Бичлэгийн тоо 3,329

Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга

Ажил & Мөнгө  | 2014 / 11 / 25

Эдгээр аргууд яг үнэндээ шалавлах тухай биш. Харин өдөржингөө зогсоо зайгүй ажиллаад л байгаа хэрнээ эргээд харахад юу ч “гараас гаргаагүй” юм шиг санагддаг өдрүүүдийн чинь үр бүтээлийг бодитоор дээшлүүлэх хялбархан аргууд юм. 18-ууланг нь нэг дор хэрэгжүүлэх албагүй. Гурав, гурваар нь долоо хоног бүр туршихад чи өөртөө тохирох аргыг олох л болно.

 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга

1. Хамгийн эхний ноорогийг 15 минутын дотор гараас гарга. Муу байсан ч хамаагүй.

2. Бодлоо нэг л зүг рүү чиглүүл. Дундаж хүн өдөрт 70 мянга, минутанд 49 төрлийн бодол боддог. Энэ л бидний бүтээмжийг балладаг ганц зүйл.

3. Ширээгээ үргэлж, бүр үргэлж цэвэр, зайтай байлга. Ингэх нь чиний бодлыг гарцаагүй цэгцэлнэ.

4. Хамгийн чухал ажил (ХЧА): Өдөр бүрийн эхлэлд (эсвэл урьд орой нь) тухайн өдрийн to-do list-н дэх хамгийн чухал гурван ажлыг тодруулаарай. Тэднийг хамгийн түрүүнд хий. Гэхдээ чухлын тухай тодорхойлолт чинь зөвхөн “яаралтай”-аас тусдаа байх ёстойг анхаар. Бусдыг нь хийж амжихгүй байсан ч, тэр гурвыг хийчихсэн байхад дажгүй үр бүтээлтэй өдөр өнгөрөх болно.

5. Том чулуу: Яг одоо хариуцаж байгаа том төсөл чинь юу вэ? Өдөр бүр эсвэл долоо хоног бүр түүндээ цаг гаргаж, бусад жижиг чулуугаа чирэх тэрхүү том чулуугаа ямар ч байсан урагшлуулж бай.

6. 140 тэмдэгтэд багтсан и-мейл бич. Тэрнээс хэтэрвэл юу хэлэх гээд байгаагаа мэдэхээ болино.

7. Inbox-оо үргэлж “нойл”-ло. И-мейл бүрийг уншиж дуусаад түүнийг заавал аль нэг тийш нь болгож бай. Шууд устгадаг санж уу, хүлээн авсан ажлаа дэвтэр дээрээ тэмдэглэдэг сэнж үү, ямар ч байсан цахим шуудангийн хайрцгаа байнга хоослож байгаарай.

8. Эрт босч өөрийнхөө өнөөдөрт бүхэл бүтэн нэг цагийг нэм.

9. Санаанд орж ирсэн болгоныг дэвтэр дээр буулга. Тэгээд долоо хоногийн төгсгөлд өмнөх бүх хуудсаа шүүж, ажил хэрэг болгохыг нь болгож, санаа бүрийг тохирох газарт нь оруул.

10. Гэрлээ тодосго. Бүдэг гэрлийг тодосгох нь ажлын бүтээмжийг 8 хувиар нэмдэг.

11. 80/20-ийн Паретогийн зарчмыг ашигла. Ихэнх үр дүн 20-хон хувийн үйл ажиллагаанаас ургадаг. Харин бид үлдсэн 80 хувийн цагаа тийм ч их үр дүнгүй зүйлд зарцуулдаг. Урд чинь байгаа ажлуудаас аль нь 80 хувийг ч дангаараа орлохуйц 20 хувь мөн бэ?

12. Өөрт ноогдсон цагийг хайрцагла. Нэг ажилд зарцуулах тодорхой хэмжээний цагийг хуваарилаад, тэр хугацаанд зөвхөн тухайн ажилд л анхаарлаа бүрэн хандуул. Хажуугаар нь ямар ч яаралтай ажил орж ирсэн хойшлуулна гэсэн үг. Тэр хугацаанд заавал тэр ажлаа дуусгах албагүй.

13. Ажлуудыг багцал. Өөрөөр хэлбэл ижил төстэй ажлуудыг нэг дор хий. И-мейлүүдэд нэг дор хариу өг, гэрээнүүд дээр нэг дор ажилла, action plan-уудыг нэг дор хөгжүүл. Тэгвэл бодол санаа чинь хуваагдахгүй.

14. Долоо хоног бүр өөрийн үр бүтээлдээ дүгнэлт хий. Дүгнэлт хийхгүй л бол хэзээ ч сайжрахгүй. Тухайн долоо хоногт биелүүлсэн зорилго, гүйцэтгээгүй ажлуудаа жагсааж өөрийн алдаа оноондоо шүүлт хий.

15. Хоосон цагийг ч бүү хоосноор өнгөрүүл. Өдөр бүр бид автобус хүлээх, дугаарлаж зогсоход өөрийн өдрийн үнэ цэнэтэй 10 минутыг зарцуулдаг. Иймэрхүү үеүдэд гүйцэтгэх богино хугацааны ажлуудыг жагсаа.

16. Дахин дахин хийгддэг ажлуудыг хийдэг ганц л ерөнхий загвартай бол.

17. Чамайг өсөн дэвшихэд туслахгүй хэрнээ эрч хүчийг чинь сорж байгаа ажлуудаас өөрийгөө хурдан чөлөөлж сур. Түүнд хайран энергиэ битгий үрэн таран хий.

18. 50-30-20-ийн зарчмыг баримтал. Өдөр бүрийнхээ 50 хувийг амьдралын, нэн чухал зорилтондоо зарцуул. Харин 30 хувийг нь ойрын нэг жилд биелүүлэх зорилтондоо зарцуул. Үлдсэн 20 хувийг нь дараагийн 90 хоногт хамаарах зорилтондоо зарцуул.

За, чамд аль арга нь илүү тохиромжтой санагдаж байна?

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8439740/5ba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга

  • 2015-01-11
  • Уншсан 2186

Үрчлээ арилгах аргууд

  • 2015-02-09
  • Уншсан 2186

Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе

  • 2015-03-18
  • Уншсан 2186

Битүүний өдөр цээрлэх зан үйл

  • 2015-02-18
  • Уншсан 2187

Доллар 1990 төгрөгт хүрлээ

  • 2015-03-09
  • Уншсан 2188

Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна

  • 2015-02-05
  • Уншсан 2188

Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл

  • 2014-07-29
  • Уншсан 2190

60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ

  • 2015-04-17
  • Уншсан 2191

Уучилж сурах уужуу ухаан

  • 2015-01-18
  • Уншсан 2192

Санкт-Петрбургийн шивээсчин бүсгүйн гайхалтай шивээснүүд

  • 2014-11-12
  • Уншсан 2192

Хүний ой санамжийн тухай таны мэдэхгүй зүйлс

  • 2015-02-07
  • Уншсан 2192

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт

  • 2016-06-20
  • Уншсан 2193

Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа

  • 2015-03-18
  • Уншсан 2194

Алматы хотод буудалцаан болж байна

  • 2016-07-18
  • Уншсан 2197

Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив

  • 2014-12-29
  • Уншсан 2198

Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин

  • 2014-12-12
  • Уншсан 2201

Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ

  • 2014-10-19
  • Уншсан 2201

С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна

  • 2015-04-24
  • Уншсан 2201

Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх

  • 2014-12-17
  • Уншсан 2202

Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ

  • 2015-01-09
  • Уншсан 2203
배너신청
자생병원

배너신청