Бичлэгийн тоо 3,329


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурлын төлөөлөгчдийн нэг Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний лигийн тэргүүн хатагтай Ан Сан Сү Читэй хамтран Төрийн ордонд “Эрх чөлөө, ардчилалд хүрэх арга замд” сэдвээр лекц уншлаа. Хамтарсан лекцийг УИХ-ын гишүүд, дипломат байгууллагын төлөөлөгчид, залуучууд олноор сонирхохоор ирж, Их танхим дүүрсэн тул тэдний заримыг хурлын танхимуудад суулгаж, лекцийг видео дэлгэцээр үзэх боломж олгосон юм. Энэхүү лекцийн дараа Ан Сан Сү Чи хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулав.

Хатагтай Ан Сан Сү Чигийн намтраас товч хон дурдахад, тэрбээр Их Британийн эзэнт гүрний эрх мэдлээс гарахын төлөө тэмцлийг тэргүүлж явсан Бирмийн армийн командлагч Ан Сан Рангуны гэр бүлд 1945 онд төрж, 1960 онд ээжийгээ Энэтхэгт суух Элчин сайдаар томилогдох үед Дели хотын коллеж, улмаар Оксфордын их сургуулийн Санкт-Хью коллежийг тус тус дүүргэж, 1969 онд философи, улс төр судлал, эдийн засгийн салбарын бакалаврын зэрэг хүрт сэн байна. Сургууль төгссөн жилдээ НҮБ-д ажиллаж эхэлсэн бөгөөд 1984 онд Квинслендийн их сургууль Ан Сан Сү Чиг Азийн лидерээр тодруулсан байна. Хатагтай Ан Сан Сү Чи 1985 онд хүүхдэд зориулсан “Бирмд тавтай морил” болон Балба, Бутаны тухай, 1987 онд “Бирмийн уран зохиол, нийгэм-улс төрийн хандлага” бүтээлээ хэвлүүлжээ. 1988 онд тэрбээр ээжийгээ асрахаар эх орондоо очсон бөгөөд энэ үеэс улс орныхоо ирээдүй, ардчиллын төлөө зүтгэх үйлсээ эхлүүлэв. Эх оронд нь ноёрхож байсан дэглэм түүнд 1989 онд гэрийн хорионд оруулах шийдвэр гаргасан байдаг.

1990 онд Ан Сан Сү Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөө үндэсний лиг сонгуульд 82 хувийн саналаар ялалт байгуулсан боловч Эрх зүй тогтоох үндэсний зөвлөл энэ дүнг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй түүнийг гэрийн хорионоос суллах тухай асуудлыг ч хэлэлцээгүй гэдэг. Дэлхий нийт Ан Сан Сүг анхаарч байсан 1991 онд Европын парламент түүнд А.Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагнал олгосон бол энэ онд Норвегийн Нобелийн зөвлөл Энхтайвны шагналын эзнээр тодруулжээ. Хатагтай Ан Сан Сү Чи Энхтайвны шагналын 1.3 сая ам.долларыг Бирмийн эрүүл мэнд болон боловсролын салбарт зарцуулах шийдвэр гаргажээ. Ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч энэ хатагтайг эрх баригчид “засарсан” хэмээн үзэж 2010 онд гэрийн хорионоос суллажээ. Харин 2012 онд болсон Парламентын сонгуулиар Ардчиллын төлөө үндэсний лигээс өрсөлдсөн Ан Сан Сү Чи ялж, нам нь өндөр амжилт үзүүлжээ.

Харин Улаанбаатарт болж буй уулзалт, ярилцлагынхаа үеэр тэрбээр 2015 онд Мьянмарын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Ингээд түүний сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

-Та манай улсад ирээд цөөнгүй хонолоо. Монгол Улсын тухай төрсөн бодлоосоо хуваалцахгүй юу?

-Монгол Улсад ирээд би өөрийгөө гаднын улсад ч юм уу, харь оронд ирсэн, монголчуудыг огт өөр хүмүүс юм гэж бодоогүй. Мьянмар болон Монгол цаг агаарын хувьд л эрс тэс ялгаатай юм. Намайг нутгаасаа гарах үед Мьянмарт цаг агаар +39 градус дулаан байсан. Мөн бидний өмсөж, зүүдэг хувцас, иддэг хоол өөр болохоос бусдаар надад ижил санагдаж байна. Монголчууд их найрсаг зочломтой юм. Манай хоёр үндэстний хэл нэлээд төстэй юм. Англи хэлээр хэдхэн үгээр ойлголцоод байдаг бол мьянмар, монгол хэлээр буулгахын тулд нэлээд урт ярих хэрэг гарч байна.

-Монгол Улс ардчилал руу тайван замаар шилжсэн улс. Монголын ардчиллын загвар бусад улсын жишгээс өөр харагдаж байгаа байх. Энэ тухай сэтгэгдлийг сонсъё?

-Ардчиллыг загварчилж болдогг үй. Би ардчиллыг загварчлах зүйлээс ихээхэн татгалздаг, дург үйцдэг юм. Бирмийн ардчиллын загвар гэхчилэн ярьдаг ч ийнхүү загварчлах тусам ардчилал хайрцаглагдаж, хязгаарлагддаг. Ардчилал бол Монголын, Мьянмарын, бид бүгдийн сонгосон зам. Монгол Улс ардчиллыг манайхаас нэлээд түр үүлж хөгжүүлсэн. Бид арай хожуу эхлүүлсэн. Гэхдээ бидэнтэй найрсаг хамтарч ажилласны дүнд бид ардчиллыг сайн хөгжүүлж, бэхжүүлж чадна гэж бодож байна.

-Таныг ардчилал, хүний эрх, шударга ёсны бэлгэ тэмдэг гэдгээр дэлхий нийт хүлээж авдаг. Танд энэ хүндлэл ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Тийм ээ, гэхдээ намайг ардчилал хүний эрхийн төлөө тэмцэгч сод бэлгэ хэмээн нэрлэхэд надад хэцүү, эвгүй байдаг. Би өөрөө үүнд дургүй. Зүгээр л намайг ардчиллын төлөөх ажилчин, хар ажилчин гэж хэлэх юм бол үнэнд илүү ойртох болно. Энд би эмэгтэйчүүдийн эрхийн талаар багахан ярья. Манай оронд хүйсийн тэгш биш байдал бий. Ялангуяа эмэгтэйчүүд улс төрд ороод эрэгтэйчүүд шиг амжилт олох болов уу гэсэн эргэлзээ төрдөг. Тийм учраас эмэгтэйч үүдэд боловсрол олгох, тэднийг өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг төлөвшүүлэх ажлыг илүү ихээр хийх ёстой гэж бодож байна.

-Та 2015 онд болох Мьянмарын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

-Надад тийм төлөвлөгөө бий. Улс төрд хүчтэй өрсөлдөж байгаа улс төрийн намуудын гол зорилгын нэг нь намын тэргүүнээ Ерөнхийлөгч болгох явдал байдаг. Өөрсдийн санаж бодож байгаа үйл хэргийг илүү идэвхтэй, амжилттай үргэлжл үүлэн хийхийн тулд би 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7248263/74f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
3248 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
3247 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
3246 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
3245 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
3244 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
» АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
3242 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
3241 “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
3240 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
3239 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
3238 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
3237 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
3236 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
3235 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
3234 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12955
3233 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
3232 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
3231 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
3230 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
배너신청
자생병원

배너신청