Бичлэгийн тоо 3,329

 Монголд хөрөнгө оруулагчид энэ сарын 16-18-нд Их Британийн Лондон хотноо чуулж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Хөрөнгө оруулалтын хуулийн шинэ төслийн талаар танилцуулах юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх аж.

Уг чуулганд “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай зэрэг төлөөлөл илтгэл тавих юм байна. Үүнээс гадна “Бэрх Уул”, Хаан банк, “Haranga Resources”, “Шарын гол”, “Voyager Resources” зэрэг Монголын болон манай улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнгээ дэлгээд буй.

Дашрамд дурдахад, МХБийн гүйцэтгэх захирал Х.Алтай Лондон дахь “Bloomberg” телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр “Монгол Улс ашигт малтмалын арвин нөөцтэй. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эргэн харж, Үнэт цаасны тухай хуулийг хэлэлцэж байгаа. МХБ-ийн Топ 20 индексийг боловсронгуй болгож, “FTSE Монгол” индекс нэвтрүүлэхээр төлөвлөсөн” хэмээн ярьжээ. Лондон дахь “Bloomberg” телевизийнхэн Монголд үнэт цаасны давхар бүртгэлийг удахгүй хүлээн зөвшөөрнө хэмээн мэдээлжээ. Мөн “Standard & Poor’s” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг тогтвортойгоос сөрөг болгон бууруулсныг дамжууллаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7215561/541/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청