Бичлэгийн тоо 3,329
Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын тав дахь удаагийн шалгаруулалт гараанаасаа гараад хагас жилийг үдэж байна. Жилд нэг удаа, сэтгүүлч Ц.Балдоржийн төрсөн өдрөөр олгож байх энэхүү нэр хүндтэй, томоохон шагналын шалгаруулалтыг “Балдорж” сангаас зарлаж, дүгнэдэг болсоор дөрвөн он улирчээ.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүл зүйн армид данстай нийт сэтгүүлчдийг хамардаг энэхүү шагнал, шалгаруулалт Монголын сэтгүүл зүйд хүндтэй байр эзэлдэг, хэн БАЛДОРЖ шагналын эзэн болж, “Шилдэг арав”-т аль нь шалгарах бол хэмээн сэтгүүлчид маань хүсэн хүлээдэг болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн наадмын тэргүүн магнайд “Үндэсний шуудан” сонины Б.Ганчимэг, Г.Отгон баяр, “Өнөөдөр”-ийн Д.Оюун-Эрдэнэ, “Өдрийн сонин”-ы Ж.Гангаа нар “хурдалж”, БАЛДОРЖ шагналтан хэмээх тодотголыг нэрийнхээ өмнө бичих эрхтэй болсон билээ. Харин тав дахь удаагийн БАЛДОРЖ шагналтан хэн болох бол?

Энэ асуултын хариу хагас жилийн дараа буюу ирэх есдүгээр сард тодорхой болно. Шилдэг бүтээлийн эздийг тодруулахын тулд Шүүгчдийн зөвлөл жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж, уралдаанд ирүүлсэн бүтээл үүдийг шүүн тунгаадаг. Тав дахь удаагийн шалгаруулалтын эхний үе шатыг дүгнэх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Хоёр дахь шатны шалгаруулалт саяхан, гуравдугаар сарын сүүлчээр болов. Оролцогчдын тоо өмнөх шалгаруулалтынхаас нэмэгдсэн нь энэ удаа гийн шалгаруулалтын үеэр анзаарагдав. Ялангуяа телевизийнхэн нэлээд олуулаа ирж. Олзуурхууштай нь үзэгч, уншигчдын талархлыг хүлээсэн, мэргэжлийн түвшинд бүтээгдсэн бүтээлүүд дийлэнх нь байв. Гэхдээ бусдаасаа илт ялгарсан, онцгойрсон, гарцаагүй шилмэл гэж хэлж болох бүтээл үндсэндээ алга байна гэж Шүүгчдийн зөвлөл үзлээ. Нэгэн жигд түвшний бүтээлүүд байсан учраас шилдэг хорийг тодруулахад шүүгчдэд нэлээд хүндрэлтэй байв бололтой.

Тэгэхээр зөвхөн эхний арвыг хамгийн шилдэг нь гэж хэлэх боломжгүй юм. Шилдэг 20-д шалгарсан бүтээл үүдийн аль нь ч эхний аравт ороод ирэхэд гайхахааргүй байсан нь бас нэгэн онцлог гэж хэлж болно. Нэгэнт дүгнэж, цэгнэж байгаа уч раас шүүгчдийн тавьсан онооны дарааллаар шилдэг арвыг жагсаалаа. Эхний 15-д багтсан бүтээлүүд л гэхэд хоорондоо тун цөөн онооны зөрүүтэй бай сан нь өрсөлдөөн тун ширүүн байсныг нотлох биз ээ. Дараагийн, гурав дахь шатны шал гаруулалт ирэх зургадугаар сард болно. Тэндээс барианы зурхай нэлээд тод харагдах биз ээ.

Гэхдээ бүтэн жилийн дотор бичсэн ганц л шил дэг бүтээлээр шагнал авах боломж той учраас сүүлчийн шалгаруу лалт болтол өрсөлдөөн дундрахгүй нь ойлгомжтой. Есдүгээр сар хүр тэл бас ч гэж хугацаа байна. Тиймээс энэ удаагийн шилдэг 20-д нэр нь ороогүй сэтг үүлч ч БАЛДОРЖ шагналын эзнээр тодорч болно. Тэгэхээр эр хэм сэтг үүлч та бүхэн минь үзгээ хурц лаарай, үгээ шившээрэй хэмээн хүсье. 

Шилдэг арвын ард жагссан хоёр дахь аравт (авсан онооны дарааллаар)

11. П.Алтанцэцэг МҮОНТ “Нуурын Дулмаа” хөрөг, “Баян-Айрагийг тойрсон бараан сүүдэр” теле нийтлэл

12.Х.Болормаа “Өнөөдөр” сонин “Украины Ерөнхийлөгчийг хордуулсан бодисоор монголчууд амьсгалж байна”, “Хоолонд нуугдсан хор” нийтлэл

13.Э.Хүрэлбаатар “Өдрийн сонин” “Хүүгээ тэвэрсэн эх үхэлтэй тэмцэж явсаар хил давжээ” сурвалжлага

14.Х.Бүрэнтогтох “Үндэсний шуудан” сонин “Үндэсний энергетик”, “Талцал ба хэлцэл” нийтлэл

15. МҮОНР-гийн “Хурд” агентлаг “Баримт” Эрэн сурвалжлах радио нийтлэлийн баг

16. О.Отгонжаргал МҮОНТ “Эх сурвалж: Усгүй Монгол” цуврал, “Хүний эрх-миний эрх” теле нийтлэл

17. ЕТВ “Fact expert” тойм нэвтрүүлэг

18. Т.Үүрцайх, Н.Чингис МҮОНТ “Намайг ирээдүй гэдэг” нэвтрүүлэг

19. П.Дэмбэрэл “25 дугаар суваг” телевиз “Амьдрал аа гэж...” цуврал нэвтрүүлэг

20. Р.Оюунжаргал “Өдрийн шуудан” сонин “Соёлын төв өргөөг хошин шогийн ордон болгоё” нийтлэл

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7179995/9c6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3229 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
3228 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
3227 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
3226 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
» ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
3224 Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
3223 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
3222 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
3221 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
3220 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12790
3219 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
3218 ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12768
3217 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
3216 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
3215 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
3214 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
3213 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
3212 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
3211 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
3210 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
배너신청
자생병원

배너신청