Бичлэгийн тоо 3,329

Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-13: Д.Хадбаатар

Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар

Төв аймгаас Ардын төрийн наадмаар тодрон мандсан 2 дахь аварга бол Төв аймгийн Угтаал сумын харьяат Д.Хадбаатар юм. Бага балчир наснаасаа өсгөлүүн том биетэй байсан ирээдүйн аваргыг 1967 онд түүний нагац эгч, гавьяат тамирчин Д.Намжилмаа тамирчин болгохоор хотод дагуулсан ирснээр бөх болох гараа нь тавигджээ. Тэрээр 1970 онд Ардын армийн цэрэг болсон тэр цагаас хойш “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж байжээ. Ингээд Д.Хадбаатар 1972 оны Улсын наадамд Ж.Чойжилсүрэн арслангаар 5 давж начин цол хүртсэн. 1975 онд Д.Долгорсүрэнгээр 7 давж улсын заан цол, 1976 онд П.Дагвасүрэн арслангаар 9 даван түрүүлж арслан цол хүртсэн бол 10 жилийн дараа дахин түрүүлж улсын аварга цолыг хүртэж байжээ. 1972 оны Улсын баяр наадамд залуу бөх Д.Хадбаатар улсын начин цол хүртсний зэрэгцээ зээрэнцэг шидэлтээр спортын мастер болж, бөөрөнцөг түлхэлтээр улсын рекорд тогтоож байсан. Д.Хадбаатар аварга үндэсний бөхөөр барилдахын зэрэгцээ самбо бөхөөр барилдаж, бас хөнгөн атлетикийн тамирчин байсан.

Улсын наадамд:

  • 1972 онд 512 бөхөөс Ж.Чойжилсүрэн арслангаар 5 давж начин
  • 1973 онд 512 бөхөөс О.Пүрэвээр 5 давсан
  • 1975 онд 512 бөхөөс Д.Долгорсүрэнгээр 7 давж заан
  • 1976 онд 512 бөхөөс П.Дагвасүрэн арслангаар 9 даван түрүүлсэн
  • 1977 онд 512 бөхөөс Д.Батбаяраас 6 давсан
  • 1978 онд 512 бөхөөс Ч.Гочоосүрэнгээр 5 давсан
  • 1979 онд 512 бөхөөс Х.Баянмөнх аваргад унаж үзүүрлэсэн
  • 1983 онд 512 бөхөөс Д.Цэрэнтогтох аваргад унаж үзүүрлэсэн
  • 1984 онд 512 бөхөөс Ө.Тулгаагаар 7 давсан
  • 1985 онд 512 бөхөөс Б.Ганбаатарт унаж үзүүрлэсэн
  • 1986 онд 512 бөхөөс Д.Цэрэнтогтох авараар 9 даван түрүүлсэн
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8944056/aa1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3149 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
3148 Эбола вирус өнөөдрийн байдлаар 2014-11-18 2206
3147 Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд 2014-09-07 2206
3146 Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ 2014-11-18 2208
3145 БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ 2015-01-31 2210
3144 Гандан WiFi-тай болжээ 2014-10-24 2211
3143 ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
3142 Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа 2015-03-24 2212
3141 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2212
3140 Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав 2015-01-02 2213
3139 Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ 2014-12-10 2213
3138 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
3137 Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ 2014-11-25 2213
3136 Экс-тэргүүн хатагтайд 20 жилийн хорих ял оноолоо 2015-03-11 2214
3135 Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа 2015-03-25 2215
3134 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
3133 Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1] 2014-11-25 2216
3132 Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн засал 2015-02-21 2216
3131 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
3130 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
배너신청
자생병원

배너신청