Бичлэгийн тоо 3,329
Оросын арми дэлхийн хамгийн шилдэг винтовоор зэвсэглэж байна
Дэлхий ・Нийтэлсэн: Монгол Админ
4 цагийн өмнө ・ 2742
40


Оросын арми тусгай анги нэгтгэлүүдийн зэвсэглэлд очих ёстой мэргэн буудлагын иж бүрдлээр тоноглогдох болжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисов өмнө нь ярилцлага өгөхдөө, оросын үйлдвэрийн энэхүү винтов нь туршилт хийсэн цэргийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхийд өөр хаана ч байхгүй зэвсэг хэмээн өгүүлж байсан билээ.

Климовск дахь машин үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний төв институтын туршилтын талбай дээр шинэ төрлийн мэргэн буудлагын иж бүрдлийг армийн мэргэн буучид туршин үзсэн юм.

Тэдний дүгнэж буйгаар, энэ нь 1400 метрийн алсын тусгалд байг онох зориулалт бүхий дэлхий дээрх хамгийн шилдэг зэвсэг гэжээ. Тухайн үед тус полигон дээр Ерөнхийлөгч Путин хүрэлцэн очиж, тэдний үйл ажиллагаатай танилцсан аж.

Өндөр зэрэглэлийн мэргэн буучдад зөвхөн мэргэн буучийн энгийн винтов төдийгүй, (Lapua Magnum) (8,6×70 мм) шиг илүү хүчирхэг сумтай зэвсэг зайлшгүй хэрэгтэй юм. Энэ нь нэг км гаруй алсын зайд хуягт хамгаалалтаар нэг бүрчлэн хамгаалагдсан байг өндөр нарийвчлалтай онож чадах бөгөөд энэхүү үзүүлэлтэд ОРСИС винтов яг тохирч байгаа аж.

Шинэ зэвсгийн сумны асуудал шийдэгдсэн бөгөөд өөрийн гэсэн зориулалтын сумтай байх юм. Туршилтын зэвсгийг Точмаш-д үйлдвэрлэсэн ба харин бөөний үйлдвэрлэлийг Тула хотын зэвсгийн үйлдвэрт явуулах аж.

Т-5000 ORSIS винтовын үзүүлэлтүүд:

Жин: 6.5 кг, Урт нь: дэлгээтэй үед 1270 мм, эвхэгдсэн үедээ 1020 мм, Сум нь: 338 LM, Тусгал: 1500 метр, Магазин нь 5-10 сумтай гэх мэт.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8492799/c68/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청