Бичлэгийн тоо 3,329

Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ


Энэ долоо хоногт эхэлсэн Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн нэгэн этгээд АНУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Марк Липперт рүү өнөө өглөө халдан гэмтээжээ.

 

Өнөө өглөөний 7:40 цагийн үед Сөүл хотын төвд байдаг лекцийн танхим руу орохоор явж байсан Липперт рүү 55 настай Ким овогт дайрч нүүр болон бугуйг нь сахлын хутгаар зүсчээ.

 

Элчин сайд Липперт цус алдаж байсан учир ойролцоох эмнэлэгт шуурхай хүргэсэн ба Ким овогтыг тэр даруй баривчилжээ.

Өмнөд Солонгост АНУ-ын Элчин сайдад халдсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй юм.

 

Цагдаа нарын хэлснээр, сэжигтэн даваа гарагт эхэлсэн Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан  цэргийн сургуулилтыг эсэргүүцэж байна хэмээн хашгирч байжээ.

 

2010 оны долдугаар сард Өмнөд Солонгост сууж байсан Японы Элчин сайд руу тоосгоны хагархай чулуудсан хэргээр сэжигтэн Ким овогт хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсч байсан аж.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8498894/cee/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청