Бичлэгийн тоо 3,329
 Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Тюмень хотноо жүдо бөхийн Мастерс тэмцээн боллоо. Жин жингийн шилдгүүд нэр заан уригддаг тус тэмцээнд монголчууд өнөө жил урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүн буюу 19 тамирчинтай оролцож, таван медалийг өөрийн болгов. Тюмений татамид монгол бөхчүүд хэрхэн барилдсаныг сонирхуулья.

ЭРЭГТЭЙ

60 кг: Жингийнхээ чансааны 10-т бичигдэж буй Г.Болдбаатар Оросын Р.Мшвидобазег юүко, нэг нутгийн Д.Амартүвшинг мөн юүко, Казахстаны Е.Сметовыг цэвэр савж, финалд үлджээ. Харин аваргын төлөөх барилдаанд дэлхийд чансаагаараа тэргүүлж буй Японы Н.Такатод цэвэр ялагдсан байна. Манай бөхийн хувьд Мастерсаас анхны медалиа авч байгаа юм. Амартүвшин эхэлж Бразилийн Д.Сантосыг юүкогоор хожоод Г.Болдбаатарт бүдэрсэн. Улмаар дагах барилдаанд Гүржийн А.Папинашвилид иппоноор дийлдэн долдугаар байр эзэллээ.

66 кг: Дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Төмөрхүлэг анхны Мастерстаа дөрвөн барилдаан хийж, медалийн төлөө хүч үзээд ялагдав. Манай бөх Азербайжаны Т.Каримовыг цэвэр ялсан ч дараа нь Израилийн Г.Поллакт иппон буучихав. Дараа нь Францын Д.Драгинийг цэвэр буулгаж аваад медалийн төлөө өөр нэг франц бөх Д.Ларосед ялагдсан байна. Энэ жинд чансаагаараа 17-д жагсаж буй Мастерсын хошой аварга С.Миярагчаа мөн тавдугаар байр эзэлсэн. Манай бөх Узбекистаны М.Фармоновыг хожиж, гараагаа сайхан эхэлсэн ч дараа нь Францын Д.Ларосед цэвэр дийлдсэн. Дагах барилдаанд Оросын А.Гадановыг уламжлал ёсоор хожоод хүрлийн төлөө Израилийн Поллакт вазаригаар ялагджээ.

73 кг: Энэ жинд зодоглосон хоёр монгол бөх медалийн тавцанд зэрэгцэн зогсож, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Дэлхийн чансааг өнгөлж байгаа гавьяат тамирчин С.Ням-Очир эхэлж гоц мөргөөд дараа нь Узбекистаны М.Шариповыг цэвэр савсан. Улмаар хагас шигшээд нутаг нэгт Х.Цагаанбаатартай таарч, юүкогоор илүүрхжээ. Тэр эрчээрээ финалд Голландын Д.Элмонтыг хожин аваргаллаа.

Ням-Очир ийнхүү Мастерст түрүүлсний 400 оноо авснаар тэргүүн байраа улам баталгаажуулж байна. Цагаанаагийн хувьд Оросын М.Козоков, Бельгийн Ван Тичел нарыг дараалан хожоод Миярагчаад дийлдсэн. Гэхдээ хүрлийн төлөө Бразилийн Б.Мендонкаг хожиж, медалийн тавцанд гишгэсэн юм. Тэрбээр ийнхүү Мастерсын алт, мөнгө, хүрэл медальтай болж байна.

-100 кг: Жингийн чансааны 3-т эрэмбэтэй Б.Тэмүүлэн Оросын С.Самойлович, Узбекистаны Р.Саидов нар дараалан дийлдэж, долдугаар байр эзэлсэн. Түүнчлэн Э.Энхбат эхний даваандаа Францын С.Маред иппон буужээ.

ЭМЭГТЭЙ

48 кг: Дэлхийд 11-д бичигдэж буйгаа М.Уранцэцэг Бразилийн Г.Чибана, Аргентиний П.Парето нарыг дараалан ялж, гараагаа сайхан эхэлсэн ч дараа нь Японы Х.Эндод, медалийн төлөө Кубийн М.Алварест хожигдон шагналт тавдугаар байр эзлэв. Түүнчлэн Г.Отгонцэцэг Бельгийн А.Россенуг цэвэр ялаад Бразилийн С.Менезес, Кубийн М.Алварес нарт дараалан ялагдаж, долдугаар байрт орлоо.

52 кг: Мастерст анх удаа тоосоо өргөж буй залуу тамирчин А.Цолмон он гарснаас хойш олон улсаас дөрөв дэх медалиа өөрийн болголоо. Манай бөх Финландын Я.Сундберг, Японы Т.Миякава нарыг угсруулан хожоод Косовогийн М.Келмендид юүкогоор харамсалтай ялагдан мөнгөн медаль авсан байна. Цолмон одоогоор 536 оноотойгоор жиндээ 14-д бичигдэж байгаа. Тэрбээр энэ жил Прагийн Дэлхийн цом, Самсуны Гранприд гуравдугаар байр эзэлж, Бакугийн Их дуулгаас мөнгөн медальтай ирсэн юм. Харин Мастерст үзүүрлэсний 240 оноог нэмснээр байраа ахиулах боломж бүрдэж байна. Энэ жинд Монголоос гурван бөх зодоглосны нэг нь гавьяат тамирчин М.Бундмаа. Тэрбээр эхэлж Бельгийн И.Хеленийг иппоноор ялсан ч Румыний А.Читу, Испанийн Л.Гомес нарт дараалан бүдэрч, долоод оржээ. Харин Б.Бат-Эрдэнэ Японы Т.Миякавад цэвэр ялагдан, үзэгчдийн суудалд шилжлээ.

57 кг: Д.Сумъяа энэ тэмцээнд Оросын И.Заблудина, Бразилийн Р.Сильва, Японы А.Ямамото, Францын А.Павиа гэсэн бөхчүүдийг дараалан нурааж, Мастерсын аварга жүдочдын тоог нэгээр нэмсэн. Ялангуяа шигшээд энэ жингийн манлай бөх Павиаг хожиж, 400 оноо авснаар наймдугаар байраа ахиулах нь тодорхой боллоо.

63 кг: Залуу тамирчин Б.Мөнгөнчимэг Мароккогийн Р.Зоуакийг вазаригаар илүүрхсэн ч Австри, Италийн бөхчүүдэд хожигдон долоод орсон. Түүнчлэн Ц.Цэрэннадмид Австрийн Х.Дрекслерт эхний даваандаа ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ. 70 кг: Ц.Наранжаргал Австрлийн Б.Графт юүкогоор хожигдсоноор тэмцээн нь дуусч байна.

-78 кг: Б.Мөнхтуяа Солонгосын Жеон Гён-Мид эхний даваандаа цэвэр ялагдсан юм. Ийнхүү Мастерст өргөн бүрэлдэхүүнтэй зодоглосон Монголын жүдочид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7315158/896/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
3168 Үрчлээ арилгах аргууд 2015-02-09 2186
3167 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
3166 Битүүний өдөр цээрлэх зан үйл 2015-02-18 2187
3165 Доллар 1990 төгрөгт хүрлээ 2015-03-09 2188
3164 Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна 2015-02-05 2188
3163 Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл 2014-07-29 2190
3162 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2191
3161 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
3160 Санкт-Петрбургийн шивээсчин бүсгүйн гайхалтай шивээснүүд 2014-11-12 2192
3159 Хүний ой санамжийн тухай таны мэдэхгүй зүйлс 2015-02-07 2192
3158 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
3157 Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа 2015-03-18 2194
3156 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
3155 Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив 2014-12-29 2198
3154 Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин 2014-12-12 2201
3153 Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ 2014-10-19 2201
3152 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2201
3151 Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх 2014-12-17 2202
3150 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
배너신청
자생병원

배너신청