Бичлэгийн тоо 3,329
Манай улс хүнсний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг гадаадаас, тэр тусмаа урд хөршөөсөө импортолдог. Дэлхийн ихэнх улс орон хүнснийхээ 30-40 хувийг гадаадаас авбал үндэсний аюулгүй байдал алдагдлаа гэж үздэг гэсэн. Бид ямар хүнс хэрэглэж байгаагаа үнэндээ мэддэггүй, үүнийг хянадаг, арга хэмжээ авдаг газар гэж байхгүйтэй адил. Саяхан БНСУ-д гахайн халдварт өвчин гарав. Тус улсын олон аж ахуй гахайгаа устгаж, иргэд нь гахайн махан бүтээгдэхүүнээс татгалзахад хүрч байгаа талаар хэвлэлд мэдээлсэн. Гэтэл манай наймаачид тус улсад үнэгүй шахам болсон гахайн өөхийг хэдэн арван тонноор нь оруулж иржээ. Баригдсан нь цөөн болохоос баригдаагүй нь хэд байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Улс орны аюулгүй бай далтай холбоотой Хүнс ний тухай, Хүнсний бүтээгдэх үүний аюулгүй байдлыг хангах тухай хууль хэрэгжээд сар болж байна. Гэтэл эдгээр хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж, сурталчилж байгаа юм үнэндээ алга.

Иргэд тамхины хуулийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болж, кафе, пааб, бааранд тамхи татахаа больж, тамхичид булан тохой бараадах болжээ. Монголын хууль гурав хоног гэгч л болчихгүй бол хуулийн хэрэгжилт сайн байгаа. Гэтэл тамхинаас илүү хүн амын эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалтай холбоотой хүнсний хоёр ч хууль хэрэгжиж байгаа үгүй нь мэдэгдэхгүй, тамхины хуу лийн сүрд дарагдав уу гэлтэй байна. Хуулийн хэрэгжилт ямар байгааг сурвалжиллаа. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байд лыг хангах тухай хуулийг хол богдох мэргэжилтнүүд “Талх бий болохоос таны ши рээн дээр ирэх хүртэлх бүх асуудлыг зохицуулж өгснөөрөө чухал хууль болсон” хэмээн тодорхойлж буй.

Өөрөөр хэлбэл, хүнс бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсний чанар, аюулгүй байдал, түүнд тавих хяналт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх үүрэг, оролцоог нарийвчлан тусгасан гэсэн. Гэвч амьдрал дээр хууль огт хэрэгжихгүй байна гэхэд болно. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгонд:

• Хүнсний түүхий эд, бүтээгдэ хүүний нэр

• Үйлдвэрлэгчийн нэр, хаяг

• Хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар

• Үйлдвэрлэсэн он, сар, өдөр

• Хадгалах хугацаа, эсвэл хэрэглэж дуусах хугацаа

• Хадгалах нөхцөл

• Тэжээллэг чанар, орц, найрлага

• Хэрэглэх арга

• Гаж нөлөө, хориглох заалт

• Хагас боловсруулсан бүтээг дэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал

• Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээллийг монгол, эсвэл англи, орос хэлний аль нэгээр бичсэн байна гэж заажээ. Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцааж татаж аваа гүй бол хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50, албан тушаалт ныг 30, иргэнийг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах хуу лийн зохицуулалт бий. Гэтэл захын худалдааны төв, дэлгүүрээр орж үзэхэд ямар компанийн, хаана үйлдвэр лэсэн нь тодорхойгүй, үйлд вэрлэсэн хугацаагүй бү тээгдэхүүн олон байна. Тухайл бал, үйлдвэрлэсэн хугацаа “Тэнгэрийн хишиг” компанийн “Од” еэвэнд тодорхойгүй байсан бол “Галсар-Уул” ХХК-ийн хэрчсэн гурилд огт тэмдэглээгүй байв. Хэрчсэн гурилын худалдагч бүсгүйгээс энэ талаар лавлахад “Өдөртөө дуусдаг бүтээг дэхүүн учраас хугацаа тавьдаггүй, өглөө авчирсан шинэ гурил. Хугацаа нь дуус сан гурилыг өглөө нь буцаа даг. Шинжилгээний бичгийг нь үзэж болно” гэв. Шинжил гээний бичигт МХЕГаас гар гасан “Эрүүл мэндэд аюул гүй” гэсэн дүгнэлт байснаас үйлдвэрлэсэн өдөр нь хараг даагүй. Мөн “Тунгалаг пүн түүз” гэх нэртэй, ямар компани, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэглэх заав раас өөр тэмдэглэгээгүй пүнтүү зийг худалдагч “мон гол” хэмээн зарж байв. Түүнч лэн хүнсний томоохон сүлжээ дэлгүүр гэж нэрлэгддэг “Миний дэлгүүр”- ийн 13 дугаар хорооллын салбарт зөөлөрч, муудсан жимс, хүнсний ногоо, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарж байлаа. Хүнсний ногооны худалдагч нь “Жимс гаднаа харласан байгаа ч дотроо зүгээр шүү дээ” гэж хээв нэг өгүүлэв. Ийм бүтээгдэхүүн зарах ёсгүйг сануулахад лангуунаас жимсээ дуртай, дургүй хураасан юм.

СУРТАЛЧИЛГАА ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Бид “Бөмбөгөр” худал даа ны төвийг зорилоо. Хүнсний бүтээгдэхүүний худалдагчидтай уулзан хүнсний аюулгүй байдлын талаарх хуулиудыг хэр мэдэж байгааг асуухад “Хууль гарсан гэдгийг сонссон ч нарийн зүйлийг нь мэдэхгүй. Өглөөнөөс орой хүртэл энд зогсдог бидэнд хууль судлаад суух зав байхгүй шүү дээ. Бараанаасаа жаахан төдий л нүд салгавал хулгайч андахгүй” гэв. Тус худалдааны төвийн менежер Л.Гурвантуяа “МХЕГ, НМХГ зэрэг байгууллага хамтран удахгүй түрээслэгчдэд сургалт зохион байгуулна гэсэн. Хүнсний тухай хуулийн танилцуулга бүхий хоёр самбар үүдэнд байрлуулсан ч самбартай, юутай хээтэйгээ алга болчихсон. Удахгүй шинээр хийхээс” хэмээн ярьсан. Дээрх худалдааны төв бо лон хүнсний дэлгүүр, ер хаана ч хүнсний хууль тай холбогдсон нэг ч суртал чилгаа, танилцуулах материал харагдсанг үй. Түүнч лэн хүнсний дэлгүүрийн худалдагчдаас хуулийн талаар асуухад “Хэзээ хэрэгжиж эхэлсэн, ямар хууль вэ. Бид яах ёстой вэ” гэж гайхширч байсан. Орхон, Завхан, Сүхбаатар аймагт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн хүнтэй утсаар холбогдоход мөн л хуулийн талаар мэдээлэлг үй байгаагаа хэллээ. Харин холбогдох мэргэжилтэн “Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлэхэд хэр хэн хэрэгжүүлэх тухай хэд хэдэн албан бичиг ирж, сургалт хүртэл зохион байгуулж байсан. Хүнсний хуультай холбоотой удирдамж, чиглэл ирээгүй” гэж байв.

МОНГОЛ УУ, ХЯТАД УУ

Хэд хоногийн өмнө “Хар хорин” захаас хүнсээ цуглуул сан юм. Ногоон иштэйгээ харагдах улаан лооль авахаар хаанахынх болохыг нь худалдагчаас асуухад “Өлзий тус” ХХК-ийн хүлэмжид тарьж, ургуулсан улаан лооль” гээд холбогдох утсыг нь хүртэл өгсөнд итгээд худалдаж авлаа. Харин дараа нь нөгөө дугаар руу залгатал “Таны залгасан дугаарын орох ярианы эрх түр хаагдсан” гэв. Гэтэл өнөөх иштэйгээ улаан лоолийг “Бөмбөгөр” худалдааны төвд худалдаалж байсан бөгөөд хэд хэдэн худалдагчидтай уулзахад Хятадынх гэдэг нь тодорхой болов. Харин нэг лангууны худалдагч “Мон голынх” хэмээн зарж байсан. Ямар компанийх болох, шинжилгээний бичгийг нь үзэхийг хүсэхэд “Хувь хүнээс амсаж үзээд авсан. Би зургаан жил жимс зарж байна. Нэг ч хүн миний жимснээс хордлоо гэж ирсэн удаагүй. Харин ч таны жимс амттай, дахиж авна шүү л гэдэг. Чи ер нь яах гээд байгаа юм” хэмээн уцаарлав.

ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ НЭХВЭЛ НҮД НЬ ОРОЙ ДЭЭРЭЭ ГАРНА

Хүнсний худалдаа эр хэлж буй хэнээс ч бай шин жилгээний бичгийг нь үзэхийг хүсвэл эвэртэй туулай харсан мэт болдог юм билээ. Зарим нь сонсоогүй дүр эсгэж байсан бол нөгөө нь бичгээ дуртай, дургүй үзүүлсэн. “Яах гэж байгаа юм бэ” гэх нь ч байв. Баянзүрх дүүргийн иргэн Б.Жаргалмаа “Би өндөг авахдаа шинжилгээний бичгийг нь заавал үздэг. Нэгэнт л үзүүлэх ёстой зүйлийг ил харагдахаар тавьчихаж болдоггүй л юм байх даа. Лангууныхаа цаана нууж байгаа аятай тавьдаг. Хугацаа нь үргэлж нэг өдрийн дараа дуусахаар байдаг нь худалдагчид тамгатай цаас аваад хугацааг нь өөрсдөө тавьдаг байж магадгүй гэх хардлага төрүүлдэг” гэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7171318/be7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Монгол залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ 2015-02-16 2102
3248 Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2104
3247 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2105
3246 Н.Номтойбаяр тариаланчдын “учрыг олно” 2015-02-05 2105
3245 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
3244 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
3243 Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга 2015-02-10 2107
3242 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
3241 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
3240 Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна 2014-09-10 2112
3239 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 2015-05-07 2113
3238 Махлаг моделиуд загварын чиг хандлагыг өөрчилж байна 2015-02-17 2114
3237 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 2015-05-07 2115
3236 Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ 2015-04-06 2117
3235 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
3234 Английг битүү манан бүрхсэн түүх 2015-01-03 2120
3233 Өмнөд Солонгос АНУ-ын шувууны гаралтай бүтээгдэхүүнд хориг тавилаа 2014-12-23 2120
3232 Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ 2014-12-24 2121
3231 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
3230 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2123
배너신청
자생병원

배너신청