Бичлэгийн тоо 3,329

“Хошин урлагийг буянтай хүн үзэж булхайтай хүн нь ичдэг” хэмээх үгээр ажиллаж буй салбараа тун оновчтой тодорхойлсон жүжигчин Н.Ариунболдтой ярилцлаа. Удахгүй болох инээдмийн баяраар Монголын хошин урлагийнхан нэгдэж, орон даяар телевизийн томоохон шоу хийхээр бэлтгэж буй сайхан мэдээтэй шинэхэн гавьяат маань биднийг угтсан юм.

-Хошин урлагийг өдий зэрэгт хүртэл 20-иод жил зүтгэсэн таныг гавьяат жүжигчин болсонд баяр хүргэе. Гавьяатын найрыг тань эс тооцвол энэ хугацаанд та хэвлэлийнхнээс хол байсан учраас баяр хүргэх минь оройтоогүй болов уу.

-Баярлалаа. Миний ажилласан жил бол аав, ээжийн минь ажилласны хажууд өчүүхэн л дээ. Тэд маань 40 гаруй жил урлагт зүтгэсэн. Гэхдээ Монголын драмын урлагийн залуу төрөл жанр болох хошин урлагийг хөгжүүлэх гэж зорьсон ах, эгч нарынхаа араас ханцуй шамлан ороод, сайн муу хэлэгдээд явж л байна. Энэ маань эхэндээ хошин шог гэдэг байсан бол одоо хошин урлаг гэж нэрлэгдэх нэгэн том салбар болтлоо өргөжлөө.

Сонгодог бүтээлийг хүмүүс муу хэлж чаддаггүй. Үүсэж төлөвших хүртлээ туулсан он цаг нь аяндаа тийм болгодог байх л даа. Хошин урлаг бол янз бүрээр л хэлэгдэж байна. Гэхдээ уран бүтээлч хүн магтаалаар даруулснаараа биш, шүүмжлэл дунд чангардаг болов уу гэж би боддог. Тийм ч учраас төр засаг, түмэн олныхоо хишгээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртсэндээ баяртай байгаа.

Аав, ээжээс минь эхлээд надаас илүү олон жил урлагийн төлөө зүтгэсэн хүмүүсийн авч амжаагүй байгаа шагналыг хүртлээ. Ямар ч гэсэн намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа.

-Хошин урлагаар та зөвхөн өөрийгөө болгоод явах бус, олон залуусыг ажил, амьдралтай нь залгуулж, дахиад ч олон хүнийг энэ урлаг руу татахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа учраас гавьяатыг ёстой нөгөө гуйж бус гуядаж авсан гэхэд болно. Таныг гавьяат болчихоосой гэдэг хүмүүст “Лхагваа ах гавьяат аваагүй байхад би юу ч хэлэхгүй” гэж хариулдаг байсан гэдэг.

-Өлзийхүү эгч, Лхагвасүрэн ах, Онон гээд надаас өмнө хошин урлагт зүтгэж явсан хү мүүс гавьяат болоогүй байхад би юунд яарах билээ гэж боддог байсан. Хүн ер нь өөрөөрөө онгирч аархаж байснаас чамлаж явах нь зүйтэй гэж боддог. Түүнээс биш би өөрийгөө авах болсон гэж хэзээ ч бодож байгаагүй. Тийм ч учраас өөрийгөө дарааллын хойно тавьдаг байсан. Миний шүтэж биширч ирсэн, одоо ч үлгэр дуурайл авдаг ах, эгч нараа ямагт өөрөөсөө дээгүүрт тавьдаг. “Хүн өөрийгөө мэд рээд, тоогоод эхэлсэн өдрөөс түү ний мөхөл ирдэг” гэж Цэрэндагва багш маань хэлдэг юм. Би ер нь өөрийгөө аливаа зүйлийн хоёрдугаарт тавих дуртай. Тэгээд нэгдүгээрт орохын төлөө гэсэн дайчин эрмэлзлээр урагшилдаг.

-“Шинэ үе”-д харьяалагддаг залуусын тоо өссөөр л байна уу?

-Олон залуу бий шүү. Өнөөдөр хэд хэдэн залуу сургуулиа төгсөөд, дипломоо аваад ирлээ. Би яг ажил хийж байгаа залуустаа гайгүй цалин өгдөг. Шинээр ирсэн заримыг нь гадуур битгий сэлгүүцээсэй гэсэндээ ажилд авдаг. Хамт олон дунд ороод, бие хүн болж төлөвшөөсэй, өөрийгөө туршаад цааш яахаа шийдэг гэсэндээ залуусыг аль болох түлхэхгүйг хичээдэг. Жүжигч ний ажил бол дипло моор хэмжигддэггүй. Хамт олноороо зохиолд задаргаа хийж ярилцах, тайзан дээр бага багаар гаргаж дасгах зэргээр тодорхой хэмжээний ажиллагаа орж байж тэр хүнийг таньдаг. Шинэ жүжигчдийг эхлээд тайзан дээр бүжиглүүлж, олны хэсэгт гаргах зэргээр бага багаар дасгаж байж дүр өгөхгүй бол үзэгчид шууд хү- лээж авдаггүй. Тархи, оюунаа амраана гээд мөнгөө төлөөд ирсэн 1000 үзэгчийн өмнө шинэ хүнээр туршилт хийж яагаад ч болохгүй. Гэтэл үүнийг ойлгохгүй зарим шинэ хүүхдүүд надаар үг хэлүүлсэнгүй, надад дүр өгөхгүй байна гээд “хусмаа чамлана” гэдэг шиг хаяад явдаг л даа. Нэгэнт урлагийн замаар явах гэж л байгаа бол анхнаасаа сууриа зөв тавьчихвал жү жигчний хувьд урт настай амьдарч байна.

-Амбий, Бооёо, Хүрлээ гээд ихэр юм шиг дуудагддаг найзууд тань “Шинэ үе”- ээ орхиод гарахад та энэ арга барилаар өнөөдрийн залуусаа үзэгчдэд хүлээн зөвш өөрүүлж чадсан уу. Ер нь тухайн үед ямар байсан бэ?

-Зүгээр ш дээ (инээв). “Бид байтугай Битлз тарж байсан юм чинь” гэж би боддог. Хүн ер нь амьдралд даль жигүүр нь гүйцэд ургаад, агуу том хүсэл мөрөөдлийн төлөө аливаа нэг зүйлийг орхиж нисэх болбол тэр байдаг л зүйл. Үзэгчид болохоор “Сайхан уран бүтээлчид саллаа. Хамт байсан бол илүү ихийг хийх байсан” гэдэг л юм. Миний хувьд тэр бол амьдралын нэг шалгуур байсан. Бид өнөөдөр өөр өөрийн уран бүтээлээ хийж байна. “Шинэ үе”-д шинэ залуу уран бүтээлчид орж ирж байгаасай гэсэн үүднээс нэрээ хүртэл би өөрөө бодож өгсөн. Амьдрал угаасаа баян. Магадгүй өнөөдөр энэ залуус маань ч дотроо илүү их зүйл хийхээр төлөвлөөд, биеэ даахаар надад хэлж болно шүү дээ. Одоо шинэ залуу хамтлаг, продакшнууд ар араасаа гарч ирж байна. Гагцхүү эцсийн зорилго нь мөнгөний төлөө биш, уран бүтээлийн төлөө байгаасай.

-Таныг продакшныхаа залуусыг цалингаасаа тодорхой хувийг цааш хийж, хуримтлал үүсгэ гэж захидаг тухай сонссон. Та өөрөө ч оюутан байхаасаа олсон мөнгөнийхөө хэсгийг хадгалдаг байсан гэл үү?

-Тийм ээ. Амьдралд давагдашгүй хүчин зүйл гэж байдаг учраас дүү нараа мөнгөнөөсөө цааш хий гэж захидаг. Хүн ер нь яах гэж мөнгө хуримтлуулдаг гэхээр өөрийгөө болоод ойр дотнынхноо өвдөж, зовох, аюул осол тохиолдсон үед хэрэглэхэд л зориулдаг болов уу. Түүнээс биш хадгалсаар байгаад Хан Хэнтийн хаа нэгтээ газар худалдаж авах, үнэтэй хаус авах гэдэггүй байх. Тиймээс дүү нараа хэрэгтэй үедээ гаргаад зарцуулах мөнгөтэй бай гэдэг болохоос цуглуулж байгаад машин аваад уначих гэж хэлдэггүй.

-Хошин урлагийн хэд хэ дэн хамтлаг, продакшн байгуулагдлаа. Нэг нь жилд дунджаар 3-4 удаа тоглодог байх. Нэг удаагийн тоглолт 20 орчим хоног үргэлжиллээ гэхэд дараагийн тоглолт хүр тэл ар амьдралаа залгуулах хэмжээний мөнгө өлхөн олчихдог биз?

-Яах вэ, болдог л юм. Хотод тоглолтгүй үедээ орон нутгаар явна. Боломж таарвал гадагшаа явж тоглоно. Хошин урлагт зүтгэж байгаа хүмүүсийг их мөнгө олоод байна гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ энэ бол уул уурхай, барилгын бизнес, үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй харьцуулахад өчүүхэн мөнгө шүү дээ. Бид чинь бор зүрхээрээ өөрсдийгөө болгож байгаа хүмүүс. Монголын чөлөөт уран бүтээлчид гэдэг бүхэл бүтэн том арми байдаг хэрнээ хойд эцэг тээ нүд үзүүрлэгдсэн хүүхэд шиг байдаг гэхэд болно. Хот, хөдөөгийн ард түмэнд соёлыг түгээж байгаа чөлөөт уран бүтээлчдэд дуртай цагтаа очоод тоглох тайз алга. Одоо харин шинэ яам маань, Оюунгэрэл сайд энэ асуудлыг цэгцлэх талаар томоохон ажил хийх болов уу гэж найдаж байна. Түмэн олны буянаар энд тоглож байгаа хүмүүсийн ар амьд ралыг залгуулах, дараагийн уран бүтээлдээ зарцуулах хэмжээний мөнгөөр тасрахгүй ээ. Сайн уран бүтээл хийж байхад үзэгчид тасрахгүй. Сайн бүтээлийг үзэгчдэд хүргэхийг нэгдүгээрт тавих ёстой болохоос бус олох мөнгө, ашгийн тухай эхлээд бодвол утгагүй.

-Хошин урлагийнхныг нэг сэдвээ давтаад байна гэх шүүмжлэл сүүлийн үед гарч байгаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Хүн байгаа цагт асуудал байсаар ирсэн. Тухайн цаг үеийн асуудлыг олж ха раад, түүнээс гарах гар галгааг бид тоглолтоороо үзүүл дэг. Эсвэл ийм байвал ямар вэ гэсэн санааг хэлдэг. Түүнийг та өөрийнх өө мэдлэг, ёс суртахуун, ертөнцийг үзэх үзлээрээ шүү- гээд, таалагдвал алгаа таш, үгүй бол ташихгүй байж болно. Тэгэхээр өнөөдөр сэдэв ховордсон юм биш. Дүр харин давтана. Аав ээж, эмээ өвөө, ах дүү, үр хүүхэд, хань, найз, хадам гэхчлэн хүний нийгэмд байдаг хэдхэн дүрээр түүнийг илэрхийлдэг. Харин эдгээрийн цаана өөр өөр асуудал, зөрчил байдаг.

-Таныг Драмын театрт ороход хамгийн их баярласан, бас гарахад тань хамгийн их зэмлэсэн хүн аав тань гэдэг юм билээ.

-Тийм ээ. Сургуулиа төгсөхөд аав минь Зориг дарга энэ тэртэй яриад, намайг Драмын театрт аваачиж оруулж билээ. Тэр үед би “Сонгодог инээд” гээд мэргэжлийн уралдааны шилдэг эрэгтэй дүрийн шагнал авчихсан байсан. Тэнд таван жил ажиллахдаа ах, эгч нараасаа их зүйл сурсан. Дараа нь “Шинэ үе” продакшнаа байгуулаад гарахад аав минь гомдоод “Би чиний тэр шоу тоглолтыг үзэхгүй” гэж билээ. Хоёр гурван жилийн дараа би маш сайн гэсэн нэг тоглолтоо аавдаа үзүүлсэн чинь дараа нь “Миний хүү зөв юм хийж байгаа юм байна. Гэхдээ инээдэн дотроо үргэлж нулимс нуугдуулж байгаарай” гэсэн. Өөрөө найруулагч хүн болохоор тухайн үеийн тоглолтыг маань хэт цагаан инээдэм байна гэдгийг анзаарсан юм билээ. Түүнээс хойш аавынхаа хэлснээр инээдэн дотроо ээжийгээ, эх орноо, ард түмнээ хайрла гэсэн далд санааг байнга хийдэг болсон.

-Хоёрхон хоногийн дараа Цэргийн баяр болно. Хэдийгээр үүнийг цэргийн хүмүүст хамаатай баяр гэдэг ч манайхан эрчүүдээ баярлуулах өдөр гэж хүлээн авдаг. Та аавыгаа хэрхэн баярлуулах вэ?

-Аав минь одоо дал гарсан сайхан буурал бий. Монголын кино урлагт хамгийн бага албан тушаалаас нь эхлээд найруулагч хүртэл зүтгэсэн. Тиймээс социализмын үеэс эхлээд саяхныг хүртэлх Монгол кино нэгтгэлийн талаар, найз нөхдийнхөө тухай маш олон шүүмж, дурсамж тэмдэглэл бичсэн байдаг юм. Тэдгээрийг нэгтгээд, архиваас нь зургууд цуглуулж байгаад аавдаа хэлэлг үй “Дэлгэцийн ар тал” гэдэг ном хэвлүүлсэн. Аав минь саяхан номоо гардаж авсан. Цэргийн баяраар найз нөхдийг нь цуглуулаад, номын баярыг нь хийнэ дээ. Энэ бол аавын минь хувьд том бэлэг болох байх.

-Сая Мартаар ээжийгээ яаж баярлуулав. Тоглолттой байсан байх аа даа?

-Өдөржин тоглолттой байсан болохоор утсаар ярьж, баяр хүргээд, цэцэг явуулсан. Ээжийн минь бие их чилээрхүү байгаа. Ээжийгээ аваад, гадагшаа дотогшоо их явсаан. Ээж минь надад “Миний хүү ээжийнхээ ачийг хариулсан” гэж хэлдэг. Гэхдээ би ачийг нь хариулах гэж тэгээгүй, үүргээ л гүйцэтгэсэн. Ээжийгээ эрүүл энх, сэтгэл тайван байгаасай л гэж боддог. Ээжийгээ баярлуулна гээд гоё чамин бэлэг сэлт авч өгөхийн оронд ийм хэцүү нийгэмд үр хүүхдэдээ санаа зовохгүй, сэт гэл тайван унтуулж чадаж бай вал тэр л буян болов уу. Эхийн сэтгэлийг би хамгийн их ухаж бодож, мэдэрч ойлгодог.

-Та ээжтэйгээ илүү адилхан юм билээ.

-Тийм шүү, адилхан.

-Тантай уулзах гээд удаан хөөцөлдсөн. Тэгэх шалтгаан нь магадгүй миний сэтгэл дэх нэг дурсамжтай холбоотой ч байж мэднэ. Гурван жилийн өмнө Хавдар судлалын эмнэлэгт ээжийн тань хэвтээд гарсан орон дээр миний ээж хэвтэж байлаа. Та ээжийгээ эмнэлгээс гаргаж авах гээд ирчихсэн, ээж тань “Эмнэлгийн хоолоо идээд гарвал эдгэдэг юм гэсэн. Хүү минь хоёулаа иднэ шүү” гэсэн нь санаанаас гардаггүй юм. Миний ээж тэр жилдээ бурхан болсон. Та харин хэдхэн сарын настай гэсэн ээжийгээ эдгээчихэж. Буян заяа гэж байдаг л байх. Гэхдээ бас мөнгөтэй хүнд хувь тавиланг сөрөөд гарах боломж байдаг юм болов уу?

-Ээжийг минь эмчилсэн гадаадын эмчээс би шууд асуусан. “Би өөртөө байгаа бүх зүйлээ ээждээ зориулна. Та харин ээжийн минь эрүүл мэндэд хэдэн жилийн баталгаа өгөх вэ” гэж. Тэгэхэд тэр эмч “Хүнийг бурхан хэзээ дуудна. Тэр цагт хэчнээн их мөнгө байгаад, ямар гайхамшигтай эмчилгээ хийлгээд ч нэмэргүй. Энэ бол тухайн хүний зураг төөрөг, бурхны таалал байдаг” гэж хэлсэн. Тэндээс би хувь тавиланг эргүүлэх аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Яах вэ, өндөр хөгжилтэй орны сайн эмчээр ээжийгээ эмчлүүлсэндээ өөртөө баярладаг. Одоо ч ээжийнхээ төлөө байгаагаа зориулж, тэмцсээр л байна. “Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно” гэж боддог. Найз нартаа ч ингэж хэлдэг.

-Жүжигчин Бооёо энэ хугацаанд маш олон эмээ нарын дүрийг сэтгэлд хадтал бүтээж чадсан. Эмээ дээрээ өссөн болохоор тэдний ааш араншинг тийм сайн мэддэг юм уу. Яагаад өвөөгийн дүр бүтээдэггүй юм бэ?

-Би эмээ дээрээ өссөн нь үнэн. Эмээ дээр олон найз нь ирдэг байсан. Тиймээс тэдний зан байдал, хөдөлгөөн бүхнийг мэднэ. “Тамжид, Санжаа, Пүүжээ эгч” яадаг билээ гээд нүдээ аниад бодоход л бүгд харагддаг. Өвөө нарын дүр бүтээх амархан ш дээ. Би өөрөө эрэгтэй хүн учраас түүнийг бүтээх зовлон биш.

-Та хэчнээн завгүй байсан ч гэр бүлийнхэндээ цаг зарцуулдаг уу. Хүүхдийн баяраар, хичээлийн шинэ жилээр нь охидоо баярлуулахаар гэргийтэйгээ явж байгаа харагддаг.

-Зарцуулахгүй байхын аргагүй л дээ. Жишээлбэл, надад одоо идэвхтэй амьдрах 15 жилийн хугацаа байна гэж бодоход талд нь унтана. Үлдсэн хугацааныхаа талд нь ажил дээрээ байна гээд бодоход надад гэр бүлтэйгээ байх гуравхан жил үлдэх нь. Амьдрал урт, болоогүй ээ гэж алгуурлахын оронд ингээд бодоход л гэр бүлдээ хэдий хэр цаг зарцуулах ёстойгоо ухаарч болно. Гэр бүлийн аз жаргал гэдэг юу идэж уух, хаана амьдрахдаа бус халуун ам бүлээрээ тойрч суух тэр дулаан уур амьсгалыг хэлдэг болов уу.

-Гурван охиныхоо нэгийг дэлхийн хэмжээний жүжигчин болгох хүсэлтэй гэл үү?

-Нэг охин маань жүжигчин болно гээд л байдаг юм. Би охиндоо “Монголын зах зээлд од болох амар. Тиймээс дэлхийд гарч, Монголын нэрийг өргөх ёстой. Англи хэлээ сайн сур” гэж хэлдэг. Одоо бид ямар социализм, коммунизм байгуулна гэх биш, хүн бүр өөрийнхөө төлөө тэмцэж байгаа энэ үед хүүхдүүддээ сайхан мөрөөдөл ургуулж өгөх хэрэгтэй. Ардчилал эхэлж байхад дүү, бид хоёр ааваас “Социализм, коммунизмын аль алиныг байгуулахаа больчихлоо. Одоо яах вэ” гэж асуусан юм. Тэгэхэд аав “Тэр яах вэ. Удахгүй дөрвөн уулан дээрээ дөрвөн багана босгоод, Улаанбаатар хоёр давхар болно” гэж билээ. Бидний мөрөөдөл, төсөөлөн бодох сэтгэл рүү аав минь ус цацаагүй л байхгүй юу.

-“Буруу эргэлт”, “Хоёр хоёрын тав” зэрэг киноны дуунуудаас харж байхад та их мэдрэмжтэй шүлэгч юм шиг санагддаг. Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Дунд сургуульд байхын л шүлэг оролддог байсан. Гэхдээ ямар нэг урсгал чиглэлд баригдалгүй, өөрийнхөө мэдрэм жээр шүлэг бичихийг хүсдэг. Тэр тусмаа бидний уран бүтээлд бусдын хийсэн дуу нэг л зохицож өгөхгүй байсан учраас Гантөртэйгөө хамтраад хэд хэдэн сайхан дуутай болсон. Энэ маань хүмүүст нэлээд хүрсэн учраас ганц нэг дуучнаас шүлэг бичүүлэх захиалга и рээд байгаа. Ер нь чамгүй олон шүлэгтэй болж. Удахгүй энгэртээ авч явдаг бяцхан ном гаргах бодолтой. Нэг их ашиг орлого олохдоо гол бус, үгэн дотор үнэн үнэртэж байдаг утгаар Бооёогийн ертөнцийг үзэх үзлээр дамжуулж хүмүүст гэгээлэг зүйл мэдрүүлэх зорилготой.

-“Хурд” хамтлагийн улаан фэн үү. Өөрсдийнхөө тоглолтыг дуусгаад, “UB palace”-д ирчихсэн “Хурд”- ыг зогсоогоороо үзэж байгаа харагдсан?

-Манай “Хурд”-ынхан чинь бидэнтэй нэг үе. Том тайзан дээр дуулдаг од болохоос нь өмнө Төмөр замын байрнуудын орцонд хамт гитар тоглож өссөн андууд. Тиймээс ямар ч ажилтай байсан “Хурд”-ын тоглолт бүрийг суудалтай, суудалгүй ч алгасахгүй үздэг.

-Таныг их баян, Зайсанд 1.5 тэрбумын үнэтэй хауст амьдардаг, тэр байраа хоёр үйлчлэгчээр цэвэрлүүлдэг гэхчлэн янз бүрээр ярьдаг. Олны танил, олигархиудыг голдуу дагадаг иймэрхүү яриа заримдаа танд шударга бус, тээртэй юм шиг санагддаг уу?

-Худлаа ш дээ. Би тийм үнэтэй байранд ороогүй. Манайд хоёр үйлчлэгч байхгүй. Одоо бол хоёр охин маань бараг өөрсдөө гэрээ цэвэрлэчихдэг. Яах вэ, намайг бараг 20 жил ингэж янз бүрээр хэллээ шүү дээ. Тэр болгонд тайлбар хийгээд байх шаардлагагүй гэж боддог. Харин ч заримдаа байхгүй юмыг амьдрал дээр бодит мэтээр ярьж бичээд байгааг би амны бэлгээс ашдын бэлгэ гэж бэлгэшээдэг (инээв).

-Иймэрхүү зүйлээс болоод сэтгүүлчдээс зугтаад байдаг юм уу?

-Үгүй ээ. Зугтаасан юм биш. Би ер нь нэг их ярилцлага энэ тэр өгөөд байя гэж боддоггүй. Зүгээр л тоглолтоо сайхан хийгээд байж байх юм сан л гэж боддог. Надад фэйсбүүк, твиттер хаяг байхгүй. Бараг и-мэйл хаяг ч байхгүй. Харин миний өмнөөс фэйсбүүк ажиллуулдаг хүмүүс байдаг гэсэн. Зарим хүн бараг идэж, уусан, өмсөж зүүсэн бүхнээ цахим хуудастаа тавиулдаг юм билээ. Миний хувьд тухайн цаг үе нь тэр орон зайг эзэлж байгаа хүнийг хайж олох ёстой юм болов уу гэж боддог. Аяндаа хийж байгаа ажил үйлсээрээ бусдад танигдаж хүндлэгдэх ёстой болохоос тоогдох гэж өөрийгөө сурталчилна гэдэг дэмий санагддаг.

-Ярилцсанд баярлалаа.

-Монгол түмэндээ айлчлан ирж буй урин хаврын мэнд дэвшүүлье. Хүн болгоныг хайр ивээх болтугай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7129188/a83/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
3168 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
3167 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
3166 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
3165 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
3164 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
3163 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
3162 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
3161 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
3160 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
3159 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11989
» Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
3157 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
3156 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
3155 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
3154 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
3153 Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11918
3152 А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
3151 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
3150 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
배너신청
자생병원

배너신청