Бичлэгийн тоо 3,329
Италийн эрдэмтэд ДОХ-ын вирусын нуугдмал эсийг илрүүлжээ

Италийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний судалгааны багийнхан ДОХ-ын вирусын эсрэг тэмцэх хамгийн том алхмын эхийг тавьж вирусын нуугддаг гол судсыг олсон байна.

Италийн умард бүсийн Тристе хотноо байрлах Олон улсын Генийн инженерчлэл, биотехнологийн төвийн эрдэмтэнд өндөр нягтаршил бүхий микроскопыг бүтээсэн байна. судлаач эрдэмтдийн дунд нийтлэг тулгардаг асуудал бол ДОХ-ын вирус хүний цусанд нэвтрээд ДНК-д шууд нэвтэрдэг.

Гэтэл үүнийг хүний ДНК-гаас ялгах маш хүнд байдаг гэнэ. Энэ талаар төслийг санаачлагч, Олон улсын Генийн инженерчлэл, биотехнологийн төвийн захирал хэлэхдээ вирус нь түүний эсрэг энэ бэлдмэлээс нуугдах системтэй байсан бол одоо эсрэгээрээ илрүүлэх боломжтой боллоо гэсэн байна.

Уг нээлтийг 2000 оноос хойш ДОХ-ын вирусээр халдварласан олон мянган хүний ДНК дээр хийсэн судалгаанд тулгуурласан байна.

Эрдэмтэд тэдгээр өвчтэй хүмүүсийн нийтлэг шинж чанар нь цөмийн сүв нягт харилцах ба цөмөөс гадна бүрхүүлтэй байх юм гэдгийг тогтоосон байна. Дээрхи нээлтээс тулгуурлан вирусыг устгах эм бэлдмэлийг судлах бүрэн боломжтой гэнэ.

Эрдэмтэд хамгийн сүүлд ДОХ-ын халдвар Горилла сармагчингаас эхтэй гэдгийг тогтоосон.

1980 оноос эхлэн илэрсэн уг вирусээр дэлхийн хэмжээнд нийт 80 сая хүн халдварласан гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг байна.

Харин вирусын нуугддаг гол хэсгийг олно гэдэг бол цаашид ДОХ өвчний эсрэг тэмцэх шинэ хаалга нээгдсэний илэрхийлэл болж байна. 

Э.Сондор

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8499221/882/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청