Бичлэгийн тоо 3,329

Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа

9 цаг 2 минутын өмнө

АНУ-ын зүгээс БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг шинээр авсан тухай өрнөдийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хориг арга хэмжээ авах тухай тушаалд Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан байна.

Үүгээр Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг авсан хориг арга хэмжээнд энэхүү шинэ хоригууд нэмэгдэн орж байгааг Төрийн департаментаас албан ёсоор зарлалаа.

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны амь насыг Америкийн тусгай албаны ажилтнууд хороож буйг хошин өнгө аясаар харуулсан "Ярилцлага" хэмээх кино энэхүү шинэ хориг арга хэмжээнд хүчтэй нөлөө үзүүллээ хэмээн ажиглагчид дүгнэж байна.

"Ярилцлага" киног олон нийтэд үзүүлэхийг Умард Солонгосын албаныхан эрс эсэргүүцэж буйг илэрхийлсний дараа Sony компани хакеруудын халдлагад өртсөн юм.

Улмаар кинотеатруудад гаргасан тохиолдолд есдүгээр сарын 11-нийх шиг аймшигт халдлага үйлдэх болно хэмээн заналхийлснээр Америкийн олон кинотеатрууд "Ярилцлага" киног гаргахаас татгалзаад байсан.

Тиймээс технологи, цахим ертөнцийн гигантууд болох Sony болон Google компаниуд хамтран онлайнаар киног гаргаж эхэлсэн. Зарим театрууд ч дэлгэцэндээ гаргаж үзэгчдэд толилуулсан билээ.

Харин АНУ-ын төр засгаас энэ кинотой холбоотой байр сууриа нэлээд олон удаа илэрхийлсэн. Жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эхлээд зохисгүй зохиолтой кино байна хэмээн шүүмжилж байсан бол Sony компани хакердуулсны дараа байр сууриа эсрэг талд илэрхийлж эхэлсэн.

Мөн киног үзэгчдэд хүргэж эхэлснийг сайшааж урлагийн аливаа хэлбэрийг улс төртэй хольж ямарваа нэгэн халдлага, үймээн самуун дэгдээхийг санаархах нь байж болшгүй хэрэг хэмээсэн билээ.

Улмаар шинэ он гармагц Sony компанитай холбогдуулан АНУ, Умард Солонгосын харилцаа хурцадсанаар далимдуулж шинэ хориг арга хэмжээнүүд зарлагдах нь хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байсан нь ийнхүү батлагдаж байна.

Хориг арга хэмжээнд Умард Солонгосын Тагнуулын ерөнхий газар болон бусад тагнуул туршуултай холбоотой эрдэм шинжилгээний байгууллагууд, тус улсад төрөл бүрийн зэвсэг нийлүүлэгч байгууллага, зэвсэг нийлүүлэгч улсын тухайн асуудлыг эрхэлсэн байгууллагууд, уул уурхайн Komid корпораци, худалдааны Tangun trading корпораци, мөн батлан хамгаалахын судалгаа шинжилгээний байгууллагууд болон дээр дурдсан бүх байгууллагуудын дарга, удирдагч нарыг дурдсан байна.

Ийнхүү оны өмнө хоёр орны хурцадмал харилцааг улам хурцдуулсан "Ярилцлага" киноноос үүдэлтэй шуугиан он дамнан үргэлжилж, АНУ-ын Төрийн Департаментаас шинэ хориг арга хэмжээг авахад хүргээд байна.

Н.Төгс

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8428444/d82/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Эхнэрээсээ нуугдан бааранд очихын тулд байшин доогуураа нүх ухжээ

  • 2014-10-04
  • Уншсан 2123

Бүсгүй минь, эхлээд өөрийгөө хүндэлж сураарай

  • 2015-03-03
  • Уншсан 2123

 Тэнгэрийн улаачид газар нутгаа аврахаар нэгдэв

  • 2015-02-15
  • Уншсан 2123

Гэртээ шүдээ цайруулах 5 арга

  • 2015-02-16
  • Уншсан 2125

Хурц арслан Ш.Мөнгөнбаатарын мөрөөдөл нь дуусчих вий дээ

  • 2016-07-13
  • Уншсан 2125

Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор боллоо

  • 2014-12-18
  • Уншсан 2126

Аймшигтай даргын аргыг хэрхэн олох вэ?

  • 2014-12-16
  • Уншсан 2126

Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна

  • 2015-01-27
  • Уншсан 2126

Хүйтэн усанд орохын 12 ашиг тус

  • 2015-04-03
  • Уншсан 2126

М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана

  • 2016-07-05
  • Уншсан 2130

Оросын арми дэлхийн хамгийн шилдэг винтовоор зэвсэглэж байна

  • 2015-02-27
  • Уншсан 2131

Италийн эрдэмтэд ДОХ-ын вирусын нуугдмал эсийг илрүүлжээ

  • 2015-03-05
  • Уншсан 2132

Хакүхо, Кёкүтэнхо нар рекорд тогтоосоор байна

  • 2014-11-17
  • Уншсан 2134

Шинэ жилсэг санаа №54

  • 2014-12-26
  • Уншсан 2136

Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд`

  • 2014-08-31
  • Уншсан 2136

Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа

  • 2015-01-03
  • Уншсан 2138

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой тохиож байна

  • 2015-02-02
  • Уншсан 2138

Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ

  • 2015-04-08
  • Уншсан 2139

Тогооч хүү Бразил явахаар боллоо

  • 2015-03-24
  • Уншсан 2139

Гудамжны зар сурталчилгааны сонирхолтой шийдлүүд

  • 2014-11-12
  • Уншсан 2141
배너신청
자생병원

배너신청