Бичлэгийн тоо 3,329

markcubanИндианагийн их сургуулиас 1981 онд бакалаврын зэргээ авсны дараа Марк Кюбан зарим найзуудыгаа дагаж Даллас хотод суурьшсан. Кюбанын амьдардаг байранд хэтэрхий олон хүмүүс амьдардаг байсан тул Кюбан оройдоо баранд бартендер хийж орж ирсний дараа буйдан дээр, хэрвээ буйдан дээр өөр хүн унтаж байх юм бол, шалан дээр ч хамаагүй унтаад өгдөг байсан. Кюбан мэдээллийн технологийн чиглэлийн туршлага байхгүй байсан ч компьютерын программ зардаг компанид ажилд орсон. Хэдийгээр тэрээр маш сайн ажилласан ч гэсэн дарга нь түүнийг үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хэмээн ажлаас нь халсан. Мөнгөн хуримтлал үүсгэж чадаагүй ч хангалттай хэрэглэгчдийн бааз бүрдүүлж, бизнест сонирхолтой болсон тэрээр Микросолюшн хэмээх программ хангамжийн компани байгуулсан. Бизнес хийх хугацаандаа маш их бэрхшээлийг туулж гарсан. Тэдний компанийн ресепшн нь $83,000 доллар залилаад зугтах зэрэг бэрхшээлүүдийг туулсны эцэст 1990 онд, Кюбан 31 настай байхдаа, Микросолюшн компаниа H&R Block компанид $6 сая доллароор зарснаар, татварын дараа түүний хувь нь $2 сая доллар хүрч байсан.  Энэхүү амжилт нь түүнийг хожим нь тэрбумтан, хөрөнгө оруулагч, энтрэпрэнор, мөн Dallas Mavericks багын эзэн болох эхлэл  нь болсон юм. Ингээд түүний залууст өгөх 5-н зөвлөгөөг танилцуулъя

  1. Бага мөнгөөр амьдарч сур

Хорин хэдэн насандаа чиний хаана амьдрах, яаж амьдрах, ямар машин унах, ямар хувцас өмсөх чинь хамаагүй.  Харин санхүүгийн хувьд бие даасан байдал бий болгохыг л чухалчил. Хорин хэдэн насандаа багтаад сургалтын төлбөрийн зээл, зээлийн картны зээлээ төлөөд ав. Хэрэггүй, тэвчиж болох тансаглалаасаа аль болох татгалзаж, санхүүгийн хуримтлал үүсгэхээ л бод. Үүнийг хийж чадсандаа хожим чи өөртөө талархах болно. Санхүүгийн хувьд бүрэн бие дааж амжаагүйгээр тансаглалд мөнгө зарцуулснаар, үүнийхээ төлбөрийг төлөх гэж чи стресстэх болно. Хэдий чинээ мөнгөнд санаа зовж стресстэнэ, төдий чинээ өөрийнхөө зорилгодоо төвлөрч чадахгүй. Хэдий бага мөнгөөр амьдарна, төдий чинээ боломж чамд олдоно. 

2. Боломжийг шүүрч ав

Дөнгөж коллеж төгссөний дараа чи мөрөөдлийн ажилдаа шууд орно хэмээн бүү хүлээ.  Нээлттэй бай. Мөрөөдлийн ажилдаа ороход чамд хугацаа хэрэгтэй бол, тэр хугацаанд шаардлагатай бол олдсон ажлыг нь ч хамаагүй хий. Мөрөөдлийн ажилдаа ортлоо хэдэн сар дэлгүүрийн кассанд зогсож, ресторанд зөөгч хийж сарын хэрэглээний мөнгөө олох нь тийм ч муу зүйл биш. Анхны ажилдаа орсон ч, ажил чинь чамд таалагдахгүй байвал, ажлаа солих нь тийм ч муу зүйл биш. Мөрөөдлийн ажлаа олох нь болзоотой төстэй.  Ирээдүйн ханиа олтлоо хүмүүс хэдэн бүсгүйтэй болздог вэ?

3. Дуртай ажлаа ол

Чи карьерээ өсгөж чадах ажил олсон эсэхээ шалгахад их амархан. Хэдэн долларын цалин авдаг чинь л чамд чухал бол, чи тэр ажилдаа тийм ч дуртай биш байна. Ирээдүйн карьерийнхээ төлөө хүсэл сонирхлоо, өндөр цалингийн өмнө нь тавь.  Ажилдаа үлдэхийн тулд оюутан шиг амьдарсан ч хамаагүй үргэлжлүүлмээр байгаа бол чи дуртай ажлаа олсон байна.

4. Өөрийгөө бүрэн дайчил

Дуртай ажлаа олсны дараа чамд хийх нэг л зүйл үлдсэн. Тэр нь өөрийгөө бүрэн дайчилж, хамгийн шилдэг нь болох.

Хамгийн шилдэг нь болохыг хүсэж байвал өөрийгөө байнга хөгжүүлж, бүх нөөц бололцоо, чадвараа ажилдаа зориул.  Чи өөрийгөө шилдэг болсныг мэдрэхээс илүү, компани дотроо ч, компаниас гадуур ч чиний үзүүлдэг үйлчилгээний эрэлт нэмэгдсэнээр нь илэрнэ. Өөрийгөө шилдэг нь гэж хүмүүст итгүүлэхийн оронд, хийсэн зүйлээ л чанартай хий.

5. Өглөө нүдээ нээмэгцээ л өөдрөг бай

Чи бүтэлгүйтэх болно. Бид үргэлж л бүтэлгүйтдэг. Би маш олон удаа бүтэлгүйтдэг ч, үргэлжлүүлээд л зүтгэдэг.

Гэхдээ чи алдсан жижиг алдаануудаа мартаж, хамгийн гол тэдгээр алдаануудаасаа туршлага хуримтлуулах ёстой. Өөрийнхөө зорилго, мөрөөдөлдөө хүрэх чамд чинь тааралдсан бүх л зүйлээсээ урам зориг ав. Өөдрөг бай. Мөрөөдөлдөө хүрсний дараа чамд харин бүтэлгүйтэл болгон чинь дурсамж болж үлдэнэ. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8553416/e91/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
3328 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
3327 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
3326 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3325 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
3324 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
3323 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
3322 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
3321 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
3320 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
3319 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
3318 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
3317 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
» Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
3315 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
3314 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
3313 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
3312 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
3311 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
3310 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
배너신청
자생병원

배너신청