Бичлэгийн тоо 3,329

Улаанбаатарт цугласан дэлхийн ардчилагчид өчигдөр АОХНийн Сайд нарын VII бага хурлыг хийлээ. Төрийн ордноос гадуур хуралдсан эмэгтэйчүүд, иргэний нийгэм, залуучууд, бизнесийн ардчиллын салбар хуралдаанууд дуусаж, тэд санал дүгнэлтээ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлд хүргүүлсэн тул төлөөлөгчид бага хурлын ажиллагаанд оролцсон юм.

Салбар хуралдаанд оролцогчид дэлхийн өнцөг булан бүрт ардчилал бэхжих үйл явц саад бэрхшээлтэй тулгарч байгаа ч түүнийг даван туулах ёстой гэдэгт, мөн ардчиллын хөгжилд иргэний нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, бизнесийн салбарынхны дуу хоолой дутаж байгаад санал нэгдэж байна. Түүнчлэн энэ удаагийн хурлын халуун сэдвийн дунд иргэний нийгэм, үзэл бодлоо илэрхий лэх эрх чөлөө, авлига ба ардчилалд учирч буй бу сад аюул, онлайн болон хэвлэ лийн эрх чөлөөнд тулгарч буй саад бэрх шээл үүд багтаж байв.

АОХН-ийн Сайд нарын YII бага хурлын ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын Вант улсын Ерөнхий сайд Йинглак Чинават, Коста Рика Улсын тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфо Пива Месен, Мьянмарын парламентын гишүүн, Нобелийн Энхтайвны шаг налт Ан Сан Сү Чи болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассым Жомарт Токаев, Евро пын комиссын дэд Ерөнхийлөгч Катрин Аштон, Нигерийн дэд Ерөн хийлөгч Нама ди Самбо, Нобелийн Энхтайвны шагналыг гардсан анхны йемен иргэн Таваккол Карман, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар нар үг хэлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр мэндчилгээндээ “Монголын ард түмний ардчиллын төлөө явуулж байгаа үйлсэд талар хал илэр хийлье. АОХН-ийн гишүүн орнуудыг Улаанбаатар хотод цуг луулж, нэгдсэн талбарт хуралдуулж, ардчиллын төлөө санал бодлыг нэгтгэж бай гаад талархаж байна. Иргэд болон Засгийн газар хоорондын ха рилцааг улам бүр боловсронгуй болгосноор бүс нутаг төдийгүй дэлхийн олон оронд ардчилал бэхжиж, улс орнуудын хооронд шинэ нөхөрлөл бий болох юм. Энэ нөхөр лөлд дипломатуудын дэм жлэг их байх болно.

Дэлхий даяар ардчиллыг шинээр болон сэргээн тогтоож буй орнуудад тусламж, дэмжлэг ихээ хэн хэрэгтэй байна. Тиймээс нэг нэгэнтэйгээ туршлагаа хуваалцаж буй АОХН-ийн гишүүн орнуудын үйл ажиллагаа цаашид ч амжилттай өрнөх болно гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ардчиллын төлөө хэрэгжүүлж буй Та бүхний үйлсийн талд АНУ тууш тай зогсоно гэдэгт итгээрэй” хэмээн дурдсан байна. Бага хурлын үеэр төлөө- лөгчид Нобелийн шагналт Таваккол Кар маны үгэнд нэлээд анхаарал хан дуулсан юм. Арабын ертөнцөөс анх удаа 2011 онд Нобелийн Энхтайв ны шагнал хүртсэн Йемен улсын иргэн Таваккол Карман сэтгүүлч мэргэжилтэй. Тэрбээр 2005 онд Йеменд долоон эмэгтэй сэтгүүлчийн хамт “Гинжнээсээ салсан эмэгтэй сэтгүүлчид” гэдэг бүлгэм байгуулж, улсдаа төдийгүй бүс нутагтаа хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч гэдгээ харуулсан байна.

ХЭН ЮУ ХЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Ардчилал, эрх чөлөөний тухай бусдад зааж сургах бодол бидэнд алга. Харин бусадтай хуваалцах сургамж бий. Монгол Улсын ардчилсан тог тол цоонд шилжих зам амар хялбар байгаагүй. Хүний нийгэмд, ялангуяа нээлттэй нийгэмд асуудал шийдэгдэж дуусахгүй. Нэг шийдлийн ард дахиад л олон асуудал соёoлж, энэ бүх мөн чанарыг таньж мэдэх үйл явц манай улсад үргэлжилж байна. Ардчилсан тогтолцоонд шилжих гээд бүтэлгүйтсэн, бүтэлгүйтэж буй ихэнх улс орны гол зовлон нь ард түмнээсээ биш муу засаглалаас болдог.

Ардчилсан дэг журам ихэнхдээ гаднаасаа биш дотроосоо муудаж аюулд орж байна. Эрх чөлөө, ардчиллын хамгийн том дайсан бол авлига, муу засаглал гэдгийг хүн бүхэн мэднэ. Монгол Улсад иргэний оролцоо, шууд ардчиллын хөдөлгөөн хүчээ авч байна. Орон нутаг, иргэд рүү эрх шилжиж байна. Хуулийн засаглал тогтож эхэлж байна. 2012 онд Монгол орон “Transparency International” байгууллагын судалгаагаар хамгийн хурдтайгаар авлига нь буурч байгаа орноор тодорсон. Жилийн дотор Монгол Улс авлигын индексээр 26 байраар урагшилж чадлаа. Бид өнгөрсөн жилүүдийн сур гамж, ард иргэдийн хээ дэмж лэгт тулгуурлаж, хуулиа сайжруулах замаар ардчил лын бүрэл дэхүүн хэсгүүд, ардчилсан инсти тутийг чанаржуулж байна.

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават:

Тайланд Улс ардчиллыг хөгжүү лэхийн төлөө тууштай зогсож байна. Ардчиллыг хөг жүүлэх, бэхжүүлэх явцад ард түмэн Засгийн газраа сонгож, Засгийн газар нь ард иргэдийнхээ төлөө ажилладаг байх нь чухал юм. Дэлхий даяар хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх үйл явц тодорхой эсэргүүцэлтэй тулгарч, хүний амь нас эрсдэх явдал ч тохиолддог.

Эрх мэдлийг булаан, дарангуйлал тогтоохыг санаархагчид байдаг хэдий ч сүүлийн үед дэлхийд ардчилал тогтворжих ханд лага бий болж байна. Ардчиллыг тогтвор жуулж, хөгжүүлэхийн тулд бид хууль ёсыг дээдлэн, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах нь чухал юм.

Нобелийн Энхтайвны шагналт Ан Сан Сү Чи:

Миний бие АОХН-ийн бага хуралд оролцож байгаадаа баяртай байна. Мьянмарын олонх хүн Монгол Улсыг өвөг дээдсийн орон гэж үздэг тул би өвөг дээдсийнхээ оронд ирсэн юм шиг санагдаж байна. Мьянмар бол олон үндэстэн нэгдсэн улс хэдий ч бид нэгдмэл хүчээр улс орноо хөгжүүлэхийг зорьж байна.

Зорьж буй хөгжилдөө хүрэхийн тулд бидэнд анд нөхдийн дэмжлэг хэрэгтэй бөгөөд биднийг олон жилийн турш дэмжиж ирсэн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.

Нигерийн дэд Ерөнхийлөгч Намади Самбо:

Нигери улс ардчилсан үнэт зүйлст илүү ойрхон ард түмэн. Ардчилал манай ард түмэнд өгөөжөө өгч байна. Манай иргэд төр засгаасаа хариуцлагатай, ил тод байдлыг нэхэж байна. Гэхдээ Нигери дэх ардчилал тодорхой хүндрэл, сорилттой тул гарч байна. Ард иргэдийнхээ хүсэл зорилго, дуу хоолойг төр засгийн бодлогын үндсэн цөм болгох явцад хүндрэл бэрхшээл тулгарч байгаа ч бид няцахгүй ахиж, ардчиллыг үндсэн зарчмаа болгохын төлөө ажиллаж байгааг Та бүхэнд дуулгая. Манай улс иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, ардчилалд заналхийлэх аливаа аюул заналаас зайлсхийх замаар асуудлаа шийдвэрлэн ажиллаж байгаа юм.

Нобелийн Энхтайвны шагналт, Йемений иргэн Таваккол Карман:

Хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэхийг хүсэж буй дэлхийн бүх хүмүүст ардчиллын төлөө үргэлжлүүлэн тэмцэхийг уриалж, та бүхэнд Арабын залуучуудын мэндчилгээг уламжилъя. Өнөөдөр эрх чөлөө, шударга ёсыг дэмжигч хүн бүхэн хүний эрх, эрх чөлөөнийхөө тэмцэж буй араб залуучуудад зориг нэмэх хэрэгтэй байна.

Энэ тохиолдолд бид ардчиллын төлөө тэмцэх үндсэн зорилтоо биелүүлж, үүний үр дүнд дэлхий нийтэд энх тайвныг тогтоох юм. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын Засгийн газар өөр өөрсдийнхөө хэмжээнд арабын залуусын эхлүүлсэн хувьсгалыг дэмжээсэй гэж хүсэж байна.

АОХН-ИЙГ ДАРГАЛАХ ХУГАЦААНД ЮУ АМЖУУЛАВ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа Монгол Улс ардчиллын боловсролд чамгүй анхаарсан гэж тайлагнаж байна. Ардчиллын боловсролын асуудлаар гишүүн орнуудын төр, зас гийн тэргүүн нарын түвшинд санаа чилгын бүлэг байгуулан ажил лажээ. Мөн “Авлигыг үл тэвчих санаачилга”- ыг өрнүүлж, авлигын асуудлыг ардчилсан орнуудын анхааралд оруулсан, “Ардчиллын төлөө Азийн түншлэл” санаачилгыг хэрэгжүүлж, иргэний нийгмийг бэхжүүлэх, туршлага, сургамжаа хуваалцах чиглэлд бусад улс оронтой идэвхтэй хамтран ажиллаж чадсан. Ард чилалд шинээр шилжиж байгаа орнуудад туслах зорилгоор анх удаа Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулж, хөрөнгө төвлөрүүлж, зарим улс оронтой хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа мэдээлсэн юм. Энэ үеэр ардчилал, хүний эрхийн үйл хэрэгт амжилт гаргасан төр, нийгмийн зүтгэлтн үүдэд олгодог Геремекийн шагналыг Мьянмар улсын ардчиллын хөдөлгөөний тэрг үүн Ан Сан Сү Чид олгов. Улс орондоо ард чиллыг хөгж үүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан дипломатчид олгодог Пальмерын шагналаар гурван хүн шагнагдсаны нэг нь манай Га даад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч С.Бадрал байсан юм

Сонирхуулахад, 2009 онд гардуулж эхэлсэн Геремекийн нэрэмжит шаг налын анхныхыг ӨАБНУ-д ардчилал, хүний эрхийн үзлийг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Нельсон Мандела авсан бол 2010 онд Кубын Сандиаго сүмийн номлогч Хосе Конрад, 2011 онд Белорусийн хүний эрхийн хөдөлгөөнийхөн хүртсэн байна. Энэ шагналыг Гере мекийн сан гийнхан санаачилж, ардчиллын төлөөх үйлсэд гавьяа байгуулсан хүнд олгож байхаар тогтсон байна. Төлөөлөгчид эл хурлаас хүний эрх, үндсэн эрх чөлөө, хуулийн засаглалыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлж хамгаалах, энх тайвныг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах засаглалын хамгийн танигдсан хэлбэр ардчилсан засаглалыг бүх талаар дэмжин, хамтран ажиллах тухай “Улаанбаатарын тунхаг” баримт бичгийг үйлдэж, гишүүн орнууддаа хүргүүлэхээр болсон юм. Түүнчлэн энэ хурлын үеэр Ази, Номхон далайн орнуудын Сайд нарын зөвлөл бай гуулагдсан байна. Хурлын төгсгөлд Монгол Улс АОХНийн Сайд нарын хурлыг даргалах эрхийг Эль Сальвадор улсад хүлээлгэн өгсөн бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез “Бид ардчиллын үйл хэргийг олон нийтэд болоод бүс нутагт, өөрийн оронд төлөвшүүлэхэд өөр бусад улстай хамтран ажиллах болно” гэсэн юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7245318/f76/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
3248 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
3247 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
3246 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
3245 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
3244 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
3243 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
3242 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
3241 “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
3240 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
3239 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
3238 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
3237 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
3236 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
» АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
3234 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12955
3233 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
3232 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
3231 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
3230 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
배너신청
자생병원

배너신청