Бичлэгийн тоо 3,329
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон


-АН-ынхаан! Хамтарвал суудал нэмнэ гэдгээ урилгадаа бичихгүй яасан юм бэ?-

Улс төр маш сонирхолтойгоор гацаж байна. Уг нь сонирхолтойгоор өрнөх байх гэж бодсон юм. Гэтэл парламентад суудалтай бүх намд зэрэг “Гэрээгээр гэрлэх үү” гэсэн урилга явуулаад, түүний дотор МАН-ыг онцолж илгээлтээр “бонус” нэмээд хариу хүлээдэг юм байна. Хамгийн их анхаарал татаж байсан МАН-ын хариуг “амьсгаа даран” хүлээсээр хүссэн үгээ Бага хурлаар нь хэлүүлж чадсан ч бусдаас нь айгаад бүгдтэй нь хамтарна гээд зарлачихав.

Одоо яах нь вэ гээд хараад байсан чинь бялуугаа хуваах гэнэ. Гэхдээ өгөгдсөн бялууг хуваах амаргүй, олон хүнтэй түнжин хагарах магадлалтай тул “Үүнээс том бялуу захиалъя” гэх санал гаргав. Энэ нь анх тохирсон зарчмаасаа хазайх тул хамтрагчид нь сонгогчдод таалагдах ёстойгоо санаж “Байгаа бялуунаасаа л томыг өг. Том бялуу захиалах шаардлагагүй” гэснээс болж арайхийн эхэлсэн зөвшилцөл гацах нь тэр.

Үүний үр дүнд юу харагдах вэ.МАН яасан олон суудалд шунана вэ гэж харах уу. Үгүй дээ, МАН-ынхан том намын хувьд түшиг болох гэж, улс орноо өөд татах ёстой хүчин гэдэг утгаар уригдан ирсэн. Ингэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгад “Танай нам Засгийн газарт орохоор бол бүтцээ тэлэх болно” гэсэн асуудал байгаагүй. Тэгэхээр зөвшилцсөн буюу тоглож эхэлсний дараа тоглоомын дүрмээ өөрчилж болохгүй биз. Лав өмнө нь эвссэн, хамтарсан Засгийн газруудад ийм түүх үгүй.

Зөвшилцлийг мухардалд оруулахад хүргэсэн эхний гал юунаас ассан гээч. Эхлээд том намтайгаа гол тохироогоо хийх ёстой байтал түрүүлж "Шударга ёс" эвсэл, тэр тусмаа МАХН-д гурван суудал, түүний дотор Шадар сайдын суудлыг амлачихсан байснаас болсон. МАН бас "өөрийн" Шадар сайдаа сойгоод байдаг. Ийм эрэмбэгүй, төлөвлөгөөгүй зарчимгүй бужигнасан зөвшилцөл байж болдог юм уу. Тэгэхээр Тэргүүн Шадар сайдтай болно гэсэн үг үү. Магадгүй үүнийгээ МАН олон сайдын суудал нэхснээс болсон гэх байх. Тиймээс ч МАН-ынхан өөрсдөөр нь шалтаглан бүтцээ тэлэх, бүрэлдэхүүнээ нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаа хэрэг.

Өнөөх Ерөнхийлөгчийн уриалсан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн зорилт хаачив. Зорилтоосоо ухраад, “том төртэй болохын тулд заль гаргах” шаардлага МАН-тай эвссэнээс үүдэж гарах учиргүй. Тиймээс одоо байгаа бүтэц дээр ухаалаг, шийдмэг, зоримог алхам хийх, тэр тусмаа Ерөнхий сайд өөрөө санаачилга гарган “тоо хэлж” гацаанаас гаргахгүй бол өөр гарц харагдахгүй байна. Үүнээс гадна МАН-ын Бага хурлаас гишүүддээ зөвшилцөх эрхийг олгохдоо "Засгийн газарт хамтарч ажиллах болсноос үүдэн бүтэц, бүрэлдэхүүнийг тэлэхгүй байх, цомхон, чадварлаг, мэргэжлийн, аль болох "дан дээлтэй" сайд томилоход анхаарахыг чиглэл болгосон. Бага хурлаас өгсөн даалгаврыг нь зөвшилцөгч тал хангахгүй бол, шаардлагатай гэж үзвэл шийдвэрээ цуцлах, хамтарсан Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн шийдвэр гаргах цаг хугацаа, боломж нөхцөл бүрэн бий. Учир нь "МАН засагт байхгүй бол 16 сайдтай, МАН ороод ирэхээр 19 суудалтай байж болно" гэсэн ёс зүйгүй шийдэл сонгогчдод хэрхэн тусахыг тэд мэднэ. Мөн сайдын тоог нэмснээр үүнийг дагаад төсөв хэмнэх бодлогоосоо хазайсан ч яахав гэсэн  "совесть"-той нам нь МАН биш л дээ. Тэгээд ч сөрөг хүчингүй байх нь эдийн засгийн хямралын "онц байдал" зарлачихаад байгаа үед тийм ч зөв шийдвэр биш.

Уг нь Ерөнхий сайд байж бусдад сайдын суудал өгнө гэдэг жигтэйхэн жаргалтай ажил байх гэтэл тиймгүй аж. Ингэж зовж багаа бүрдүүлсэн Ерөнхий сайдыг сүүлийн арав гаруй жилд хараагүй билээ. Энэ долоо хоногт танхимаа бүрдүүлэх үүрэг авсан Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын шинэ бүтцийг УИХ-д өргөн барина гэсэн хүлээлт буй. Уг нь бүтэц батлагдсан. Харин бүрэлдэхүүний санал орж ирэх учиртай. УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдах энэ бүрэлдэхүүний дийлэнх нь “дан дээлтэй” буюу УИХ-ын гишүүн бус сайдууд томилогдох байх гэсэн хүлээлт байгаа боловч энэ зарчмыг МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн л баримтлах “сонирхолтой” байгаа бололтой. Харин АН-ынхны хувьд хуулийн хэрэгжилтийн хугацаа болоогүй тул УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийнхээ “ангаа, цангааг гаргаж ан, цавыг нийлүүлэх алтан боломж” гэж хараад байгаа нь илт байна. Энэ л Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон болчихоод байна.

“Хагарсан чулуу эргэж хэзээ ч нийлдэггүй шиг үнэн”-ийг хэлэхэд энэ удаагийн зөвшилцлийн Засгийн газар бол Н.Алтанхуягийн алган дээр бөмбөрч байсан, хадгалж чадсан өндөгөөс хавьгүй эмзэг. Харьцуулбал, ердөө л “савангийн хөөс” адил үлээхэд замхрах “аюул тээсэн” гэж хэлэхэд хатуудахааргүй тийм л Засгийн газар байх нь.

Хамгийн хэцүү нь дээрх онцлогоос гадна АН-ын нэр хүндийн баталгаа болж, эдийн засгийн хямралын онц байдалд байгуулагдаж буйгаараа олон чухал эрх ашиг, амбийцуудаас “чухал ба чухал бус”-ыг нь ялгаж чадах эсэхээрээ сонгогчдодоо шалгалт өгч буйгаараа ялгарч байна. АН-ынхан шалгалтдаа арай ч бүдрэхгүй байлгүй дээ хэмээн найдаад тэдний өргөн барих бүрэлдэхүүний төслийг хүлээж суух л үлдлээ.

С.Мөнгөндөл

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8392502/523/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
3308 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
3307 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
3306 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2018
» Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
3304 iim l er hun baigaach 2015-01-03 2018
3303 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2018
3302 Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
3301 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
3300 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
3299 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү 2015-02-12 2029
3298 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
3297 Түүхийн хар толбо:“1932 оны бослого” 2015-02-01 2031
3296 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
3295 Бүх оддын шилдгүүд 2015-02-02 2033
3294 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2037
3293 Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2039
3292 Өнөөдөр улаан сар гарна 2014-10-08 2039
3291 Apple корпораци бүтээгдэхүүнээ хөрвөх чадалтай болгоно 2015-03-03 2040
3290 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2041
배너신청
자생병원

배너신청