуулж байгаа юм. Бүтээгдэхүүнийх нь дийлэнхийг эрэгтэй ноолууран цамц эзэлдэг бөгөөд дунджаар 200-350 ам.доллараар борлуулдаг юм билээ.

Дулааныг сайн хадгалдаг, чанартай, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, орчин үеийн загвартай хэмээн тэд өөрсдийн цахим хуудсанд бүтээгдэхүүнээ тодотгожээ. Иймээс ч зар сурталчилгаандаа “Сайхан харагдах нь чухал. Гэхдээ хувцас тань таатай байдлыг мэдрүүлэх нь хамгаас илүү” хэмээх үгийг ашигладаг аж. Тэд цөөн тооны, загварлаг, тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьдгийг өөрсдийн логог арьсан дээр хэвлэдгээс харж болохоор.

Одоогоор “Naadam Cash mere” брэндийн найман өнгөнөөс сонголт хийх боломжтой бөгөөд X-ээс авахуулаад XXL хэмжээтэй бүтээгдэхүүнийг худалдан авч болох аж. 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж буй “Naadam” компанийнхан өөрсдийн хэрэглэгчидтэй болж амжжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7297302/20e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
3248 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
3247 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
3246 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
3245 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
3244 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
3243 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
3242 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
» “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
3240 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
3239 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
3238 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
3237 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
3236 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
3235 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
3234 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12955
3233 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
3232 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
3231 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
3230 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
배너신청
자생병원

배너신청