Бичлэгийн тоо 3,329
Хорин мянгатын дэвсгэртийг Монголбанк наас шинэчилжээ. Нууцлал, таних тэмдгүүд нь улам нарийсч, уран хийцтэй болсон шинэ дэвсгэртэд өмн өхөөсөө ялгарах онцлог олон бий гэнэ.
Эзэн Чингис хааны хөргийн доод хэсгээр байрлах шугаман хээ, жижиг үсгүүдийн дор тусгай материалаар хийсэн зуйван дугуй хэлбэрийн цонх байрлуулж дотор нь “Монголбанк” гэсэн үгийг товчилж байрлуулжээ.
Цонх ны ард бараан өнгийн зүйл барьж харахад дотор нь уг товчлол, цагаан өнгийн зүйл баривал 20.000 гэсэн тоо тодорч харагдана.
Мөн дэвсгэртийн голд интаглио технологиор хэвлэсэн гарт мэдрэгдэх товгор соёмбо, хагас дугуй хээ, 20.000 гэсэн тоог нууцалжээ.
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ