Бичлэгийн тоо 3,329
 Регбигийн спорт манайд хөгжөөд удаагүй ч монгол залуус өөр орны лигт амжилттай тоглож байгаа. Хилийн дээс алхах тамирчдын эхлэлийг тавьсан хүн болох Г.Хосбаяртай уулзаж ярилцлаа. Тэрбээр 2007 оноос хойш Хонконгийн лигт хүчин зүтгэж байгаа юм. Мөн хажуугаар нь шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг хийдэг билээ.

-Энэ спорт руу яагаад орохоор шийдсэн талаар чинь ярилцлагаа эхлэх үү?

-Миний найз Дашдэндэв гэж залуу байдаг. Холбоонд надтай хамт ажилладаг, олон жил регби тоглож байгаа. Тэр найз маань Уэльсийн их сургуульд сурч байгаад Монголд энэ спортыг тоглодог, сонирхдог хүн байдгийг сонсоод Ц.Цэрэнпунцаг гарьдтай холбогдсон юм. Тэгээд бид холбоогоо байгуулж, 2004 оноос хойш тоглох болсон. Миний хувьд өмнө нь прорестлинг, файтингаар хичээллэдэг байсан.

-Анхны жилүүдэд бөхчүүд нэлээн ордог байсан санагдана. Тухайн үед хэр олон багтай, хэчнээн тэмцээн зохиогддог байсан бэ?

-2003 онд манай холбоо байгуулагдсан. Харин 2005 оноос бөхчүүд дээр тулгуурлан тэмцээнд явж эхэлсэн. Тухайн үед регбигийн дүрэм мэддэг хүн байдаггүй. Харин Улаанбаатар хотод амьдардаг Ж.Харрис гэж залуу энэ спортыг мэддэг байсан. Тэр хүний аав нь дүрмийн талаар бидэнд тайлбарлаж өгсөн. Мөн энэ холбоог Цэрэнпунцаг гарьдтай байгуулсан Хонконгийн лигийн тоглогч Жеймс Вуд гэж залуу анхны дасгалжуулагч болж, энэ спортыг Монголд танилцуулсан даа. Дотоодод бол тэмцээн уралдаан бага байсан. Харин Хонконг, Филиппин гээд гадагшаа тэмцээнд явна.

-Хонконгийн лигт тоглох болсон талаараа ярьж өгөөч?

-Энэ спорт 1823 онд Их Британид үүсч бий болсон. Харин Хонконг 100 жил Английн колони байсан улс. Тэр утгаараа регбигийн спорт Хонконгод маш өндөр хөгжсөн. Энэ улсын лиг Азидаа хоёрт ордог юм. Миний хувьд 2007 оноос хойш Хонконгийн хоёр багт одоог хүртэл тоглоод явж байна. Түрүүн ярьсан Ж.Вуд ахын саналын дагуу аймгийн арслан Д.Энхбат бид хоёр тэндхийн “Ковлун” гэдэг багт тоглож эхэлсэн юм. 2008 онд завсарлаад 2009 оноос хойш дээд лигийн “Панда” гэдэг багт тоглож байна даа.

-Хонконгийн лигийн талаар сонирхуулна уу?

-Нийт зургаан дивизионтой. Хамгийн дээд лигтээ найман багтай. Тэгээд доошлох тусмаа багуудын тоо нэмэгдэнэ. Хөлбөмбөгтэй адилхан тойргоор тоглож, аваргаа тодруулдаг юм. Гэхдээ улирлын тоглолт дууссаны дараа “Чемпионшип” гээд хасагдах журмаар явагддаг тэмцээн болно. Хөлбөмбөгөөр бол цомын тэмцээн юм л даа.

-Чиний хувьд багтаа ямар байрлалд, ямар үүрэгтэй тоглодог вэ?

-Регбигийн тоглогчдыг довтлогч ба арын эгнээнийхэн гэж хоёр л хуваагддаг. Мэдээж талбайн 15 тоглогч бүгд нэр томъёотой л доо. 1-8 номерын тоглогчид өндөр, жин ихтэй довтлогчид байдаг. 9 номер бол холбогч. 10-аас дээших нь арын эгнээнд тоглодог, хурдтай, оноо авах тоглогчид. Нэг баг 23 хүнтэй, үүнээс 15 нь талбайд гарна. Америк хөлбөмбөг урагшаа дамжуулдаг бол регби дандаа хойшоо дамжуулдгаараа онцлог. Миний хувьд эхэндээ дандаа европчуудаас бүрдсэн багт тоглож байхдаа 2 номероор тоглодог байсан. Сүүлийн баг болохоор ази залуучууд ихтэй. Энэ багт би 6, 8 номероор тоглодог. Ер нь аль аль багтаа довтлогч хийдэг байсан.

-Манайхан Японы лигт бас тоглож байсан санагдана. Одоо чамаас өөр гадны лигт тоглодог легионер байна уу?

-Японд нэг залуу байдаг гэсэн. Гэхдээ холбооны шугамаар албан ёсны гэрээ байгуулан тоглож байгаа нь Д.Энхбат, бид хоёр. Ер нь гадаадад сурч ажиллангаа хажуугаар нь сонирхоод тоглодог залуус байдаг гэж сонссон. Хэрвээ тийм залуус байгаа бол бидэнтэй холбогдохыг уриалж байна. Хамтдаа нэг баг болоод явбал цаашид олон улсын тавцанд өрсөлдөх боломжтой болно.

-Хонконгод ямар амжилттай тоглож байв? Аварга цолыг нь авсан уу?

-Аваргыг нь хараахан аваагүй. Гэхдээ Монголын анхны легионер тамирчин болсон гэдэг нь миний хувьд том амжилт. Одоо өөрөөсөө гадна бусад залуусыг зуучилж тоглуулах нь миний үүрэг болоод байна. Ирэх улиралд хуучин тоглож байсан багтаа 4-5 тамирчин оруулахаар ярилцаж байгаа.

-Шүүгчийн зэрэглэлтэй болсон гэсэн. Энэ талаараа тодруулна уу?

-2012 онд Хонконгийн шүүгчдийн семинарт сууж, Хонконгийн лигийг шүүх эрхтэй болсон. Одоохондоо нэгдүгээр зэрэглэлтэй. Дараагийн зэрэглэлд орохын тулд лигт зургаан сарын турш шүүх ёстой. Гэхдээ миний хувьд өөрөө тоглодог болохоор хажуугаар нь шүүх боломж байхгүй. Одоо би эмэгтэйчүүдийн лиг болон эрэгтэйчүүдийн 1, 2, 3-р лигийг шүүх эрхтэй.

-Олон улсын тэмцээн шүүж болно гэсэн үг үү?

-Үгүй ээ, зөвхөн Хонконгийн лигийг шүүнэ. Олон улсын тэмцээн шүүхийн тулд дөрөвдүгээр зэрэглэлтэй байх ёстой.

-Регбигийн спортод монголчууд юугаараа илүү байх боломжтой вэ?

-Ази хүмүүс европчуудтай харьцуулахад намхан. Гэхдээ монголчууд үнэхээр бяртай. Би үүнийг итгэлтэй хэлж чадна. Манайхан дүрмээ сайн судлаад, дээрээс нь гүйлт, уян хатан байдлаа сайжруулчихвал бусдаас дутах юмгүй болно.

-Хонконгчууд монгол тамирчдыг хэр сонирхож байна вэ?

-Ер нь гадны багууд урд талын эгнээний довтлогчоор Монголын хүчтэй залуусыг авах сонирхолтой байдаг. Урд тоглож байгаа тамирчид, тэр тусмаа ази хүмүүс бяраар монголчуудад хүрэхгүй шүү.

-Монголд тогтмол хичээллэдэг хэдэн хүн байна вэ?

-80-аад тамирчин байна шүү. Сая дөрвөн баг нээгдлээ. Бид өнгөрсөн амралтын өдрүүдэд өсвөрийн АШТээ амжилттай явуулсан. Эрэгтэйчүүдэд “Амгалан” цогцолбор, охидын төрөлд 82-р сургууль түрүүлсэн. Хүүхдүүд маш идэвхтэй оролцсон. Бид наймдугаар сард өсвөрийн Азийн аваргад тамирчдаа оруулахаар бэлтгэж байгаа. Долоон хүнтэй регбигийн төрөл 2016 оноос эхлэн олимпийн хөтөлбөрт багтана. Тиймээс бидэнд хийх ажил их байна.

-Чам шиг легионер олон байвал шигшээ баг илүү хүчтэй болох байх?

-Тэгэлгүй яахав. Гадаадад сурч, регби тоглож байгаа залуус байнгын бэлтгэлтэй байгаа. Ийм залуус яах аргагүй шигшээд хэрэгтэй. Би ч гэсэн гуч хүрч байна. Залгамж халаагаа бэлдэх хэрэгтэй. Тиймээс цаашдаа Хонконг руу олон тамирчин гаргах бодолтой.

-Энэ спортоор Ази тивд аль улс хүчтэй байна вэ?

-Азид Япон нэг номер. Араас нь Хонконг, Өмнөд Солонгос, Арабын орнууд, Казахстан ордог. Япон бол яах аргагүй тивдээ тасархай.

-Манайд хөгжихөд юу дутагдаж байна вэ?

-Регби улирлын чанартай спорт болохоор талбайн асуудал маш чухал. Харин манайд талбай дутагдаж байна. Гэхдээ нэг нууц задлахад манай холбоо өөрийн газартай болсон. Одоо ивээн тэтгэгч олчихвол хөлбөмбөгийнх шиг зүлэгжүүлсэн талбай хийхэд асуудалгүй болсон. Магадгүй хоёр жилийн дараа өөрийн талбайтай болох байх аа.

-Дотоодод зохиогдох тэмцээн юу байна?

-Наймдугаар сард Оксфордын их сургуулийн колллежийн баг Монголд ирж, залуучуудын шигшээ, армийн багтай тоглолт хийнэ. Дараа нь Хонконгийн гуравдугаар шигшээ ирж, Улаанбаатар хотын багтай тоглолт хийхээр болсон. Тэгэхээр энэ жилийн наймдугаар сард регбигээр амьсгалж өнжих байх даа. Бас зургадугаар сараас дөрвөн клубийнхээ дунд анхны лигээ зохион байгуулах гэж байна. Регбиг сонирхсон залуус бидэнтэй нэгдэж, дуртай клубтээ элсэх боломжтой. Бид анхны лигээ өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Лиг наймдугаар сард завсарлана. Тэгээд аравдугаар сард дуусах байх.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7297312/78a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна

  • 2013-04-04
  • Уншсан 12405

МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

  • 2013-03-27
  • Уншсан 12382

Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1]

  • 2013-05-07
  • Уншсан 12377

ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО

  • 2013-04-09
  • Уншсан 12364

Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна

  • 2013-04-04
  • Уншсан 12346

Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН

  • 2013-03-25
  • Уншсан 12328

Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ

  • 2013-04-18
  • Уншсан 12291

“ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО”

  • 2013-02-01
  • Уншсан 12277

ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ

  • 2013-03-08
  • Уншсан 12271

Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1]

  • 2013-04-01
  • Уншсан 12257

ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1]

  • 2013-02-25
  • Уншсан 12242

Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ

  • 2013-05-20
  • Уншсан 12228

Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА

  • 2013-04-25
  • Уншсан 12228

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа

  • 2013-02-01
  • Уншсан 12212

ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ

  • 2013-03-13
  • Уншсан 12195

ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

  • 2013-04-17
  • Уншсан 12187

Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна

  • 2013-04-12
  • Уншсан 12175

С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ

  • 2013-04-09
  • Уншсан 12175

Авто зам угаадаг таван машин авчээ

  • 2013-04-26
  • Уншсан 12153

Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг

  • 2013-03-14
  • Уншсан 12145
배너신청
자생병원

배너신청