Бичлэгийн тоо 3,329

Хонконгод болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн салхийг энэ төрөлд монголчуудаасаа анхлан хагалсан гавьяат тамирчин Б.Сэр-Од эх орондоо ирээд удаагүй байна. Бээжинд бэлтгэл хийж эхэлснээс хойш Осакагийн марафонд манлайлж улмаар “Хонконг-2013”-т амжилтаа дархалсан түүнийг өчигдөр “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд хүлээн авч баяр хүргэн, хамтран ажиллах гэрээгээ сунгасан юм. Тамирчин хүнд санхүүгийн бэрхшээл багагүй тохиолддог. Харин тус компани 2007 оноос гавьяатад дэмжлэг үзүүлсээр өнөөг хүрсэн байна. Энэ үеэр Б.СэрОдоос цөөн асуултад хариулт авлаа.

-Таныг Азийн аварга болсонд монголчууд баяртай байгаа. Гэхдээ таны амжилтыг харахад ихэвчлэн гадаадад бэлтгэл хийсний хүчинд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн юм шиг санагддаг. Бээжинд үргэлжлүүлэн бэлтгэл хийх үү?

-Тийм ээ. Лондоны олимпийн дараа ихэнхдээ Бээжинд байж, бэлтгэлээ хийсэн юм. Үүний хүчинд Японд болсон Олон улсын тэмцээнд түрүүлж, Азийн аварга боллоо. Марафон гүйлтийн тэмцээнүүд гадаа болдог. Тиймээс дэлхийн хэмжээний хүчтэй өрсөлдөгч байхын тулд бэлтгэлээ 400 м-ийн тойрог бүхий тартан замтай газар хийх шаардлагатай. Уг нь Монголдоо бэлтгэл хийхийг хүсдэг ч зориулалтын зам талбай алга. Эх орныхоо нэрийг гаргахын төлөө гадаадад бэлтгэл хийхээс өөр аргагүй.

-Хамгийн ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Ирэх сарын дундуур нэг том тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй. Урилга нь хараахан ирээгүй байгаа учраас нэрийг нь хэлэхэд эрт байна. Үүгээр Москвагийн ДАШТ-ий өнгөө шинжих бодолтой.

-Та жилд дунджаар Олон улсын хэдэн тэмцээнд өрсөлддөг вэ?

-Марафон гүйлтээр доод тал нь дөрөв, дээд тал нь зургаан тэмцээнд оролцдог. Афины олимпоос хойш Монголын ард түмэн марафон гүйлтийг дэмжиж, сонирхдог болсон. Тэдний сэтгэлийн дэм намайг амжилт гаргахад нөлөөлдөг. Миний хувьд “Бодь” групптэй Бээжингийн олимпийн өмнө гэрээ байгуулснаас хойш Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн топ марафонуудад амжилттай оролцсон. ДАШТ-д 20 дугаар байр эзэлж билээ. Ирэх даваа гаригт Бээжин рүү нисэхийн өмнө гэрээгээ сунгасандаа баяртай байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7098823/fcd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3169 Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно 2010-09-29 7122
3168 Утаагүй такси үйлчилнэ 2010-09-29 7198
3167 Хакүхо хүрхрээнд цохиулна 2010-09-29 6432
3166 Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална 2010-10-01 6577
3165 Бахархалт залуус тодорлоо 2010-10-01 6879
3164 Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав 2010-10-01 6549
3163 Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ 2010-10-02 6939
3162 Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ 2010-10-02 6874
3161 Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу 2010-10-02 7661
3160 Арнольд Шварценеггерээс албан захидал иржээ 2010-10-04 7414
3159 1000 гаруй алба хаагч Туулын хөндийг цэвэрлэв 2010-10-04 6909
3158 Япончууд газрын ховор элемент судлахаар Монголд ирнэ 2010-10-04 7357
3157 Нэг настай хүүхдийн амийг егүүтгэв [3] 2010-10-05 6310
3156 Жэки Чаны гарын үсэгтэй зураг 8500 долларт хүрчээ [1] 2010-10-05 6709
3155 Үнэт эдлэл хулгайлсан гэмт хэрэгтэн шалны алчуурыг нь хүртэл авч явжээ 2010-10-05 7270
3154 Сулинхээрт заставын орлогч эхнэрээ хөнөөгөөд амиа егүүтгэлээ 2010-10-06 6674
3153 Олимпийн аваргуудын дүрийг зоосноо мөнхөллөө 2010-10-06 6794
3152 МАН нэр сэргээхийг үүрийн гишүүдийнх нь 81.3 хувь дэмжжээ 2010-10-06 6711
3151 “ЭРДЭНЭС МГЛ” КОМПАНИ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЗӨРЧЖЭЭ 2010-10-08 6535
3150 Та интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн байсан ч Хүн, ам, орон сууцны улсын тооллогодоо оролцох эрхтэй 2010-10-08 6266
배너신청
자생병원

배너신청