Бичлэгийн тоо 3,329

Хятад улс тив алгасагч пуужин туршлаа


МОСКВА. /RIA Novosti/. Хятад улс тив алгасагч "Дунфэн-41" /DF-41/ шинэ баллистик пуужин туршсан тухай “Washington Free Beacon” сонинд Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.

АНУ-ын тусгай албаныхны тооцоолсноор, Хятадын шинэ пуужин нь 6-10 хүртэл тооны цэнэгт хошууг 10 мянга гаруй км-ын зайд тээж чаддаг байна. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт 30 минутын дотор хүрнэ гэсэн үг юм.

Тив алгасагч шинэ баллистик пуужингийн туршилт нь Хятадын өндөр албан тушаалын  нэгэн генерал Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэгд очих үетэй давхацсан байна. Пуужин туршсанаас ердөө гурав хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер маргаантай арлуудын бүсэд байрлаж байгаа нисэх онгоц тээгч “Жон К.Стеннис” хөлөг онгоц дээр очсон гэдгийг “Washington Free Beacon” сонинд онцолжээ.

Пуужин харвасныг Америкийн хиймэл дагуулын ажиглалтын систем бүртгэж авсан байна. Эх сурвалж пуужинг чухам хаанаас харвасныг тодорхой дурдсангүй. 2015 оны 12 дугаар сарын 5-нд Хятадын цэргийнхэн уг пуужинг туршихдаа төмөр замын тавцанд суурилуулсан пуужин харвагч төхөөрөмжөөс харваж байжээ.

“Дэлхий дээрх хамгийн алсын тусгалтай пуужинг” хятадууд 2016 он гэхэд зэвсэглэлд хүлээж авч магадгүй гэж “Kanwa Asian Defence” сэтгүүлд өмнө нь мэдээлж байв.

Хятад улс гурав дахь үеийн шинэ баллистик пуужин бүтээж байгаа тухай мэдээлэл анх 2014 оны долдугаар сард буюу АНУ “Зэвсэгт хүчин болон аюулгүй байдлын салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх" тайлан мэдээг нийтлэх үед гарсан юм.

Д.Жаргал

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9064261/c03/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3229 Эхнэрээсээ нуугдан бааранд очихын тулд байшин доогуураа нүх ухжээ 2014-10-04 2123
3228 Бүсгүй минь, эхлээд өөрийгөө хүндэлж сураарай 2015-03-03 2123
3227  Тэнгэрийн улаачид газар нутгаа аврахаар нэгдэв 2015-02-15 2123
3226 Гэртээ шүдээ цайруулах 5 арга 2015-02-16 2125
3225 Хурц арслан Ш.Мөнгөнбаатарын мөрөөдөл нь дуусчих вий дээ 2016-07-13 2125
3224 Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор боллоо 2014-12-18 2126
3223 Аймшигтай даргын аргыг хэрхэн олох вэ? 2014-12-16 2126
3222 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2126
3221 Хүйтэн усанд орохын 12 ашиг тус 2015-04-03 2126
3220 М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана 2016-07-05 2130
3219 Оросын арми дэлхийн хамгийн шилдэг винтовоор зэвсэглэж байна 2015-02-27 2131
3218 Италийн эрдэмтэд ДОХ-ын вирусын нуугдмал эсийг илрүүлжээ 2015-03-05 2132
3217 Хакүхо, Кёкүтэнхо нар рекорд тогтоосоор байна 2014-11-17 2134
3216 Шинэ жилсэг санаа №54 2014-12-26 2136
3215 Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2136
3214 Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа 2015-01-03 2138
3213 Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой тохиож байна 2015-02-02 2138
3212 Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ 2015-04-08 2139
3211 Тогооч хүү Бразил явахаар боллоо 2015-03-24 2139
3210 Гудамжны зар сурталчилгааны сонирхолтой шийдлүүд 2014-11-12 2141
배너신청
자생병원

배너신청