Бичлэгийн тоо 3,329

Олон баяр давхцаж, өдөр, шөнө тэнцсэн өдрөөр 14 гавьяат, Ардын эмч нэг мэндэллээ. Казах түмний хаврын баяр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Цэргийн баяр, Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан эдгээр салбарт үр бүтээлтэй ажилласан 20 гаруй хүнийг өчигдөр Төрийн тэргүүний зарлигаар шагнасан юм.

Сэтгүүл зүйн салбарт хүчин зүтгэж, ихийг хийж бүтээсэн, бүтээсээр байгаа таван ч хүн энгэртээ Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг зүүв. “Ачтан” эмнэлгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч А.Нота энэ өдөр Монгол Улсын ардын эмч болсон юм. Мөн МУИС-ийн багш Л.Норовсүрэн, “Сэтгүүлч” коллежийн багш Н.Дариймаа, Монголын сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, “Хустайн мэдээ” сонины ахлах редактор Б.Монголхүү, “Breakthrough PR” компанийн менежер С.Амарсанаа нар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан.

МИАТ ХК-ийн Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Варийна Гавьяат техникч, “Шинэ эхлэл” корпорацийн захирал Ж.Мягмар шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын ноос ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Завхан аймгийн “Барсум” ХХК-ийн захирал Н.Гунгаажав гавьяат барилгачин, ахмад тээвэрчин О.Цэрэнпүрэв гавьяат тээвэрчин, МҮОНРТ-ийн ахмад зураач Т.Гоош, орчуулгын киноны жүжигчин, дуу оруулагч Ж.Дарамсүрэн нар урлагийн гавьяат зүтгэлтэн, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын өндөр настан К.Рыстан гавьяат агрономич, ЭНЭШТ-ийн эмэгтэйчүүдийн клиникийн зөвлөх эмч Д.Сүхээ гавьяат эмч цол тус тус хүртлээ.

Мөн УИХ-ын гишүүн асан Т.Султан, “Өдрийн сонин”-ы зөвлөх Ж.Гангаа, Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн Б.Баатар нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав. Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч бүгдэд нь баяр хүргээд зарим хүний гавьяаг онцлон дурдсан юм. Мөн аз жаргал, эрүүл энхийг хүслээ.

Төрийн одон медаль хүртсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Ардын эмч А.Нота: Мэдрэлийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэхийг хичЭЭНЭ

- Монголын казах үндэстэнд нарны баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье. Төрийн өндөр дээд шагналыг энэ сайхан өдөр хүртсэндээ баяртай байна. Би энэ салбартаа 44 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 14 мянга орчим хүнд тархи, нуруу, нугасны хагалгаа хийжээ.

Орон нутгийн эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байлаа. Сүүлийн нэг жилд хувийн эмнэлэг нээж ажиллаж байна. 68 нас хүрсэн ч гэсэн том хагалгаануудаа би өөрөө гардан хийж байгаа. Цаашид мэдрэлийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэх, Монголын ард түмэнд баталгаатай, чирэгдэлг үй, төгс тусламж үзүүлэхийн төл өө хүчээ дайчлан ажиллах болно.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн: Үүлэн дээгүүр нисэж буй мэт л боллоо

-Баяртай байна. Үүлэн дээгүүр хөвж яваа юм шиг боллоо. Телевизийн урлагт 45, улсад 55 жил хөдөлмөрлөж буйг минь Төр үнэллээ. Саяын Цагаан сараар ээжид минь Ерөнхийлөгчийн гарын бэлэг очиж, 93 нас зооглож буйд нь хүндэтгэл үзүүлэхэд их баярласан. Тэгвэл өнөөдөр хүү нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо, одоо ээждээ очиж энэ мэдээгээ дуулгаж баярлуулна. Монгол кино үйлдвэрийн болон дууны бичлэгийн цех, МҮОНТ-ийн уран бүтээлийн V нэгдэл, захиргааны хамт олондоо баярлалаа. Ерөнхийлөгч үг хэлэхдээ миний хөдөлмөрийг онцлон дурдсанд их баярласан. Тэр үед “Би ч багагүй ажилласан юм байна даа” гэж бодож зогслоо. Олон сайхан үрийг минь төр үүлж өсгөн, ар талыг минь дааж яваа хайртай ханьдаа, ээждээ баярлалаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Дариймаа: 100 жилийн 45-д нь түүх бичилцжээ

-Үндэсний сэтгүүл зүйн 100 жилээс 45 жилд нь би түүх бичилцжээ. Гурван үеийн сэтгүүлчидтэй хамтран ажиллалаа. Ахмад сэтгүүлчид болон үеийнхнээсээ суралцаж, одоо Монголд хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хүчин зүтгэж яваа та бүхэнтэй ч бас хамтарч ажиллаж байгаадаа баярладаг. Анх зургадугаар ангийн сурагч байхдаа “Пионерийн үнэн” сонинд шүлгээ хэвлүүлж байлаа. Нэрээ гаргасан анхны минь сонин энэ.

Үүнээс хойш тус сониндоо идэвхтэн бичигч, удалгүй албан ёсны сурвалжлагч нь болсон. Ингээд хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэлх албыг нь хашсан юм. 1986 онд намайг спортын сонины эрхлэгчээр томилж байлаа. Тэр үед редакц маань хоёрхон хүнтэй байсан бол 1990 он гэхэд өргөж өөд томоохон сонин болж байсан. 100 жилийнхээ ойгоор Төрийн энэ өндөр шагналыг хүртсэндээ баяртай байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Норовсүрэн: 44 ном бичсэн байна

-Өчигдөр Ерөнхийл өгчийн Тамгын газраас ярьж, энэ эрхэм шагналыг хүртэх болсныг дуулгасан. Би ажлын гараагаа 1964 онд эхэлж байлаа. Одоо 50 дахь жилдээ сэтгүүл зүйн салбарт ажиллаж, амьдралаа зориулж явна.

Энэ хугацаанд сэтгүүл зүйн эрдэм шинжилгээ, сургалтын 44 ном бичсэн байна. Төр энэ бүгдийг минь үнэллээ. Хүн ажилдаа үнэнчээр хандаж, зорилготой байхад төр иргэнээ үнэлдэг юм шүү гэдгийг залуустаа хандаж хэлье дээ.

 

 

Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар: Сэтгүүл зүйн салбараар овоглодгоороо бахархдаг

-Сэтгүүл зүйн салбартай амьдралаа холбоод 33 жил болж байна. Энэ салбараар овоглож яваагаараа бахархдаг. “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагчаар ажиллаж гараагаа эхэлж байлаа. Үүнээс хойш “Улаанбаатар” сонины эрхлэгчээр 10 жил ажиллалаа. Сүүлийн хэдэн жилд “Түгээмэл” дээд сургуульдаа багшилж, сэтгүүлч бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж явна.

Түүхийн гуравны нэгд нь ажиллаж, Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойгоор Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэндээ баяртай байна. Утга зохиол, урлаг, боловсролын салбарт дөр өө харшуулан яваа бүх хүнтэй энэ хүндэтгэлээ хуваалцъя.

Гавьяат эмч Д.Сүхээ: Бүсгүйчүүдийн сэтгэлийн дэм үүний ард бий

-Төрийн өндөр шагнал гардуулсан төр, засагтаа их баярлаж байна. Энэ хүндэтгэл бол миний нэр дээр байгаа ч цаана нь олон шавь, Монголын олон эмэгтэйчүүдийн сэтгэл санааны дэмжлэг бий. АУИС-ийг төгсөөд л эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд 40 гаруй жил зүтгэж байна. Амаржих газрын эмчээс эхлээд Эх барихын тэнхимийн багш, 1990 оноос хойш ЭНЭШТ-ийн Эмэгтэйч үүдийн тасагт зөвлөх эмчээр ажиллаж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7149473/00a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
3248 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
3247 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
3246 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
3245 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
3244 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
3243 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
3242 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
3241 “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
3240 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
3239 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
3238 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
3237 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
3236 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
3235 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
» СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12955
3233 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
3232 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
3231 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
3230 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
배너신청
자생병원

배너신청