Бичлэгийн тоо 3,329

Уураа барих аргуудаас

Уншсан 2077 vote 0 2014.12.24 16:13:28
Уураа барих аргуудаас

1. Хамгийн түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. 

Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.

Тиймээс та тэвчээртэй байх хэрэгтэй. Уртаар амьсгал. Өөрийгөө нөхцөл байдлаас аль болох холдуулж, би зөвхөн нэг талаас нөхцөл байдлыг хараад байна уу даа гэж өөрөөсөө асуугаад үз. Тэгээд уурыг тань хүргэсэн хүнээс тэдний тэрхүү хийсэн үйлдэл нь яг ямар зорилготой, ямар утга илэрхийлсэн болохыг нь лавлаж асуу.

Тэдэнд учраа тайлбарлах боломж олго. Битгий шууд дүгнэлт хий, битгий шууд асуудлыг эцэс болго. Тэднийг ярьж дуусах хүртэл нь сонс. Хэрвээ тэднийг ярьж дууссан ч гэсэн уур тань хүрсээр байх аваас үүнийгээ хэлээд яваад өг. Тэгээд тайван газар оч. Та л өөрийнхөө уурыг, үйлдэлийг хянаж чадна. Та л хүмүүст танд хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тодорхойлох нэгэн.

2.  Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирэх аваас шууд л больчих. Зүгээр л боль. Битгий бод. Битгий үйлдэл хий. Нөхцөл байдлаас өөрийгөө шууд тасал. Та өөрөөсөө хайр халамж уу эсвэл уур хилэн үү гэж асуу. Мэдээж хайр халамж учир та уураас өөрийгөө хол байлга.

3. Тавьж явуул. Битгий орил, битгий юм шид, битгий цохь. Та өөрийгөө ийм алхам хийгээд байдлыг дээрдүүлэхгүй гэдгээ ухаар.

4. Амаа тагла. Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг илгээж байдаг зүйл. Таны амнаас гарч буй үгнүүд таны уур хилэнтэй шууд холбоотой. Таны амнаас гарч буй үгнүүд, таны ярьж байгаа байдал таны далд ухамсарт очдог ба үүнээс үүдэн өшөө илүү уур хилэн бий болдог байна.

5. Хоолоо зөв тохируул. Хүн ууртай байхад хооллолт чухал нөлөөтэй байдаг юм байна. Аль болох улаан  мах, ликёр, шарсан зүйлээс татгалзах хэрэгтэй. Аль болох эрүүл хооллох хэрэгтэй.  Шинэхэн ногоо, шинэхэн жимс таны тархийг сэргээж, танд эрч хүч өгж, таныг аз жаргалтай болгоно. Мэдээж архи хэрэглэж болохгүй. Хүн согтох үедээ уур хилэнтэй болж, мөн хийж буй үйлдлээ хянах чадваргүй болдог шүү дээ.

6. Өөрөөсөө гарч болох үр дүнг асуу. Уур гаргасны дараа ямар үр дүн гарч болох вэ? Танд уурлах хангалттай шалтгаан байна уу? Та дараа нь харамсах юм биш биз? Ингэж бодох аваас та өөрийн эрхгүй биеэ цэгнэх болно.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8417310/417/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
69 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
68 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2086
67 Хүүгээ 120 кг хүртэл таргалуулсан ээжийн эх байх эрхийг хаслаа 2015-03-31 2085
66 ҮНЭРТЭЙ УСАА ХЭРХЭН СОНГОХ ВЭ? 2015-03-07 2085
65 Нисдэг тэрэгнүүд мөргөлдөж, францын Олимпийн аварга амь эрсэджээ 2015-03-10 2085
64 Норвегийн гэгээнтэн буяны хөрөнгийг биеэ үнэгчдэд зарцуулжээ 2015-02-01 2083
63 Одоо болтол баатар мэтээр шүтэгдэж байдаг 10 дарангуйлагч 2014-09-08 2081
62 Дэлхийн хамгийн содон ээжүүд 2015-04-15 2079
» Уураа барих аргуудаас 2014-12-24 2077
60 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил 2014-12-16 2077
59 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2076
58 УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2075
57 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
56 Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ 2014-11-11 2067
55 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2066
54 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
53 Эмний тоо юуг анхааруулдаг вэ? 2015-02-04 2064
52  С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа 2015-02-15 2061
51 Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв 2014-11-07 2061
50 Манай гаригийн хамгийн хөгшин хүн 117 насны ойгоо тэмдэглэж байна 2015-03-05 2059
배너신청
자생병원

배너신청