Бичлэгийн тоо 3,329

Английг битүү манан бүрхсэн түүх

Өчигдөр 14 цаг 06 минут

Англи улсад болсон аюулт гамшгаас хойш 60 жил өнгөрчээ. 1952 оны 12 сарын 5-нд Англи улсыг битүү манан бүрхсэн бөгөөд дөрөв хоногийн дараа энэхүү манан арилсан байна. 100 мянга орчим хүн ямар нэг байдлаар хохирол амсаж, 12 мянга орчим хүн амь насаа алджээ.

Ингээд 60 жилийн өмнө юу болсон талаарх мэдээллийг хүлээн авцгаая.

1952 оны 12 сарын эхээр Лондон хотод маш их хэмжээний хүйтэн манан буусан байна. Хэт их хүйтнээс болж оршин суугчид дулаацахын тулд өмнөхөөсөө илүү их нүүрс хэрэглэхээс өөр аргагүй болжээ.

Яг энэ үед мөн цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийг дизель түлшээр ажилладаг тээврээр сольсон байна. Маш хүйтэнд удаан хугацааны туршид дарагдсан шатах бодисууд нэлээд их концентрацитай болсон байв.

Манан их өтгөн байсан учир замын хөдөлгөөнд ихээхэн саатал учруулж байжээ. Тухайн үед болох байсан концерт, киноны нээлтүүдийг бүгдийг нь цуцласан байна. Учир нь бага зэрэг хаалга онгойлгоход л энэхүү манан шууд нэвтрэн орж байсан байна.

Үзэгчид энэ их манан дундаас тоглолт, эсвэл киног огт харж чадахгүй байв. Харин баасан гаригийн орой гэхэд манан их хэмжээгээр доош бууснаар 5 метрийн зайд л юм харагдаж байв.

Гэрээсээ гарсан иргэд буцах замаа олж чадахгүй байсан бөгөөд зөвхөн байшингуудыг л түшиж явж байсан байна. Ихэнх хүмүүс марлаар хийсэн маск зүүж байсан боловч амьсгалах боломжгүй байв.

Лондонд манан буух нь ховор үзэгдэл биш учраас иргэд төдийлөн санаа зовохгүй байжээ. Харин хэсэг хугацааны дараа эмч нарын хийсэн судалгаагаар нас барсан хүүхэд багачууд, өндөр настангуудын тоо маш их байсан бөгөөд амьсгалын өвчнөөр өвчлөгсдийн тоо 4000 хол давсан байжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт л 8000 орчим хүмүүс амиа алдсан гэдэг. Английн энэхүү аймшигт манангийн талаар Диккенс бичиж байсан бөгөөд тэрээр үүнийг “Английн онцлог” хэмээн үзэж байжээ.

Конан Дойль “Шерлок Холмс” зохиолдоо энэ тухай бичиж байсан бол Роберт Стивенсон “Доктор Жекила болон мистер Хайдын хачирхалтай түүх” "хэмээх зохиолууддаа их манангийн тухай дурдаж байжээ.

Манан гэдэг нь Английн нэгэн өвөрмөц онцлог юм. Энэхүү “смог” буюу хорт утаа нь 1905 онд доктор Генри де Во хар өдрүүдийн талаар танилцуулахаас 40 жилийн өмнө анх буусан байна.

1952 оны 12 сарын 6-нд Садлер Веллс театрт болж байсан үзүүлбэрийг дундаас нь тасалсан аж. Учир нь үзэгчид гэнэтхэн ханиалгаж эхэлсэн байна. Өтгөн манан бага багаар доошилсоор тайзан дээрх зүйлийг харах ямар ч боломжгүй болжээ. Эмнэлгүүдэд амьсгалын замын өвчтэй хүмүүс их хэмжээгээр ирэх болсон бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байжээ.

Анхандаа үүнийг хэн ч анзаараагүй боловч хэдэн хоногийн дараа авс үйлдвэрлэгчдийн бараа нь дуусаж, харин цэцгийн худаалдаачдын цэцэг дууссан болохыг мэджээ.

Харин түргэн тусламжийн машинууд замын түгжрэлээс болж өвчтөнгүүдэд тусламж үзүүлж чадахгүй байсан бөгөөд хүмүүсийн амьсгал боогдсоноор нас барж байсан байна.

Энэхүү учирсан гамшгаас болж иргэд агаарын бохирдолд маш их анхаарал хандуулах болсон байна.

Дэлхий даяар ядуурал, өлсгөлөнгийн гамшиг нүүрлэсэн бөгөөд энэхүү аюул нь дахин олон хүний амийг авч явах магадлалтай байжээ.

Үүнээс үүдээд экологийн тал дээр шинэ арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд агаарыг бохирдуулах түлшийг ашиглахыг хориглосон байна. Мөн Английн үндсэн хуульд “Цэвэр агаар”-ын талаар нэмж оруулжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8428403/f81/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Монгол залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ 2015-02-16 2102
3248 Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2104
3247 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2105
3246 Н.Номтойбаяр тариаланчдын “учрыг олно” 2015-02-05 2105
3245 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
3244 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
3243 Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга 2015-02-10 2107
3242 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
3241 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
3240 Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна 2014-09-10 2112
3239 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 2015-05-07 2113
3238 Махлаг моделиуд загварын чиг хандлагыг өөрчилж байна 2015-02-17 2114
3237 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 2015-05-07 2115
3236 Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ 2015-04-06 2117
3235 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
» Английг битүү манан бүрхсэн түүх 2015-01-03 2120
3233 Өмнөд Солонгос АНУ-ын шувууны гаралтай бүтээгдэхүүнд хориг тавилаа 2014-12-23 2120
3232 Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ 2014-12-24 2121
3231 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
3230 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2123
배너신청
자생병원

배너신청