Бичлэгийн тоо 3,329
Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх болно
2014 оны 12-р сарын 16. 09:22
Манай гаригийн зэрлэг амьтдын тоо толгой 25-30 хувиар цөөрсөн гэж эрдэмтэд мэдэгдэж байна. Устаж, үгүй болж буй амьтдын 25 хувь нь хуурай газрынх, 28 хувь нь далайнх гэнэ. Европын байгаль орчныг хамгаалах мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хүн төрөлхтөн жил бүр дэлхийн ан амьтдыг нэг хувийг хөнөөдөг аж. Амьтан, ургамал мөхөж, үгүй болж буйн шалтгаан нь тэдний амьдрах орчин эрс өөрчлөгдөх, хулгайн ан, үй олноор нь олборлох, интродукция буюу нэг зүйлийн амьтан өөр төрлийнхнийг үгүй хийх зэрэг олон хүчин зүйл гэж мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч ургамал, амьтад мөхөж байгаа нь саяхны юм биш гэнэ.
Хүн төрөлхтөн анх үүссэн цагаас амьтдын мөхөл эхэлсэн хэмээн Шведийн эрдэмтэд мэдэгдлээ. Энэтхэгийн далайд орших Занзибарын бүлэг аралд археологийн судалгаа хийсэн мэргэжилтнүүд хүн төрөлхтний өвөг дээдэс үүссэн цагаас эхлэн амьтад мөхөж эхэлсэн гэж үзэж байна.
“Олон төрлийн амьтан, ургамал бие биетэйгээ зохицон 20 мянган жил амьдарсан. Гэтэл хүн үүссэнээр тэдний хүрээлэн буй орчин өөрчлөгдөж, ан ав буй болсон нь олон амьтныг мөхөл рүү хөтөлсөн” хэмээн Уппсалийн их сургуулийн профессор, биологич Йан Экман ярьжээ.
Занзибар аралд одоогоос 6 000 жилийн өмнө хүн анх суурьшсан. Тэр үеэс л хойш тахь, зээр зэрэг олон төрлийн амьтан үгүй болж эхэлснийг гэрчлэх археологийн олдвор байна. Мөн Австралийн аборигенчүүд 50 мянган жил тэнд амьдрахадтом имж, усны үхрийн зарим нэг төрөл зэрэг 50 гаруй зүйлийн амьтан мөхсөн. Умард Америкт 13 жилийн өмнөөс хүн амьдарч эхэлсэн бөгөөд заан, тэмээ мөн л үгүй болсныг археологчид нотолжээ. Эртний хүмүүс том, аварга биетүүдийг агнахдаа мод, бут шатаадаг байсан нь тухайн бүсийн экосистемийг сүйтгэдэг байсан аж.
Хэн үлдэх вэ?

Өдрөөс өдөрт өсөх хүн ам, цагаас цагт нэмэгдэж буй хэрэглээ, техник, технологийн хөгжил, хүмүүсийн зохисгүй үйл ажиллагаанаас болж байгаль орчин бохирдсоор байна. Хүн төрөлхтөн байгалиа аврах арга замыг бодож олохгүй бол хэдэн зуун жилийн дараа шувуудын жиргээ ч түүх болон үлдэж магадгүй нь. Хамгийн муугаар төсөөлөхөд, хэрэв дэлхийн бүх амьтан үгүй болж, мөхвөл хэн үлдэх вэ?
Ногоон өнгөтэй далайн ургамал анх хүчилтөрөгч ялгаруулсан. Ургамал үгүй бол манай дэлхий, хүн ч үгүй байх байлаа. Манай дэлхийд үлдэх, дэлхийн дулаарал, байгаль орчны өөрчлөлтийг давж үлдэх амьд биетийг Умар Каролинагийн их сургуулийн эрдэмтэн Ханс Перл нэрлэлээ. Цианобактер буюу нуурын жоом хэмээн нэрлэгддэг амьд биет хамгийн эртний оршин суугчдын нэг. Нарны гэрлээс “айдаггүй” эл амьд биетийг хүн төрөлхтөн ходоод гэдэс хямрах, арьсны өвчлөл, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх зэрэгтэй холбон ойлгодог.
Цианобактерийг устгах, усыг цэвэршүүлэхийн төлөө хэдэн тэрбум доллар зарцуулж байгаа ч нуурын жоом гайхалтай тэсвэртэй, дасан зохицох чадвар өндөртэй. Бусад ургамал, амьтныг сүйрэлд хүргэж буй цаг уурын өөрчлөлт, дулаарал цианобактерт амьдрах таатай орчныг бүрдүүлж байна.
Далайн усны температур нэмэгдэж, өнгө нь өөрчлөгдөж байгааг хүмүүс түгшүүрийн дохио болсоор. Харин цианобактер чийглэг, намагтай газар амьдрах дуртай, хэрэв үер болж бусад амьтан мөхлөө ч тэр тэсэж үлдэж чадна.
Дэлхийн дулаарлын ачаар цианобактер өнгөрсөн зууны 30-аад онд Европын өмнөд хэсэг, дараа нь Германы умар хэсэг, тэр бүү хэл Америкийн Флорида, Канададнутаглаж амжлаа. Загас болон далайн бусад амьтан цианобактерийг түрэн хөөх, устгах чадалгүй. Ханс Перлийн үзэж буйгаар, цианобактер манай дэлхийн хамгийн эртний бөгөөдсүүлчийн оршин суугч байх гэнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8410456/3b9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
3168 Үрчлээ арилгах аргууд 2015-02-09 2186
3167 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
3166 Битүүний өдөр цээрлэх зан үйл 2015-02-18 2187
3165 Доллар 1990 төгрөгт хүрлээ 2015-03-09 2188
3164 Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна 2015-02-05 2188
3163 Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл 2014-07-29 2190
3162 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2191
3161 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
3160 Санкт-Петрбургийн шивээсчин бүсгүйн гайхалтай шивээснүүд 2014-11-12 2192
3159 Хүний ой санамжийн тухай таны мэдэхгүй зүйлс 2015-02-07 2192
3158 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
3157 Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа 2015-03-18 2194
3156 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
3155 Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив 2014-12-29 2198
3154 Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин 2014-12-12 2201
3153 Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ 2014-10-19 2201
3152 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2201
» Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх 2014-12-17 2202
3150 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
배너신청
자생병원

배너신청