Бичлэгийн тоо 3,329

Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын сүүлчээс ирэх сарын дунд хүртэлх хугацаанд мэндэлнэ. Харин үүнд зориулж Засгийн газраас 958 сая төгрөгийг зарцуулахаар тооцоолж байгаа ажээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтсон байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах бөгөөд тухайн өдөр төрсөн бүх чацуутанд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж, алдаршуулах юм. Түүнчлэн гурван сая дахь иргэний чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй ажээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8417284/f31/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청