Бичлэгийн тоо 3,329
“iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна
Уншсан 11961 vote 0 2013.03.11 15:35:50Монгол поп урсгалыг дэлхийн хөгжим сонирхогчдод таниулах зорилготой төрийн соёрхолт дуучин Д.Болд саяхан Youtube сайтад өөрийн гэсэн албан ёсны хуудастай болсон билээ. Тэгвэл тэрбээр өчигдрөөс эхлэн өөрийн албан ёсны аппликейшнаа “iTunes App store” цахим худалдааны сайтад байршуулсан байна.
Тус сайтын үйлчлүүлэгчид энэхүү аппликейшныг гар утсан дээрээ татаж авснаар дуучны талаарх бүхий л шинэ мэдээ мэдээлэл болоод тоглолтынх нь зар, клип, дууг цаг алдалгүй үзэх боломжтой аж. Дуучин энэхүү мэдээллийг өөрийн фэйсбүүк, твиттер хуудсаар тарааснаас зургаан цагийн дараа гэхэд 200 гаруй хүн татаж авсан байв.
Д.Болдын “Монгол поп-1”, “Монгол поп-2” цомог хоёр сарын өмнөөс “iTunes App store”-т чамгүй өндөр үнэтэй зарагдаж эхэлсэн бөгөөд дэлхийн хэмжээний оддыг ардаа орхин борлуулалтаараа тэргүүлж байгаа юм.