Бичлэгийн тоо 3,329
Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна


Нидерланд улсын эрдэм шинжилгээний ажилчид олон зуун жил хадгалагдан ирсэн бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн учир томографаар харахаар шийджээ. Гэтэл итгэмээргүй зүйл болж дотор нь занданшуулсан шарил байсныг илрүүлсэн байна. Уг бурхан багшийн хөшөөг өнгөрсөн жил БНХАУ-аас авчирчээ. Шинжээчдийг мэдэхээс өмнө Нидерландын Дрентс музейд тавигдаж байсан аж. Энэхүү бурхны хөшөөг музейд байрлуулснаас хойш анх цэвэрлэх гэж байхдаа сонирхолтой зүйлсийг шинжээчид олж харснаар томографаар харах санааг гаргаж Нидерландын төв эмнэлэг Mийндерт авчирсан юм.

Хөшөөн дотроос занданшуулсан шарилаас гадна эртний Хятадын дүрс тэмдэг бүхий цаас ч мөн гарч ирсэн аж. ДНК-ийн шинжилгээгээр энэхүү занданшуулсан шарил нь 1000 жилийн настай байх магадлалтай болохыг тогтоожээ. Тус занданшуулсан шарилыг 2015 оны 5 дугаар сарыг хүртэл Унгарын байгалийн түүхийн музейд тавихаар болсон байна. Энэ судалгааны удирдагч Эрик Бружин нь Роттердам дахь Дэлхийн музейд буддын урлаг, соёлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. Мөн тус багт элэгний эмч Рэйнод Вермэйждэн, дүрс оношлогооны эмч Бен Хэггелмэн нар өнгөрөгч оны есдүгээр сарын 3-нд уг хөшөөг хүлээн авч судалгааны ажлаа эхлүүлсэн байна.

Энэхүү занданшуулсан шарил нь XI-XII зууны үе, магадгүй тэрнээс ч өмнөх үеийнх байх өндөр магадлалтай аж. Рэйнод эмч уг занданшуулсан шарилын эдээс дээж авч, цээжний болон хэвлийн хөндийн хэсгийг судалсан аж. Мөн Бен эмч хөшөөний дотоод хэсгийг дүрс оношлогоогоор нэгд нэггүй оношлож харжээ. Одоогийн байдлаар Хятадын талаас уг асуудалд хариулт өгөөгүй байгаа талаар барууны хэвлэлүүд онцолжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8487649/f97/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
3328 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
3327 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
3326 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3325 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
3324 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
3323 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
3322 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
3321 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
3320 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
3319 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
3318 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
» Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
3316 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
3315 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
3314 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
3313 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
3312 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
3311 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
3310 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
배너신청
자생병원

배너신청