“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг тархи, нугас, зөөлөн эд, яс, үе мөч, булчингийн өөрчлөлтийг гурван хэмжээст орон зайд ялгарал сайтай оношилдог MRI, CT аппаратдаа 600 гаруй сая төгрөгийн шинэчлэл хийжээ. Энэхүү гурван хэмжээст аппарат HD форматаар нэг пикселд 1900x1200 нарийвчлалтай зураг авдаг аж. Тэд шинэчилсэн аппаратаараа, Монголоос олдсон том хүний болон хүүхдийн муми дээр судалгаа хийсэн гэнэ.
Тус
эмнэлгийн захирал Б.Болдсайхан “Манай эмнэлгийнхэн энэ муминуудын насыг
тогтоож гавлын ясанд тархи хэдэн хувь үлдсэн зэрэг анагаахын талаас
судлаад дууссан. Цогц судалгааны нэг хэсэг учраас үр дүнг шууд хэлэх
боломжгүй. Харин ШУА-ийнхан Египетийн мумиг судалдаг шиг мэргэжлийн
түвшинд генетик, угсаатны зүй гээд олон талаас нь судалж байгаа”
хэмээсэн.
Б.ДӨЛГӨӨН