Бичлэгийн тоо 3,329

Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, сугалаагаа татсаны мар гааш буюу до лдугаар сарын 29-ний 13.00 цагт дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын өрсөлд өөн “албан ёсоор” эхэлсэн.

Одоогоор тоглогчид тус бүр хоёр тавил наадаад (гурав дахь өрөг өчигдөр 20.00 цагт буюу манай сониныг хэвлэлтэд шилжиж байхад өндөрлөсөн) байгаагаас Энэтхэгийн их мастер Хюмпу Конеру ганцаархнаа зуун хувийн амжилт үзүүлээд байна.

Түүний араас Гүржийн М.Чибурданизе, ОХУ-ын Т.Косинцева, БНХАУ-ын Сю Юйхуа, Жао Сьюэ нар 1.5 оноо той нэхэж явна. Манай шатарчны хувьд эхлээд дэлхийн таван удаагийн аварга домогт М.Чибурданизед дийлдэн гараагаа тааруухан эхэлсэн ч хоёр дахь учраа болох Хятадын олимпийн шигшээ багийн гишүүн Шень Яныг хараар тоглон буулгаж авсан юм. Ингээд эхний хоёр тойргийн тоймыг толилуулъя.


Тэмцээний эхний өрөгт гурван тэнцээ, гурван хожил гарав. Тухайлбал, хашир туршлагын цуглуулга болсон М.Чибурданизе манай тамирчин Б.Мөнгөнтуулыг, дэлхийн №1 рейтингтэй Х.Конеру Шень Яныг, Жао Сьюэ Б.Илдызыг буулган авч, Хоу Ифань-Т. Косинцева, М.Сэбаг-Сюй Юйхуа, Жу ЧэньА. Стефанова нарын өргүүд тэнцээгээр өндөрлөсөн.


Славян хамгаалалтыг сон госон Конеру-Шень Ян нарын тавилд цагаанаар тоглосон Энэтхэгийн их мастер гараанаас эхлэн давуу байдал авч, 46 дахь нүүдэлдээ өрсөлдөгчийнхөө гарыг өргүүлэв. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр тэрбээр “Хятадууд сайн хамгаалж, сөрөг довтолгоогоо чанартай хийдгийг би мэднэ.

Тийм ч учраас давуу байдлаа хадгалж, улмаар түүнийгээ лавшруулах гэж их ч цаг алдсан” гэсэн юм. Харин дөрөв дэх цуврал тэмцээндээ оролцож байгаа Бетул Илдыз, Жао Сьюэ нар сицили хамгаалалтаар наадсан бөгөөд их мастер цол горилж буй турк бүсгүй 51 дэх нүүдэл дээрээ бүдүүлэг алдаа гаргаснаар хожигдсон юм. М.Чибурданизе-Б.Мөнгөнтуул нарын өр сөл дөөнд хараар тоглосон манай шатарч гараан дээр муугүй байдал олж авсан ч түүнийгээ ашиглаж чадсангүй ялагдав.


Оросын Ко синцевад бүтэн оноо авах боломж байсан ч цагт орсны (цейтнот) улмаас хожлоо алдав. Уг нь тэрбээр төгсгөлд өрсөлдөгчөө байрлалаар шахсаар хүүг нь булаагаад байсан юм. Гэвч дараагийн тоглолтод Таня алдаагаа цайруулж, Катарын Жу Чэнийг түвэггүйхэн буулгаж авлаа. “Экс-дэлхийн аварга Филидорийн хамгаалалтаар тог лохдоо ноёноо сэлгэх дуртайг нь анзаарч, бяцхан занга бэлдсэн” хэмээн Оросын их мастер тоглолтын дараа өгүүлсэн.

Мөн энэ тойрогт манай шатарч өөрөөсөө чансаа илүү Хятадын Шень Яныг, дэлхийн аварга асан Сюй Юйхуа Б.Илдызыг, Конеру Францын М.Сэбагийг тус тус хожлоо. Хараар тоглосон Б.Мөнгөнтуул хамгаалалтыг бус довтолгоог сонгон зориг той довтолсоор ялсан бол эрчүүдтэй эн тэнцүүхэн үзэлцдэг Конеруд өрсөлдөгчийнхөө славян хамгаалалтыг сэтлэх хэцүү байсангүй.


Харин Туркийн өсөж яваа залуу шатарч Бетул Илдыз хэрэггүй газар байрлалаа сайжруулах гээд хүүгээ шидэж буруудав. Өөрийнх нь хэлснээр төгсгөлд тэнцээ гарсан ч түүнийг анзааралгүй өнгөрүүлсэн юм. Дэлхийн аваргууд болох М.Чибурданизе-А. Стефанова, нутаг нэгт Хоу Ифань-Жао Сьюэ нарын тоглолт эвийн гэрээгээр өндөрлөсөн байна.


Эцэст нь “FIDE Women’s Grand Prix” тэмцээний явцаас сонирхуулахад эх ний дөрвөн тэмцээний дараа Гүржийн их мастер Нана Жагнизе 390 оноогоор цув ралыг хошуучилж, БНХАУ-ын Хоу Ифань 320, ОХУ-ын Татьяна Косинцева 290 оноотой удаалж явна.

Цуврал зургаан гран при өндөрлөсний дараа оролцогчдын хамгийн өндөр амжилт үзүүлсэн гурван тэмцээний нийлбэр оноогоор дүнг гаргаж, ялагч нь 2011 онд дэлхийн аварга цолын төлөө тоглох эрхтэй болох юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3468297/8eb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
29 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
28 ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14688
27 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
26 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14800
25 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
24 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15135
23 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15164
22 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15521
21 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15615
20 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
19 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
18 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17284
17 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
16 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
15 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
14 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
13 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18761
12 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
11 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
10 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
배너신청
자생병원

배너신청