АНУ-ын Калифорни мужид орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater”-т саяхан болсон олон улсын богино хэмжээний кино наадам “Filmapalooza”-д манайхаас “Absolute pictures” студийн бүтээл “Эзэгнэгч” кино оролцсон юм.
Өнгөрсөн жилийн “48 цаг” Монгол наадмын ялагчаар тодорсон тус киноны уран бүтээлчид дэлхийн 120-иод орны кино багийнхантай өрсөлдсөн. Тус наадмын шилдэг 15-д багтсан кинонуудаар DVD гарган, алдарт Каннын кино наадмын “Бэсрэг киноны булан”-д үзүүлэх эрхээр шагнадаг аж.
“Filmapalooza” наадмыг зохион байгуулах хорооноос уржигдар манай уран
бүтээлчдэд баярт мэдээ ирүүлсэн нь Монголын “Эзэгнэгч” кино Каннын олон
улсын наадамд оролцох эрхтэй болсон тухай байв. Тиймээс “Absolute
pictures” студийн уран бүтээлчид ирэх тавдугаар сард Францыг зорих нь
ээ.