Бичлэгийн тоо 3,329

Хамгийн тогтвортой гэх тодотголтой, тодруулбал, зэвэрдэггүй, өнгөө алддаггүй, агшдаггүй, сунадаггүй, халуун, хүйтэнд тэсвэртэй, үнэргүй материал бол шил. Иймээс ч шилний хэрэглээ асар их гэдэгтэй маргах хүн үгүй биз. Дэлхийн хотуудад тэнгэр баганадсан, шил, толь болсон барилгууд олон. Шил 500-600 жилийн турш өнөөдрийн байдлаа хадгалдаг болохоор ч аргагүй болов уу. МЭӨ V зуунд Грек, Ромд хийсэн байж магадгүй шилэн аяга Хүннүгийн булшнаас бүтнээрээ олдсон. Уг аяга бараг 2000 жилийн настай гээд бодохоор шил маш бат бөх гэдэг нь тодорхой.

Дэлхийд АНУ-ын “Sant Gobain”, БНХАУ-ын “Yahua glass”, Японы “Asahi glass”, БНСУ-ын “Hankuk glass” зэрэг шилний алдартай брэндүүд бий. Харин Монгол Улсын хувьд шилний орцонд “орох” химийн бодисын үйлдвэр байхгүй учраас БНХАУ-аас импортолж байгаа. Гэхдээ манайд шил боловсруулах 10 орчим үйлдвэр бий. Тэдний нэг “Шилэн хийц” компанийг “Made in Mongolia” буландаа онцолж байна. Тус компанийг зургаан хүний бүрэлдэхүүн, том, жижиг шил матдаг хоёр зуух, гар багажаас бүрдсэн таван төрлийн төхөөрөмжтэйгээр 2002 онд байгуулснаа ерөнхий захирал Д.Гантулга ярьж байв. Тэрбээр автомашиныхаа шилийг хагалчихаад, шил боловсруулах үйлдвэрүүдээр явахдаа Монголд энэ төрлийн бизнес эрхлэх боломж байгааг анзаарчээ. 2000 оноос үйлдвэр байгуулах судалгааг эхлүүлсэн бөгөөд анх автомашины салхины шил үйлдвэрлэж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шил боловсруулах үйлдвэр болгожээ. Өнөөдөр тэдний хамт олон 70 орчим тоног төхөөрөмж, 80 гаруй ажилтан, хоёр салбар нэгжтэй болж амжжээ. Тэд Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаад олон жил болсон юм билээ. Бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийг оновчтой болгох арга барилын талаар япончууд багагүй зөвлөдөг аж.

Манай улс жилд 3000 орчим тонн шил импортоор авдагт боловсруулсан, боловсруулааг үй, бэлэн бүтээгдэхүүн багтаж буй. Үүнээс 1000 гаруй тонн шилийг нь 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай “Шилэн хийц”- ийнхэн боловсруулдаг болохоор Монголдоо томоохонд тооцогдох болов уу. Эдний хамт олон шил нүхэлж хатаах, матах (хавтгай шилийг бөөрөнхий болгох), давхарлаж наах, хатаах гээд боловсруулах технологиудын дийлэнхийг эзэмшжээ. Эдгээрийн заримын тухайд гэхэд, “давхар” шилний энгийн хэрэглээ нь автомашины урд талын салхины шил (цуурсан ч эмтэрч унадаггүй) бол “Luminarc” тэргүүтэй брэндийн унагасан ч хагардаггүй бүтээгдэхүүнүүдийг хатаасан шилээр хийдэг юм байна. ХБНГУ-ын нэгэн мэргэжилтэн “Шилэн хийц” компанийн үйл ажиллагаатай танилцаад, ганц үйлдвэрт олон технологийг нэг дор цуглуулж чадсан нь гайхалтай хэмээн ярьжээ.

Том зах зээлд компаниуд зөвхөн шил хатаах гэдэг ч юм уу нэг л технологиор дагнасан байдаг учраас тэгж хэлсэн нь аргагүй биз. Монголын зах зээлийг бага гэж гололгүй, бусдаас өвөрм өц, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн санал болгодог хэмээн “Шилэн хийц”-ийнхэн ам бардам байсан. Дэлхий дахинаа өдөр бүр шинэ нээлт бий болж, удахгүй 3D толь бий болох сурагтай. Тиймээс ч дижитал аппаратаар авсан зургийг шилэн дээр хэвлэх зэрэг шинэлэг үйлчилгээг тэд үзүүлж буй. Тэднийд 10 төрлийн шил бий нь 2-19 ммийн зузаантай гэнэ. Шилний талаарх монголчуудын ойлголт 10 гаруй жилийн өмнө маш бага байсан гэхэд хилсдэхгүй. Шилийг цонхонд л байдаг эмзэг зүйл гэж бодож байсан бол өнөөдөр шил, толь өргөн хэрэглээ болсон нь үүнийг батална. “Шилэн хийц” компанийнхан дэлгүүрийн шилэн лангуу, тавиур, хана, хаалгыг Монголдоо анх удаа хийж байжээ.

Улаанбаатарт баригдсан, баригдаж байгаа барилгуудад ямар нэгэн хэмжээгээр “оролцдог” тус хамт олон дотор заслын чиглэлээр ажилладаг арвин туршлагатай юм билээ. БНХАУ-аас импортолж байгаа боловсруулсан бүтээгдэх үүнтэй харьцуулахад дотоодын компаниудынх арай илүү үнэтэй. Гэхдээ хилийн цаанаас ирсэн шилний “размер” захиалснаас зөрөх тохиолдол нэг биш гардаг аж. Шилчид “үл тохирол” гэж ярьдаг нь буруу зүсэж, гологдол болдгийг хэлдэг. “Размер” таарааг үй шилийг бас л хэрэглэх боломжгүй болдгийг захиалагчид анзаарах хэрэгтэй аж.

Шилээ импортоор авах нь “зөв”

Монгол Улсад шилний үйлдвэр байхгүй талаар өмнө нь дурдсан. Шилний үйлдвэр IV цахилгаан станцаас ч том байдаг бөгөөд тасралтгүй ажиллах циклтэй гэнэ. Тодруулбал, үйлдвэрийн зуухыг нэгэнт л асаасан бол 15-18 жил тасралтг үй ажиллуулах ёстой. Зуухыг унтраачихвал хайлсан шил барьцалдан, зуухыг дахин асаах боломжгүй учраас тэр. Элс, доломит 70, цэвэршүүлсэн элемент 30 хувийг нь бүрдүүлж байж шил бүтдэг аж. Өөрөөр хэлбэл, техникийн сод, техникийн давс, цагаан тугалга, төмрийн исэл зэрэг 99 хувийн цэвэрш үүлэлттэй химийн бүтээгдэх үүн “оролцож” байж шил бий болдог гэнэ. Гэтэл 30 хувийг бүрдүүлэх дээрх химийн бодисын нэгнийх нь ч үйлдвэр Монголд байхг үй. Химийн бодисыг нь импортлоод үйлдвэр байгуулъя гэхэд ОХУ, БНХАУын шилнээс хамаагүй үнэтэй болж, өрсөлдөх чадваргүй байх аж. Нөгөөтэйгүүр, хамгийн бага хүчин чадалтай шилний үйлдвэр өдөрт 150 тонн шил үйлдвэрлэдэг (багаар бодоход таван сая хүн амтай газар байгуулдаг) гээд бодохоор гурван сар ажиллаад л Монгол Улсын жилийн хэрэгцээг үйлдвэрлэчих тул хангалттай зах зээл үгүй. Бас нарийн технологи нь ч байхгүй юм байна. Иймээс одоохондоо шилээ боловсруулаад явах нь зөв болж таарлаа. Гэхдээ Монгол Улс нефть боловсруулж эхлэхээр хэлэлцэж буй нь химийн үйлдвэр хөгжихийг илтгэж буй. Нефть боловсруулж, газаа гаргахад зуух халаах түүхий эд нь бэлэн болох учиртай. “10 орчим жилийн дараа химийн үйлдвэрүүд бий болсон байна гэж харж байгаа” хэмээн Д.Гантулга ярилаа.

Стандарт батлах нь зүйтэй

Монгол Улсад мөрдөж буй шилний стандарт нь 1970-аад онд бий болсон ОХУ-ын ГОСТ гэдгийг Д.Гантулга ярьж байна. Технологио бодоод үзсэн ч өнөө үед уг стандартыг өөрчлөх шаардлагатай гэж тэрбээр ярилаа. “Шилэн хийц”- ийнхэн саяхан Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөр хатаасан шилний стандартыг батлуулжээ. Хатаасан шилийг барилга, нийтийн тээвэр, нийтийн ахуйн үйлчилгээ, ахуйн хэрэглээнд өргөнөөр хэрэглэдэг. Учир нь хатаасан шил ердийнхөөс 4-5 дахин бат бөх, хагарлаа ч жижиг жижиг, зүйрлэвэл будаа шиг болж үйрдэггүй. Шилний стандартууд тус тусдаа, тухайлбал, давхарлаж наасан шилнийх, матсан шилнийх гээд өөр өөр байдаг аж. Одоо шилний стандартуудыг батлуулах шаардлага нэгэнт бий болсон гэнэ. Манай шилний хэрэглээ тийм ч их биш байсан учраас шилчин бэлтгэж байсан тохиолдол үгүй. Харин төрийн байгууллагуудтай хамтран “Шилэн хийц” компанийнхан 2010, 2011 онд нийт 100 хүнийг шилчин мэргэжлээр бэлтгэсэн нь Монгол Улсдаа анхных болжээ. Мастерын түвшинд хүрье гэвэл 5-6 жил суралцах хэрэгтэй гэдгээс шилчний ажил маш нарийн гэдгийг харж болохоор байна. Одоогоор Монголд шилний ганц мастер бий нь “Шилэн хийц”-д ажилладаг.

Шилийг дөрвөн зэрэглэлд хуваадаг

Бурхан, суварга шилээр хийлгэхээс авахуулаад өрөөний шалнаас бусад гурван талыг нь дан толиор тохижуулах гээд сонин, содон захиалга “Шилэн хийц”-ийнхэнд ирдэг. Зөвхөн албан байгууллага гэлтгүй айл өрхүүд шилэн шат, хана, хаалга ихээр хийлгэх болсныг шилээр урлаачид ярьж байв. Өнгөрс өн 11 жилд “Шилэн хийц”- ийнхэнд сум нэвтэрдэггүй шил хийлгэх захиалга ирж байгаагүй болохоор Монгол Улсыг тайван орон гэж хэлж болох тухай тэд ярьж байлаа. Тэднийх бүтээгдэхүүндээ зургаан сараас нэг жилийн баталгаат хугацаа өгдөг юм билээ. Ер нь шилийг A, B, C, D гэсэн дөрвөн зэрэглэлд хуваадаг байна. Мэдээж A нь дээд зэрэглэлийн, хамгийн сайн чанартай. Харамсалтай нь манайд “саар” зэрэглэлийн шил ч импортоор орж ирдэг байна.

Өвөл цантахгүй

Өвлийн улиралд автобусаар зорчигчид даарч, цонх цантсанаас болж буудлаа андуурах нь бий. Манайд БНСУ-аас нийлүүлж буй автобуснуудын шилийг цантахгүй байлгаж болох ч Монголын худалдан авалтын хэмжээ бага тул солонгосчууд үүнд төдийлэн анхаарахгүй нь лавтай. Өвөл манай нийтийн тээврийн компаниуд автобусны цонхны багахан талбайд шил давхарласан (шил хооронд зай байгаа учраас цантдаггүй) нь өнгө үзэмж муутай харагддагийг уншигч Та анзаарсан байх. Автобусны цонхон дээр шил давхарлах тусгай, нарийн технологиор шилэн багц (Insulation буюу тусгаарлагдсан шил) бий болгосноор цантуулахгүй байх боломж бийг автобус баазууд, Нийтийн тээврийн газарт “Шилэн хийц”-ийнхэн дуулгажээ. Одоогоор нийтийн тээврийн гурван ч компани нааштай хариулт ирүүлсэн юм билээ. Тэгэхээр ирэх өвөл зорчигчид цантсан цонхтой автобусаар үйлчлүүлэхгүй байж магадгүй нь. Шилийг багц болгосноор автобусны дулаан алдах нь ч багасах учиртай. “Шилэн хийц”-ийн охин компани “Сопоко”-д олон улсын стандартын дагуу нарны зайн дэлгэцийг үйлдвэрлэж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

 Ц.Болормаа

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7109230/2ea/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
3248 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
3247 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
3246 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
3245 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
3244 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
3243 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
3242 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
3241 “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
3240 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
3239 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
3238 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
3237 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
3236 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
3235 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
3234 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12955
» Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
3232 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
3231 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
3230 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
배너신청
자생병원

배너신청