Бичлэгийн тоо 3,329

Ихэмсэг, эгц суу

Уншсан 2152 vote 0 2015.01.18 21:47:46

Ихэмсэг, эгц суу

Охид  | 2013 / 06 / 12

Эгцхэн сууж байгаа эмэгтэй ихэмсэг, цаанаа л нэг сайхан харагддаг. Би анхнаасаа л бөгтийж суугаад сурчихсан юм гээд асуултын тэмдэг шиг болчихоод, компьютерийн ардаас намайг хэн хардаг юм гэж бодож байвал буруу байна. Нуруугаа цэхлээд, эрүүгээ үл ялиг өргөхөд л албан тасалгааны эрчүүд чамайг анзаарч эхлэхийг хараарай.

Ихэмсэг, эгц суу

Сандлаа зөв сонго
Эгц суухын тулд эхлээд сандлаа зөв сонгох хэрэгтэй. Сандлын зөөлөвч хэт их байх нь тийм ч тохиромжтой биш. Мөн сандлын түшлэг гарын хөдөлгөөнд саад болохооргүй, арын түшлэг 100-110 градусын налуутай байна.

Ширээний сонголт
Сандлын өндрөө өөртөө тохируулах хэрэгтэй. Сандал дээрээ суугаад хөлөө 90 грудусын налуутай нугалахад хөлийн ул шаланд чөлөөтэй хүрэхүйц байх ёстой. Мөн ширээний өндөр сандлын өндөртэй тохирсон байх хэрэгтэй. Сандал дээрээ суугаад гараа ширээн дээр тавихад мөр өргөгдөхгүй тавигдаж байвал таарч байна гэсэн үг.

Дэлгэц чинь намдаад байна
Дэлгэцээ шагайх гэж доош харсны үр дүн бол давхар эрүү. Наад дэлгэц чинь хөдөлдөг юм шүү. Хэт “тонгойсон” дэлгэцээ дээш болго. Зөөврийн компьютер хэрэглэдэг бол дор нь өндөрлөгч ивэхийг хичээгээрэй.

Хэрхэн суух вэ?
Эмэгтэй хүн сандлынхаа 1/3 дээр суух нь тохиромжтой гэж үздэг. Хэдий түшлэгтэй сандал дээр сууж байсан ч хойш бүтэн налах нь гоо сайхан эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй. Хамаг биеэ сандал дээрээ чөлөөтэй “хаячихвал” эгц суухад төвөгтэй болно. Ингэж суух үед чи гэдсээ өөрийн эрхгүй татах болно.

Одоо мөрөө...
Сандлынхаа хагасын хагас дээр суусан бол одоо мөрөө үл ялиг тэнийлгэ. Одоо л яг болж байна. Эхэндээ дасаж өгөхгүй төвөгтэй санагдаж болно. Бага багаар сургуулилт хийгээд байвал байнгын зуршил чинь болох болно.

Сууж сурсан хүнд...
Эгц суугаад сурчихсан хүнд нуруугаа эгцэлж алхана гэдэг юухэн байхав. Өдөр тутам ширээний ард суудаг эмэгтэйчүүд тэр бүр яваад байдаггүй. Тиймээс нуруугаа эгцлэх дасгалыг суудал дээрээ хийж байна гэсэн үг юм. Эгцхэн явдаг эмэгтэйчүүд байгаагаасаа даруй 3кг-аар бага, 5 см-аар өндөр харагддаг байна
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8448218/3c8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3209 Харрисон Форд онгоцны осолд оржээ 2015-03-07 2142
3208 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
3207 Мөсөөр нүүрээ арчлая 2015-03-13 2146
3206 Монгол төгрөгийг их хэмжээгээр хуурамчаар хийжээ 2014-09-09 2147
3205 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
3204 Нурууны өвдөлтийн үед хийх дасгалууд 2015-02-28 2149
3203 Шүдний өвдөлт намдаах 2015-03-25 2150
3202 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
» Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2152
3200 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
3199 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
3198 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
3197 Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2156
3196 Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ 2015-03-13 2157
3195 Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй 2015-03-09 2157
3194 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2158
3193 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
3192 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
3191 Америкийн хамгийн утгагүй хуулиуд 2015-07-13 2162
3190 Дэлхийд ховорхон үлдсэн 10 үндэстэн (зураг) 2015-03-13 2162
배너신청
자생병원

배너신청