Бичлэгийн тоо 3,329

Улаанбаатар хотод метро байгуулах ЖАЙКА-гийн урьдчилсан төслийг өчигдөр болсон НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. Хэрэв уг төслийг Засгийн газраас дэмжвэл 2020 он гэхэд нийслэлчүүд хот дотроо метрогоор зорчдог болно.

Японы ЖАЙКА-гийн төслийг сонгосон шалтгаан нь өртгийн хувьд хямд бөгөөд өмнө хэрэгжүүлсэн гурван том төсөл амжилттай хэрэгжиж, чанартай болсных хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөр тайлбарлав. Төсөлд тусгаснаар нарийвчилсан зураг, ТЭЗҮ- ийг ирэх сараас эхлэн нэг жил, зургаан сарын хугацаанд бэлэн болгож, барилга угсралтыг 2016 онд эхлүүлэх гэнэ.

Толгойтоос Амгалан хүртэл нийслэлийн баруун, зүүн хэсгийг холбосон 17.7 км замыг барихдаа 25 дугаар эмийн сангаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсгийг газар доогуур явуулах аж. Үлдсэн хэсгийг өргөгдсөн, дүүжин хэлбэрээр барихаар тусгажээ. Урьдчилсан тооцоогоор уг бүтээн байгуулалтад нийт 1.5 тэрбум ам.доллар шаардагдах юм байна. Хэрэв төслийг ЖАЙКА гүйцэтгэхээр болбол Японы Засгийн газраас 600 сая ам.долларыг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох санал тавьжээ. Харин 200 сая ам.долларыг олон улсын хөрөнгө оруулалтаар, үлдсэнийг нь манай улс өөрсдөө гаргах боломжтой гэнэ. Уг мөнгийг төсөл хэрэгжих хүртэлх хугацаанд төлөвлөж, жил бүр улсын төсөвт суулгавал дарамтг үйгээр хөрөнгө босох боломжтой хэмээн үзэж байна. Ингэж чадвал жилд 70 орчим сая ам.доллар төсөвлөхөд хангалттай аж.

Эхний тооцоогоор метро ашиглалтад ороход иргэд нийтийн тээврээр 45 минут явах газарт 15 минутын дотор, 600 төгрөг төлөөд хүрэх гэнэ. Төслийн хүрээнд 2017-2018 онд инженер техникийн 280 мэргэжилтэн бэлтгэх бөгөөд метротой болсноор 159 мянган ажлын байр бий болно гэж тооцжээ. Ази тивд одоогийн байдлаар Вьетнам, Лаос, Монгол, Камбож гэсэн дөрвөн орон л метрогүй байсан бол уг жагсаалтаас хасагдах боломж манай улсад ийнхүү нээгдэж байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7160610/83b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3269 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
3268 “Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов 2013-05-13 13391
3267 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
3266 РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ 2013-05-20 13386
» “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
3264 Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
3263 АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ 2013-05-15 13333
3262 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
3261 ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1] 2013-05-20 13271
3260 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
3259 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
3258 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
3257 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
3256 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13163
3255 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
3254 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
3253 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13142
3252 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
3251 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13126
3250 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
배너신청
자생병원

배너신청