Бичлэгийн тоо 3,329
Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ
Энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04-05 цагийн орчим СХД-ийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо таксины жолоочийг хөнөөж, машиныг нь хулгайлсан хэрэг гарсан. 22 настай жолоочийн хүзүүг хэрчиж, чээж хэвлийд нь хутгалан эд зүйлийг нь дээрэмдэж улмаар УНЗ 22-17 улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг хулгайлсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчидтай хамтран ажилласнаар өчигдөр 17.00 цагийн орчимд Налайх дүүргээс хулгайлагдсан машиныг олсон байна.
Харин гэмт этгээдүүдийг өнөөдөр баривчилсан бөгөөд 1990, 1993 оны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд байсан гэж эх сурвалж мэдээллээ.
Ц.Анхзул