Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн сонгодог урлагийг монголчуудад таниулан түгээж, энэхүү урлагийг хөгжүүлэх их үйлсэд аргил хоолойт Ц.Пүрэвдорж хэмээх дуучны оруулсан хувь нэмэр асар их. Тийм дээ ч төр, засаг түүний гавьяаг үнэлэн Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм алдрыг хүртээсэн. Алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Д.Шостакович түүнийг урьж П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог урлагийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан нь хэр чансаатай, ямар нэр хүндтэй дуулаач байсныг нь илтгэх биз ээ.

Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн түүхийг бичилцэж, дэлхийн түвшинд хүрэх салхийг нь хагалсан энэ эрхмээр бид бахархах учир тай. Ц.Пүрэвдорж гэж ямар агуу хүн байсныг “Өнөөдөр” сонин дурсаж байна. Тэрбээр 1929 оны зурга дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн Галтай гэдэг газарт мэндэлж, 2007 оны зургадугаар сарын 15-нд буюу төрсөн өдрөөрөө, 78 насандаа бурхан болсон.

1948 онд, 19 настайдаа Ажилчны соёлын ордны тайзнаа “Учиртай гурван толгой” дуурийн өвгөний дүрд анх дуулсан тэрбээр Уралын консерваторийг төгссөн анхны монгол дуулаач юм. 1955 онд Свердловскийн хөгжмийн дээд сургуульд явж, 1960 онд төгсөөд Дуурийн театрт оржээ. Өөр нэгэн бахархалт үйл явдал бол тэрбээр Москвагийн Их театрт дуулсан анхны монгол хүн билээ. Мөн хэд хэдэн удаа БНАГУ-д уригдан, бие даасан концертоо толилуулж байв.

Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гарамгай дуулаач төдийгүй мундаг найруулагч, жүжигчин, багш байсан. Тэрбээр “Алеко”, “Шивээ Хиагт”, “Жаргал” зэрэг дуурь найруулан тавьж, “Алтан шонхор” кинонд Будан мэргэний дүрийг бүтээсэн юм. 1964 оноос ДБЭТ-ын дэргэдэх дуулаачийн студи болон УБДС, 1990 оноос СУИС-д багшилж, олон сайн уран бүтээлч төрүүлсэн гавьяатай нэгэн.

“БҮДҮҮН ААВЫГ ДУУЛАХАД ЦОНХНЫ ШИЛ ДОРГИДОГ БАЙЛАА”

Ц.Пүрэвдорж агсны төрсөн ах Ц.Эрдэнийн бага охин, ШУТИС-ийн орос хэлний багш Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-Ц.Пүрэвдорж гуайн тухай “өнгөтөөр” ярих хүний нэг бол та. Танай гэр бүлийн төдийгүй Монголын сонгодог урлагийн Буурал аавын талаарх дурсамжаа хуваалцана уу?

-Аав маань эцэг эхээс уг нь дөрвүү лээ гэдэг. Нэг хүү нь айлд өргөгдөж, 17, 18 насандаа, ганц охин нь багадаа өвчнөөр нас барсан гэдэг. Аав Цэвэгжав нь 1938 онд хэлмэгдсэн юм билээ. Аав маань Орост төрөөд Монголд ирсэн түүхтэй. Авга ахыг манайхан бүдүүн аав гэж дууддаг байлаа. Аав, ээж нь эрт өнгөрсөн болохоор бүдүүн аав маань манай аав, ээжтэй хамт амьдарч байгаад ажил, амьдралтайгаа залгасан юм. 1945 онд хөдөөнөөс нийслэлд орж ирээд Хэвлэх үйлдвэрт нэг хэсэг зураачаар ажилласан юм билээ. Тэр үедээ сайн дурын уран сайханч байжээ. “Бөмбөгөр ногоон театрын хажуугаар өнгөрөх бүртээ “Энд дуучин болохсон” гэж мөрөөддөг байж. Тэгээд найрал дуунд уран сайханчаар орж, тэндээс дуучин болжээ. Намайг 12 настай байхад аав маань өнгөрсөн юм. Ээжид минь дэм болж, биднийг өсгөлцсөн хүн дээ. Жинхэнэ агуу хүн гэж манай буурал аавыг л хэлэх байх. Хүүхдэд жигтэйхэн хайртай. Бид хэдийг бөөцийлж, эрхлүүлнэ. Чихэргүй ирнэ гэж байхгүй дээ. Битүүн, Цагаан сараар бид бүдүүн аавыг ирэхээс нааш идээ, хоолондоо хүрнэ гэж байхгүй. Тэр хүнийг л ирэхэд ширээнд суудаг. Энэ бол бараг хууль. Буриад зоны лепёшка, оладьенд нугасгүй болохоор нь ээж маань ирэх бүрт нь хийж өгнө өө. Ер нь хамаг л амттай гэснээ гаргаж дайлна. Ээж биднийг цаашлуулж “Бүдүүн аавын чих нь улайвал цадаж байгаагийн дохио” гэхээр бид хэд чихийг нь хараад суучихна даа. Хүүхэд байсан болохоор чих нь үнэхээр улайдаг юм болов уу гээд харна. Өөрөө бас их гоё хоол хийнэ. Думхүү (эхнэр нь) гуай ч бас сайхан хоолтой. Буурал аав бас их алиа хүн байсан шүү дээ. Хэдэн хүүх дүүдийг элдэвлээд л бөөн инээд болно. Өөрөө инээд муутай. Нэг инээвэл зогсохгүй дээ. Мөр нь хөдлөөд л нуг нуг инээнэ. Сайхан дурсамж олон бий.

Москвад болсон Монголын соёлын өдрүүдэд буурал аав оролцож, зурагтаар гарлаа. Тэгсэн манай эгчийн нэг охин “Бүдүүн аав яагаад нүдээ аниж дуулаад байгаа юм бэ” гэхээр нь “Халтар царайтай болохоор чамайг харахгүй гээд нүдээ аниж байгаа юм” гэсэн чинь гүйж очоод нүүрээ угаагаад ирж билээ. Сүүлд өвчтэй байхад нь манай хэдэн хүүхэд үе үе гэрт нь очиж, концерт тоглож, сэтгэлээр дэмждэг байсан. Жигтэйхэн баярлана шүү дээ. Ёстой ховорхон хүн байсан. Хүн муу хэлнэ гэж байхгүй. Бас их гоё бичигтэй. Тийм болохоор хүний бичгийг их голно. Бас зураг авах хообийтой байсан юм. Буурал аав нэг их гоё “Волга”-тай байлаа. Бид хэд жаахан бай сан болохоор шаагил даад л машинд нь суу хаар “Цэвэрхэн...цэвэрхэн, Чи мээг үй, аяар гэм” гээд л ням байлна. Тийм л цэвэрч хүн байлаа. Цагаан сараар “Би амталсан юм шүү дээ, бууз ямар байна” гээд л хүүхэд шиг “онгирно”.

-Баяраар гэртээ дуулдаг байв уу?

-Ер нь найр хуриманд очоод барагтай дуулахгүй дээ. Гэрт ирсэн ах дүү, найз нөхөд нь шалж, шахахаар ихэвчлэн “Халуун элгэн нутаг”, “Улаалзай”- г л дуулна. Хаанаас нь гардаг юм бол гэмээр гайхалтай хүнгэнэсэн хоолойтой хүн байлаа. Гэртээ үе үе гамма уншаад цочтол дуулна даа. Бүдүүн аавыг дуулахаар цонхны шил доргидог байсан. Тийм хүчтэй хоолойтой.

-Би Пүрэвдорж гуайг харах бүртээ их сүрд дэг байж билээ?

-Хөмсгөө зангидсан үедээ ч үнэ хээр сүрдмээр шүү. Аавын талынхан бүгд бадриун, том биетэй. Буурал аав 45 размерийн гутал өмсдөг байсан. Тэр үед том размерийн гутал ёстой нүдний гэм шүү дээ. Ихэвчлэн захиалгаар л хийлгэдэг. Хувцсыг хачин сайхан тохируулж өмсөнө дөө. Маажиг гуталтай явахыг нь би лав мэдэхгүй. Харахад лагс, сүрдмээр ч хачин зөөлөн, томоотой, хүний үгээр хүн. Нэг удаа бие нь нэлээд тааруу байхад манай аав учир байдлаа хэлээд ажлаасаа чөлөө ав гэтэл “За” гээд явлаа. Орой ирээд “Чөлөө өгөхгүй. Заавал явах шаардлагатай” гэж байна гэсээр ирсэн. Угтаа бол чөлөө авах тухай яриагүй л юм шиг байгаа юм. Тийм л хүн байсан даа. Сэтгэл нь тавгүйрхэхээр дуугаа хураачихна. Ер нь хүнд хар буруу санадаггүй, тусархуу учраас хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээж чадсан гэж боддог. Хэдэн шавь нар нь гар дээрээ бөөцийлдөг байсан юм.

-Пүрэвдорж гуай ямар өвчний улмаас нас барсан юм бэ?

-2007 оны зургадугаар сарын 15-нд төрсөн өдрөөрөө зүрхний өвчнөөр өөд болсон. Сүүлийн хэдэн жил паркин соноор нэлээд шаналсан даа, хөөрхий. Тэрнээс болж салгалдаг, явж чадахаа больсон. Тэгсэн хэрнээ л хичээлээ заасаар байсан. Эм нь гурав, дөрвөн цаг үйлчилдэг. Тэр хооронд л ажлаа хийнэ. 30-аад жил ханилсан хөгшин нь өдгөө 80 гарсан сайхан буурал бий. Буурал аавын өсгөсөн нэг хүү, хоёр охин бий. Ажил, амьдрал нь тэгширсэн сайхан хүмүүс байдаг юм.

Дэлхийн урлагийг Монголд хөгжүүлэх суурийг тавилцсан, ховорхон авьяастай Ц.Пүрэвдорж агсан П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд долоон удаа шүүгчээр ажил лажээ. ОХУ-ын Буриад ул сын нэгэн хэвлэлд “Монголын аргил хоолойтой, алдарт дуучин Ц.Пүрэвдоржид Шостаковичийн нэрээс урилга ирүүлж, 28 жилийн турш дэл хийн нэр хүндтэй уралдааны шүүгчээр ажилласан” гэж бичжээ. Ийм л мундаг хүний дуучин болсон түүх бас их сонирхолтой.

Дээр дурдсан сонинд өгсөн ярилцлагадаа Ц.Пүрэвдорж агсан “Би 17 настайдаа эстрадын дууны уралдааны шалгаруулалтад оролцсон юм. Гэтэл на майг “Ямар эв хавгүй, бүдүүн хоо лойтой хүүхэд вэ” гээд тэнц үүлээгүй” гэж дурджээ. Харин “эв хавгүй” гэж гологдсон хүүг Д.Лувсаншарав гуай тоож Бөмбөгөр ногоон театрын дуучин болгосон ачтай хүн аж.

“МАНАЙ ХҮНИЙГ ГАРАХАД ТАЙЗ ДҮҮРЭЭД Л ИРНЭ”

-Ц.Пүрэвдорж агсантай анх хослон дуулсан гавьяат жүжигчин, сопрано Д.Цэрэндулам гуай ийнхүү дурсаж байна. “Манай Пүрэвдорж ёстой агуу даа. Хүнийхээ хувьд ч, дуучныхаа хувьд ч ярих юмгүй. Тийм хүн ховорхон төрдөг байх. Бид хоёр үе чацуутан шүү дээ. 1952 онд гоцлол дуучны анги байгуулахад бид хоёр элссэн түүхтэй. Монголын аргил хоолойтой дуучдын урдаа барьдаг нь гэж бардам хэлнэ. “Учиртай гурван толгой” дуурийн Балганд Пүрэвдорж, би Хоролмаа, Нансалмаад дуул даг байлаа. “Шарай голын гурван хаан”-ы Гэсэр, хатанд бид хослон дуулсан. Маш их түшигтэй, биднийг хөтл өөд л аваад явчихдаг тийм л уран бүтээлч байсан. Зөвхөн дуулахдаа гаргууд байгаагүй юм. Гарын дүйтэй хүн байсан учраас нүүр будаж, хувиргахдаа гайхалтай мэд рэмж тэй шүү дээ. Би заримдаа нүүрээ будуулна аа. Ер цааргалахгүй, тэгээд их донжтой болгож өгдөгсөн.

1952 онд тавьсан “Буурал бүсгүй” жүжгийн ядуу бүсгүйд би, баян эзэн Ху Шужанд Пүрэвдорж, зарц Мо Зинцид Долгоржав гуай тоглосон юм. Сургуулилалтын үеэр их инээдтэй. Би зугтаагаад, эзэн зарцтайгаа хөөдөг нэг хэсэгт Л.Ванган багш “Та хэд юу хийгээд байна аа. Нэг нь зугтааж, нөгөө хоёр нь хөөж байгаа биз дээ. Болохгүй л байна даа, хонгорууд минь” гээд тайзны захаар олс татаж “За одоо гүй” гэлээ. Хэлсэн ёсоор нь гүйгээд л байлаа. Бүр аахилаад сүйд болтол “За болж байна. Одоо эхнээс нь яг саяынх шигээ гүйгээрэй, хонгорууд минь” гэж байна. Ванган багш уурлаж, загнана гэж байхгүй, дандаа “Хонгорууд минь” гэж ярьдаг сайхан хүн байсан. Пүрэвдорж тэгэхэд өөрсдийгөө шоолоод инээж байсан нь санаанаас гардаггүй юм. Ер нь Пүрэвдорж их шооч, инээд муутай. Заримдаа тайзан дээр гарчихаад жуумалзана. Тэгэхээр нь би дагаж инээчих гээд болохгүй. Тэгээд тайзнаас буучихаад “Чи хүн уруу татаад юундаа инээгээд байдаг юм бэ” гэхээр бас л жуумалзана.

Тэр хүнээс сурах зүйл их байлаа. Тун даруу, төлөв хүн шүү дээ. Ер нь хийгүй дээ. “Шарай голын гурван хаан”- ыг яг л Пүрэвдоржид зориулчихсан юм шиг гайхалтай бүтээсэн. Манай хүнийг гарахад тайз дүүрээд л ирнэ шүү дээ. Ямар чамбай хүн байсныг нь нэг жишээгээр ярья. Хаана ч явсан өдрийн тэмдэглэлийг уйгагүй бичнэ дээ. Хаана, хэзээ, хэдэн удаа тоглосноо он, сар, өдөртэй нь хүснэгт та таж байгаад тэмдэглэнэ шүү. Бас их зөв хүн. Хүнийг дээр, доор гэж ялгахгүй. Бид хоёр 1961 онд хамтдаа гавьяат жүжигчин болсон, их ерөөлтэй хүмүүс. Өөрөө л гаргууд байх гэж зүтгэдэггүй, шинэ уран бүтээлчдэд хэлж, зөвлөж, засаж залруулахдаа сайн хүн байсныг хэлэх хэрэгтэй. Зүгээр суухгүй шүү. Хааяа зурж харагдана. Нэг удаа сургуулилалтын үеэр на майг зурчихсан байсан. Тэр зураг манайд уг нь бий. Нүүж суухдаа хаана хийснээ санадаггүй ээ. Ер нь хүн чанартай, сай хан хүн гэвэл тэр хүнийг л хэл нэ”.

ДУУРИЙН ТЕАТРЫН “АРХИВ”

Ц.Пүрэвдорж агсны 96 хуудастай тэмдэглэл нь өдгөө Театрын музейд хадгалаг даж буй. 1960 оноос хөтөлсөн уг дэв тэрт ДБЭТ-ын 36 жилийн тоглолтын хуваарь багтсан гэж хэлж болно. 1-67 хүртэл дугаарлан, нүүр бүрт хүснэгт татаад тухайн үед тоглосон дуурийн нэр, хэзээ, хаана, ямар дүрд тоглож, хэн удирдсан гэдгийг хар, хөх, ногоон, улаан өнгийн бэхээр нямбайлан тэмдэг лэжээ. Онцлон дурдахад, тэр бээр өөрийн тоглосон дүрээс гадна тухайн бүтээлийг анх аль улсын тайзнаа амилуулсан, удирдаач нь хэн байсныг ч тэмдэглэсэн нь гайхалтай. Монголын сонгодог урлагийн буурал аавын тэмдэглэлийн дэвтрийн эхний хэдхэн хуудсыг сөхөж, ДБЭТ-ын тоглолтын хуваарийг сонирхлоо. Энд тэмдэглэснээр 1960-1964 онд 67, 1964-1965 онд 161 тоглолттой байжээ. Энэ мэт члэн Ц.Пүрэвдорж агсан 36 жилийн хугацаанд 2570 гаруй удаа дуулсан байх юм. Дуулсан гэ хээр жаахан өрөөсгөл, дутуу са нагдана. Төдий удаа дуурьт тоглосон байна. 1974-1975 онд театрын тайзнаа тоглогдсон дуу рьт 205 удаа тогложээ. Энэ нь тухайн үеийн хамгийн оргил тоглолттой үе байсан нь тодорхой. Харин 1990-1991 онд хамгийн цөөн буюу зургаан удаа тоглосноо тэмдэглэн үлдээсэн нь шилжилтийн үед ДБЭТ ямархан хүнд нөхцөлд байсныг гэрчлэх буй за. Зөвхөн энэ л тэмдэглэлээс нь харахад тэрбээр Мон голын сонгодог ур лагийн түүхэн товчоон байсныг гэрчилнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7307837/b0e/trackback

gutal

2013.05.26 00:16:22
*.44.251.163

unenheer baharshguutai bud ahmadudarai

evlel

2013.05.26 19:57:49
*.214.24.80

Mongol gedeg neriig delhiid gargah nertei, chadaltai olon uran buteelchid turj iim gaviyatai ahmaduudtai baisan gedgee urgelj sanaj, tednees suraltsaj yavah boltugai gej ireedui uran buteelchiddee eruuj baina.

 

evlel

2013.05.26 19:59:02
*.214.24.80

Songodog urlag gedeg bol unen aguu urlag yumaa...

 

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3089 Х.Цагаанбаатар улсын аваргад найм дахь удаагаа түрүүллээ 2013-01-10 10874
» МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГИЙН БУУРАЛ ААВ [3] 2013-05-24 10844
3087 Монгол эрх чөлөөтэй [1] 2013-01-22 10816
3086 Монголын дөрвөн тахь Токио хотын "Тама" амьтны хүрээлэнд амьдарна 2012-11-27 10805
3085 Монголын циркчид олон улсад нэрээ цуурайтууллаа 2013-01-17 10800
3084 Монголчуудын 30.6 хувь нь ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧ 2012-02-29 10799
3083 “New York Times” жуулчдыг Монголд очихыг уриалав 2013-03-08 10760
3082 О.БУРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ [1] 2012-09-24 10745
3081 Түүхэн амжилттай жилийн шилдгээр Түвшинбаяр тодорлоо 2013-01-03 10726
3080 Шилдэг бүтээлүүдийг 100 сая төгрөгөөр улсын санд худалдан авлаа [1] 2013-01-15 10714
3079 Иргэний нисэхийнхэн гаднынханд багшилж байна [1] [1] 2013-01-08 10710
3078 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ 2012-12-05 10697
3077 МОНГОЛЧУУД ДЭЭД ГУРВАН ЗИНДААНД ТЭРГҮҮЛЖ БАЙНА [2] [8] 2013-01-24 10689
3076 “Болор цом”- ын бүртгэл ирэх сарын 3-нд эхэлнэ 2012-11-30 10682
3075 Хятадтай хамтарч байгаль орчныг хамгаална 2012-12-19 10681
3074 Ц.Энхманлай: Би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн [2] 2013-05-07 10680
3073 Хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана [2] [1] 2012-07-19 10677
3072 Архангайд мах, сүүний үйлдвэр байгуулна 2012-04-03 10676
3071 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, АРДЫН БАГШ Ч.ДАМДИНШАРАВ: ОДОО БИ 50 НАСТАЙСАН БОЛ ИЙМ САЙХАН БОЛОМЖТОЙ ҮЕД ИХ ЗҮЙЛ БҮТЭЭХСЭН 2012-12-10 10649
3070 Хоккейчид хоёр дараалан хожигдов 2012-04-19 10647
배너신청
자생병원

배너신청