Хувийн хэвшлийн цалингаа тавьж чадахгүй болсон аж ахуйн нэгжийн тоо улсын хэмжээнд эрчимтэй нэмэгдэж түрүүч нь хаалгаа барьж байгаа судалгаагүйлдвэрчний эвлэлийн байгууллагааас гаргажээ.Арван сар огт цалин тавиагүй аж ахуйн нэгж олон байгаа бол, хамгийн багадаа л гэхэд хоёр сар цалин огт өгөөгүй байгууллага олон байгаа аж.
Энэ оны есөн сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барьжээ.
Баялаг бүтээгч, татвар төлөгчдийн тоо эрс буурах болсноор ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх болсон байна.
Энэ нь ажилгүйдэл, орлогын хомсдолоос үүдэлтэй ядуурлыг өсгөх гол хөшүүрэг болж байгаа юм.
Ажилтай иргэдийн олонх нь тэтгэвэр, цалингийн зээлтэй “өрөндөө баригдаж өтөндөө идэгдэнэ” гэдэг шиг л юм болох болжээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар 196.0 мянган тэтгэвэр авагч ахмад 351.3 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 259.7 мянган ажиллагсад 1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байгаа ажээ.
Х.Хэрлэн