Бичлэгийн тоо 3,329

ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО

2014 оны 09-р сарын 10 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10557343_10204634585444012_7802435518674155621_n[1]

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Шотландын тусгаар тогтнолын дэмжигчдийн тоо эрс нэмэгдсэнд Их Британийн Засгийн газар сандарч байна хэмээн Шотландын анхны ерөнхий сайд Алекс Салмонд мэдэгдснийг ВВС дамжууллаа. Өнгөрсөн долоо хоногт Yougov компанийн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Шотландыг Их Британиас салан тусгаарлахыг 51 хувь нь дэмжжээ.
Ирэх долоо хоногт болох Шотландын бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо зарлахаас татгалзвал Их Британийн Засгийн газраас ойрын өдрүүдэд Шотландын эдийн засгийн хараат бус байдлыг хангах төлөвлөгөөг зарлана гэж Нэгдсэн Вант улсын Сангийн сайд Жорж Осборн мэдэгдсэн.
Ийнхүү мэдэгдэх нь Их Британийн Засгийн газар сандарч байгаагийн илрэл хэмээн Салмонд хэллээ.
Хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн Британийн Хатан хааны санааг хүртэл зовоосон бололтой. Хатан хаан II Элизабет Их Биртанийн Ерөнхий сайд Камеронтой Шотландын тусгаар тогтнолын асуудлаар өчигдөр зөвлөлдсөн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүх нийтийн санал асуулгын өдөр Хатан хаан Шотландад байх аж.
Хатан хаан II Элизабет болон Шотландын анхны ерөнхий сайд Алекс Салмонд
Шотландын Засгийн газар Их Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнох төлөвлөгөөг өнгөрөгч оны сүүлээр боловсруулан гаргасан юм.
Энэ сарын 18-нд болох Шотландын бүх нийтийн санал асуулгаар дийлэнх иргэд Их Британиас салан тусгаарлах саналтай байвал Шотланд 2016 оны гуравдугаар сарын 24-нд тусгаар улс болох аж.
Их Британийн эрх баригчид Шотландын тусгаар тогтнол аль алинд ашиггүй гэж мэдэгдэж байгаа юм.
Хэрвээ Шотланд улс Их Британиас тусгаар тогтновол шинэ улсын өрийн хэмжээ 143 тэрбум фунтээс эхэлнэ гэсэн тооцоог Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институт гэх байгууллага хийжээ. Энэ нь Шотландын ДНБ-ий 86 хувьтай тэнцэх мөнгө юм.
Өрийг үл хамааран шийдвэр гаргасан тохиолдолд зээлжих зэрэглэл нь хэдэн шатлалаар буурч, хамаг орлогоо өрөндөө өгөн ард иргэдээ өлөн зэлмэн амьдруулах аюул нүүрлэнэ гэж судалгааны тайланд өгүүлсэн байна.
Мөн фунт стерлингийг үндэсний мөнгөн тэмдэгт болгох боломжгүй болж, олон талт эдийн засгийн хоригт өртөн эцэстээ эргээд эзэнт гүрний бүрэлдэхүүнд нэгдэхээс өөр гарцгүй гэж дүгнэжээ.
Энэхүү судалгаа нь Дэйли Мэйл сонинд хэвлэгдсэний дараа шотландын ард иргэд уурлан бухимдаж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байна.
Шотландчууд дээрх мэдээллийг “Санал асуулгын дүнд нөлөөлөх гэсэн оролдлого” хэмээн дүгнэж байгаа юм. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8284158/ea1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв

  • 2015-01-26
  • Уншсан 2204

Эбола вирус өнөөдрийн байдлаар

  • 2014-11-18
  • Уншсан 2206

Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд

  • 2014-09-07
  • Уншсан 2206

Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ

  • 2014-11-18
  • Уншсан 2208

БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

  • 2015-01-31
  • Уншсан 2210

Гандан WiFi-тай болжээ

  • 2014-10-24
  • Уншсан 2211

ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО

  • 2014-09-10
  • Уншсан 2211

Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа

  • 2015-03-24
  • Уншсан 2212

Бага насны 200 охиныг аварчээ

  • 2015-04-29
  • Уншсан 2212

Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав

  • 2015-01-02
  • Уншсан 2213

Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ

  • 2014-12-10
  • Уншсан 2213

А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ

  • 2015-01-04
  • Уншсан 2213

Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ

  • 2014-11-25
  • Уншсан 2213

Экс-тэргүүн хатагтайд 20 жилийн хорих ял оноолоо

  • 2015-03-11
  • Уншсан 2214

Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа

  • 2015-03-25
  • Уншсан 2215

Уэльс хэсгээ тэргүүллээ

  • 2016-06-21
  • Уншсан 2215

Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1]

  • 2014-11-25
  • Уншсан 2216

Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн засал

  • 2015-02-21
  • Уншсан 2216

Жимсээр сорвийг арилгаж болно

  • 2015-01-02
  • Уншсан 2218

Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх

  • 2015-04-14
  • Уншсан 2218
배너신청
자생병원

배너신청