Азийн бөхийн төрлүүдийн нэгдсэн хоолбооны /AAWC/ ерөнхий чуулган Энэтхэг улсын Нью-Дели хотод энэ сарын 16-ны өдөр болж тус холбооны үйл ажиллагааг ойрын дөрвөн жил удирдах Гүйцэтгэх хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонголоо. Азийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх хорооны шинэ бүрэлдэхүүн
1. Ким Чанг Кью /БНСУ/
2. Вангсан Сучантабутр /Тайланд/
3. Абдулла Мажреби /Йемен/
4. Долгорсүрэнгийн Дагвадорж /Монгол/
5. Раж Сингх /Энэтхэг/
6. Хироаки Цукамото /Япон/
7. Эльмира Тасимова /Казахстан/
Холбооны
ерөнхийлөгчөөр Ким Чанг Кьюг улираан, дэд ерөнхийлөгчөөр Хироаки
Цукамотог, ерөнхий нарийн бичгийн даргаар Раж Сингхийг, Санхүү эрхэлсэн
захирлаар МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадоржийг сонгожээ.