Чехийн Азийн соёлын төв “Требон” болон Требон хотын захиргаа хамтран энэ сарын 19-нд Монголын бурханы шашны урлагийн галерейны нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулав.
Уг
нээлтийн ажиллагаанд Азийн соёлын төв “Требон”-ны тэргүүн доктор
М.Клечка, БНЧУ-ын Сенатын дарга М.Штех, гишүүн Я.Доубрава, Требон хотын
захирагч,Монголын бурханы шашны Тэргүүн хамба лам Д.Чойжамц болон БНЧУ
дахь хэргийг түр хамаарагч Б.Баасансүрэн нар оролцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.