Бичлэгийн тоо 3,329

Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх


Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Ма Хятадын хамгийн баян хүн юм. “Форбс” сэтгүүл 2015 онд түүний нийт хөрөнгийг 25 тэрбум ам.доллар хэмээн зарласан бөгөөд үүнд Алибабагийн 7.8 хувь, төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Алипэй” компанийнх нь 50 хувь чухал үүрэг гүйцэтгэж байна.


Тэрээр коммунист Хятадын ядуу гэр бүлд төрж өссөн, их сургуульд элсэх шалгалтандаа хоёр удаа унасан, олон арван удаа хүсэлт илгээсэн ч ажилд тэнцээгүй, Алибабагаас өмнө хоёр интернэт компани байгуулсан ч дампуурч байсан түүхтэй. Энэ бүх зовлонд шантралгүй, тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Ма-гийн амьдралын түүхийг www.24tsag.mn фото зургуудаар нь хүргэж байна.

Нэг ойтой  Ма Юн /хятад нэр нь/ эцэг эхийнхээ хамт. Тэрээр 1964 оны 10 сарын 15-нд зүүн өмнөд Хятадын Ханжоу хотод төржээ. Коммунист Хятадын нийгэмд төрж өссөнөөс гадна гэр бүлийнх нь амьдрал ядуу тарчигаараа орон нутагтаа алдартай байв.

 


Ах, дүүгийнхаа хамт. Хөвөнтэй хүрэм углаж, шаахай жийчихээд инээгээд зогсож буй энэ бяцхан залууг хөршүүд нь яршигтай чалчаа бас тэрслүү хэмээн тодорхойлдог байв.

 


Ма Юн үнэхээр ч тэрслүү байжээ. Тэрээр ангийнхаа хүүхдүүдтэй зодолдох нь энгийн хэрэг байв. Энэ тухайгаа Жэк Ма хоёр гадаад зохиолчийн бичсэн “Алибаба” номонд дурсахдаа “Би өөрөөсөө том дайснаас хэзээ ч айж байгаагүй. Том биетэй хүүхдүүдтэй хайр найргүй зодолддог байсан” хэмээн ярьсан байна.

 


10 настай Жэк Ма. Энэ үед тэрээр бусдын адил хоббитой хүүхэд байлаа. Теннисний цохиур цуглуулдаг бөгөөд тэдгээрийгээ хооронд нь харшуулж хачин чимээ гаргах дуртай завтай нэгэн. Гэвч 10 настай хүү англи хэлэнд дурлах болжээ. Хэлээ сайжруулахын тулд дугуйгаа унаад Ханжоу хотын зочид буудлын гадаа гадаадын жуулчдыг анж байгаад англиар яриа өднө. Энэ л яриа түүний гадаад дэлхийг харах агуу ертөнцийн эхлэл болсон байна.

 


Жуулчдыг ангуучлагч. 1972 онд Ханжоу хотод АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон зочилсон нь Ма Юний хотыг жуулчдын байшин болгожээ. Өсвөр насны хүү барууныхантай ярилцах тусам гадаад амьдралд, англи хэлэнд улам татагдаж нэг л мэдэхэд найзуудтай болчихсон байв. Түүнийг жуулчид Жэк хэмээн нэрлэдэг байжээ. Гол нь Жэк жуулчидтэй ярилцаж, хотоо танилцуулсныхаа хариуд төлбөр авдаггүй байсан ч хийж байгаа зүйлээ зөв гэдгийг мэдэрч байлаа.

 


Туранхай залуу. Мөнгөгүй, танил талгүй Жэк Ма ахлах сургуулиа төгсөөд коллежид элсэх хүсэлт гаргажээ. Математиктаа муу, дунд сургуульдаа олигтой дүнгүй Жэк Ма хоёр удаа элсэлтийн шалгалтад орсон ч тэнцсэнгүй. Сурах чин хүсэлтэй тэрээр өөртөө заавал коллежид орно хэмээн амласан тул ингэж туртлаа бэлдсэн байна. Ингээд гурав дахь оролдлогын дараа Жэк Ма Ханжоу хотын Багшийн институтад элсэж, 1988 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд ажилд орох гэж түмэн удаа оролдсон ч бас л бүтсэнгүй.

 


Англи хэлний багш болохоосоо өмнө KFC-ийн сүлжээ Ханжоу хотод нээгдэхэд Жэк Ма зөөгчийн ажилд орох ярицлагад оржээ. Нийт 24 хүн шалгалтад орсноос 23 нь тэнцэж, татгалзсан хариу сонссон нэг нь мань хүн байлаа. Тэрээр англи хэл заадаг ажилдаа тун дуртай бөгөөд хүүхдүүддээ ч чин сэтгэлээсээ хичээлээ заадаг байв. Орон нутгийн их сургуульд англи хэл заадаг Жэк Ма сард 12-хон долларын цалин авч байв.

 


1999 онд эхнэр Кэти Ма-гийн хамт. Тэрээр багшилж байхдаа адил мэргэжилтэй эхнэртэйгээ танилцсан юм. Эхнэр Зан Иень нь түүний тухай “Тэр царайлаг залуу биш. Гэвч царайлаг эрчүүдийн хийж чадахгүй маш олон зүйлийг хийж чаддаг” хэмээн ярьсан байна.

 


1995 оны өгөөштэй аялал. Жэк Ма комьпютерийн кодчилолын туай ямар ч туршлага байхгүй. Гэвч АНУ-д анх удаа аялахдаа интернэт гэгчид соронз мэт татагджээ. Тэрээр аялалынхаа дараа Хятадын аялалын фирмд төлбөрөө интернэтээр авахад нь тусалдаг компани байгуулсан ч дампуурсан байна. Үүний цаана бас нэгэн дампуурал хүлээж байлаа.

 


Яагаад Хятадынх биш гэж? Жэк Ма интернэтээр хамгийн анх шар айраг буюу beer гэдэг үгийг хайж байжээ. Үр дүнд нь ямар ч хятад шар айраг гарч ирээгүйд тэр их гайхаж байлаа. Магадгүй энэ гайхширал түүнийг эх орондоо интернэт компани байгуулах санаанд хөтөлсөн байж мэдэх юм.

 


1999 оны хоёр сарын 21. Алибабагийн 17 дээрэмчин. Хоёр компаниа дампууруулсан Жэк Ма дөрвөн жилийн дараа Алибаба нэртэй онлайн дэлгүүр нээхээр шийджээ. Тэрээр 17 гайгүй бэлтэй найзыгаа өөрийнхөө байшинд дуудаж бизнесийнхээ санааг танилцуулаад түүнд хөрөнгө оруулахыг ятгасан юм. Жэк Ма “Алибаба сайт экспортлогчдыг бараагаа байршуулах боломж олгох бөгөөд энд байгаа худалдан авагчид шууд захиалга хийн худалдаа хийх боломжтой” хэмээн тайлбарлаж байлаа.

 


Хүн болгоны мэддэг 40 дээрэмчинтэй үлгэрийн нэрээр нэрлэгдсэн Алибаба үйл ажиллагаагаа эхлээд үнэхээр хүн бүр мэддэг компани болов. Дэлхийн орнуудын анхаарлыг татсан Алибаба ажиллаж эхэлснээс хойш наймхан сарын дараа “Goldman Saches” компаниас 5 сая, “Softbank”-аас 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт авчээ. Тэрээр 17 найзынхаа холбоог улам нягт болгож “Бид илүү ихийг чадна, чадаж байна. Бид залуу байна. Тиймээс хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн ярьдаг байлаа.

 


Тэрээр компаниа эрч хүчтэй байлгахын тулд сонин содон зүйл санаачилдаг нэгэн байв. Тухайлбал энд 2000 оны үе бөгөөд эрч хүчээ хагалахын тулд гар дээрээ зогсох тэмцээн санал болгожээ.


Хятад гүйцэтгэх захирлуудын том бизнес. 2005 онд “Yahoo” корпораци Алибабад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд хувьцааных нь 40 хувийг авав. Энэ аварга тоо адил зах зээлд гол өрсөлдөгч “e-Bay” худалдааны компанийг гүйцэж очиход том тус хүргэжээ. “Yahoo”-гийн хувьд ч Алибабагийн IPO-өөс 10 тэрбумыг эзэмших хувьцаа гэдэг ашигтай бизнес байв.

 


Найз. “Yahoo” 2005 онд томоохон хөрөнгө оруулалт хийх үед тэрээр ийм зургаа үзүүлж байлаа. Цаана байгаа залуу бол “Yahoo”-г үсгэн байгуулагчдын нэг Жерри Янг юм. Магадгүй тэдний залуу насны дотно холбоо томоохон хөрөнгө оруулалтад хачир болсон байж мэдэх. 

 

 
Дэлхийн түүхэнд ганц. Ма 2013 онд гүйцэтгэх захирлын ажлаа өгч ерөнхий захирал болжээ. Энэ оны есөн сард Дэлхийн зах зээлд хамгийн том хувьцаа буюу 150 тэрбум ам.долларын IPO гаргаж буйгаа мэдэгдсэн билээ. Жэк Ма “Бид их мөнгөтэй болохыг хүсэж үүнийг хийгээгүй. Бид хүмүүсийн итгэлийг олохоор хийж байна” хэмээн хэлсэн юм. Энэ их хэмжээний IPO түүнийг Хятадын хамгийн баян хүн болгосон.

 


Жэк Ма хмжээлшгүй баян болсон ч хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг. Тэрээр кунфугийн тухай зохиол бичих, ном унших, покер тоглох, бясалгал хийх, тай-чигаар хичээллэх дуртай.

 


Тэрээр байгаль орчинд ихээхэн анхаарал тавьж байна. Эхнэрийнх нь гэр бүл эдгэшгүй өвчин туссаныг тэрээр агаарын бохирдолтой холбон үзжээ. Үүнээс хойш эх орондоо 27 мянган акр газрыг байгалийн нөөцөд шижлүүлэн хамгаалах ажлаа эхлүүлсэн байна.

 


Нууц харш. Ма гэр бүлээ олны анхааралд байлгах дургүй. Хосууд энэ харшид амьдардаг бөгөөд хүү, охин хоёроо Калифорнийн их сургуульд сургаж байна.

 


Жак Ма зугаацаж цэнгэх нь бага боловч 2013 оны 3 сард “Gulfstream G550” хувийн онгоцоо худалдан авахдаа 49.7 сая ам.доллар зарцуулжээ.

 


Хүндлэл. Монголчууд хурдан морио уралдахыг үзээд огшдог шиг Хятадын 1.3 тэрбум түүнийг сонсоод ингэж огшдог.

 


Хөгжөөнтэй байдалд дуртай Жэк Ма компанийнхаа ойгоор 20 мянган ажилчдынхаа өмнө урлагийн үзлэг үзүүлж байна. Түүнд тэрбумтны их зан байхгүй хэмээн хүмүүс ярилцдаг.

 


Үлгэрийн биелэл. Алибаба нэрийг тэрээр кофе ууж суухдаа бодож олжээ. Хүн бүрийн мэддэг алдартай үлгэрт эрдэнэсийн агуйг нээж буй тухай гардаг. Одоо энэ үлгэр амьдрал дээр буюу цахим зах зээлд дэлхийн анхаарлыг татсан их эрдэнэсийн агуй болжээ.

Д.Идэржаргал

www.24tsag.mn

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8545250/eb8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3149 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
3148 Эбола вирус өнөөдрийн байдлаар 2014-11-18 2206
3147 Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд 2014-09-07 2206
3146 Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ 2014-11-18 2208
3145 БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ 2015-01-31 2210
3144 Гандан WiFi-тай болжээ 2014-10-24 2211
3143 ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
3142 Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа 2015-03-24 2212
3141 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2212
3140 Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав 2015-01-02 2213
3139 Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ 2014-12-10 2213
3138 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
3137 Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ 2014-11-25 2213
3136 Экс-тэргүүн хатагтайд 20 жилийн хорих ял оноолоо 2015-03-11 2214
3135 Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа 2015-03-25 2215
3134 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
3133 Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1] 2014-11-25 2216
3132 Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн засал 2015-02-21 2216
3131 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
» Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
배너신청
자생병원

배너신청