Бичлэгийн тоо 3,329
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сард баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг хэрэгжүүлж, 2012 оны 11 дүгээр сараас эхлэн иргэдийг бүртгэж өнөөдрийн байдлаар 215,0 мянган иргэдийг бүртгээд байна.
Харин гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдвал зохих Монгол улсын иргэдийн хувьд энэхүү бүртгэлд цахим хэлбэрээр хамрагдах нөхцлийг тус газар бүрдүүллээ.

Энэхүү хуульд хамрагдах хүсэлтэй Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэд www.ndaatgal.mn цахим хуудсаар орж баруун дээд талд байгаа баннерыг дарж, эсвэл http://203.91.118.155/refund/ линкээр шууд орж бүртгүүлэх боломжтой.

Цахим бүртгэлд өөрийг нь Монгол улсад төлөөлөх хүнээ заавал сонгон, гадаад паспортын нүүр хэсгийг хавсарган илгээх ба төлөөлөх иргэн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяа аймаг, дүүрэг (сум)-ийн нийгмийн даатгалын хэлтэс (ажилтан)-д ажилласан жил нөхөн тооцохтой холбоотой бичиг баримтыг бүрдүүлэн хураамж, шимтгэлийг төлсний дараа таны хүсэлт баталгаажна.

Иймд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэн та энэхүү цахим мэдүүлгийг бөглөсний дараа Монгол улсад байгаа өөрийн төлөөлөх хүнтэйгээ заавал холбоо барьж дээр заасан хугацаанд багтан нийгмийн даатгалын байгууллагад хандахыг хэлж, холбогдох материал, хураамж төлбөрийг төлүүлээрэй
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7391693/4fb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청