Бичлэгийн тоо 3,329

Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

СӨҮЛ. /Yonhap-MONTSAME/. Өмнөд Солонгосын арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн дэлхий даяар алдаршиж байна.

Арьсанд гаж нөлөө үүсгэж болзошгүй хортой элементийн орцгүй, байгалийн гаралтай өндөр чанартай бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгосын компаниуд үйлдвэрлэж байгаа нь тэдний амжилтын гол үндэс юм. Мөн тэдний бүтээгдэхүүн байгалийн гаралтай, өндөр чанартай хэдий ч боломжийн үнэтэй байгаа нь амжилтынх нь бас нэгэн үндэс юм. Эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь 10000 воноос хямд байгаа бол хамгийн үнэтэй нь 50-60 мянган вон байна. Өмнөд Солонгосын арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг бусад тансаг брэндтэй харьцуулбал, үнэ хямд юм. Энэ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг ажээ.

Жишээ нь, “Tony Moly”-гийн гелин контур байна. Энэ бүтээгдэхүүн нь гелин бэх ашиглан контур тавих зориулалттай юм. Уг бүтээгдэхүүн нь усны хамгаалалтай бөгөөд  хэрэглэгч хөлөрч, уйлсан ч гэсэн удаан тогтдог байна. 10000 вон хүрэхгүй үнэтэй уг бүтээгдэхүүн дотроо бийртэй учир ашиглахад тохиромжтой юм. Анхлан хэрэглэгчид уг бүтээгдэхүүнийг хялбархан хэрэглэх боломжтой. Хар, бор, хар ногоон, сувдан хар гээд долоон өнгөөс хэрэглэгчид сонголт хийх боломжтой энэ бүтээгдэхүүн Өмнөд Солонгост болон гадаадад ихээхэн нэрд гараад байна.

“Tony Moly” нь өвөрмөц савлагаа, загвартайгаараа олонд танигдсан билээ. Эдгээрээс дурдвал улаан уруулын хэлбэртэй уруулын түрхлэг, тоорын эсвэл жимсний үнэртэй гарын тос, жижиг туулай шиг хэлбэртэй үнэртэй ус зэрэг байна. Эдгээр бүтээгдэхүүн нь мөн 10000 вон хүрэхгүй үнэтэй бөгөөд хэрэглэгчдийн анхаарлыг татсан жижиг, хөөрхөн загвартай учир авч явахад тохиромжтой юм. Эдгээр бүтээгдэхүүн нь нэрд гарсны ачаар “Tony Moly” компани 2014 онд 330 тэрбум вонын борлуулалт хийж, дээд амжилт тогтоосон байна. Тус компанийн бүтээгдэхүүн гоо сайхны дэлхийн сүлжээ “Sephora” дэлгүүрийн Европ дахь салбарт худалдаалагдсан анхны Солонгос бүтээгдэхүүн болсон юм.

Мөн “Missha” компанийн BB кремүүд гадаадад нэрд гараад байна. 2014 оны 11 дүгээр сарын 11-нд болдог “Ганц биечүүдийн өдөр” баяраар BB кремийн багц БНХАУ-д 56123 ширхэг худалдаалагдсан байна. Илүү тослог, бүдэг өнгөтэй бусад BB кремүүдийг бодвол “Миша”-гийн крем нь цагаан байдаг учир арьсыг тослоггүй, гэрэлтүүлж харагдуулдаг.

 “Missha”-гийн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд нэлээд нэрд гарчээ. Өмнөд Солонгосын хэрэглэгчдийн хийсэн чанарын туршилтаар, “Missha”-гийн “Цагийн хувьсалд мөнхийн залуу” крем үрчлээний эсрэг болон чийгшүүлэгч тосны туршилтад хоёрдугаарт орсон байна. Уг туршилтад гадаадын болон тансаг зэрэглэлийн брэндийн үрчлээний эсрэг 12 кремийг оролцуулжээ. Энэ бүтээгдэхүүн нь хөгшрөлтийн эсрэг хамгийн ихээр худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг болсон байна.

Харин “It's Skin” компанийн эмгэн хумсны тос болон эмгэн хумсны нүүрний маск сүүлийн үед Ази, ялангуяа, БНХАУ, Японы иргэдийн хэрэглээ болсон байна. Энэ бүтээгдэхүүн нь эмгэн хумснаас гарган авдаг зузаан, гулгамтгай салсыг агуулдаг учир арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээдэг. Энэ нь арьсанд аажмаар, жигд шингэж өгдөг ажээ. Мөн үрчлээг багасгаж, арьсыг цагааруулдаг арбутин, аденозиныг уг бүтээгдэхүүн агуулдаг байна.

“It's Skin” компанийн бас нэгэн алдартай бүтээгдэхүүн бол “Power 10 Formula” юм. АНУ, Европ, ОХУ-д ихээхэн нэрд гарсан энэ бүтээгдэхүүн нь арьсны 13 төрлийн асуудлыг шийдэх өндөр хэмжээнд баяжуулсан эссэнз юм. Уг бүтээгдэхүүний 13 төрөл бүр нь арьсанд зориулагдсан витамин А, витамин С, мөөгөнцрийн ханд, коллаген болон коэнзим Q10-ийг агуулсан байдаг бөгөөд хэрэглэгчид өөрсдийн арьсанд тохируулан 13 төрлөөс сонгон авах боломжтой.

Алт болон бусад тансаг орц найрлагаар хийсэн арьс арчилгааны алдартай бүтээгдэхүүнүүд байна. “Nature Republic” компанийн 99 хувийн цэвэр алт, сүүнцэр, хүр хорхойгоос гаргаж авсан нүүрний тос олны анхаарлыг ихэд татаж байна. Аотны үртэстэй, гелин уг тос нь арьсыг чийгшүүлж, тэжээл өгөхийн зэрэгцээ арьсыг зөөлрүүлж, толигор болгох үйлчилгээтэй.

Мөн “Nature Republic” компанийн зуун настын тайвшруулах гель олны дунд нэрд гарсан бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүнийг 92 хувийн байгалийн зуун настаас гарган авсан ба витамин С агуулдаг байна. Үүнийг хэрэглэсэн тохиолдолд арьсыг чийгшүүлж, эмчилдэг.

Солонгосын арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний нэр хүнд өсөн нэмэгдэж байгаад олон улсын хэвлэлийн байгууллагууд анхаарал хандуулж байна. АНУ-ын “NBC” телевиз “Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ АНУ-д зонхилж байна” нэрт нэвтрүүлгээ нэгдүгээр сарын 6-нд гаргажээ. Уг нэвтрүүлэгт, “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн, тухайлбал, нүүр цэвэрлэгчээс эхлүүлээд нүүрсний маск хүртэлх бүтээгдэхүүний нэр хүнд АНУ-ын дэлгүүрүүдэд улам бүр нэмэгдэж байна” гэж дурдсан байна.

Мөн Солонгосын ВВ крем болон нүүрсний маск нэлээд алдаршиж байгааг дурдаад, “Өмнөд Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар гоо сайханчид цахим хуудсаар шуугиж байсан нь “Sephora”,  “L'Oreal” зэрэг томоохон компаниудын анхаарлыг татжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8943314/114/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3149 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
3148 Эбола вирус өнөөдрийн байдлаар 2014-11-18 2206
3147 Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд 2014-09-07 2206
3146 Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ 2014-11-18 2208
3145 БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ 2015-01-31 2210
3144 Гандан WiFi-тай болжээ 2014-10-24 2211
3143 ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
3142 Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа 2015-03-24 2212
3141 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2212
3140 Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав 2015-01-02 2213
3139 Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ 2014-12-10 2213
3138 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
3137 Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ 2014-11-25 2213
3136 Экс-тэргүүн хатагтайд 20 жилийн хорих ял оноолоо 2015-03-11 2214
3135 Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа 2015-03-25 2215
3134 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
3133 Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1] 2014-11-25 2216
3132 Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн засал 2015-02-21 2216
3131 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
3130 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
배너신청
자생병원

배너신청