Бичлэгийн тоо 3,329

Бид нэг жилийн дараа дотоодын камерын зах зээлийн 40 хувийг хангах төлөвлөгөөтэй байгаа хэмээн “Глобалсофтлайн” компанийн захирал Д.Ган-Од ярьж байна. “Монголд үйлдвэрлэв” шошготой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өдөр тутам хувьсаж буй дэлхийн мэдээллийн технологийн өөрчлөлттэй Монголынхоо хэрэглэгчдийг хөл нийлүүлэхийг зорьж буй “Глобалсофтлайн” компанийг бид энэ удаагийн “Made in Mongolia” буландаа онцолж байна.

Одоогоос хоёрхон сарын өмнө анхныхаа камерыг “өлгийдөн” авсан эдний халуун ам бүл электроникийн 17 инженертэй. Хүн хүч багатай, байгуулагдаад удаагүй ч “ODEL” брэндийг Монголд таниулж, хяналтын камераас халин, таблет компьютер, ухаалаг гар утас, зам заагч систем (навигэйшн), малын чип гээд мэдээллийн технологи, электроникийн салбарт цогц үйлдвэрлэл эрхлэхээр эднийхэн зорьж буй.

Тодруулбал, энэ оны эцэс гэхэд “Глобалсофтлайн” мал, амьтны хяналтын системийг хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Монголдоо анхдагч энэ систем ашиглалтад орсноор малчид гар утас, интернэт ашиглан малаа хаана бэлчиж байгааг мэдэх бүрэн боломжтой болно. Малын арьсан дор суул гах бичил схемийг хүн гад наас нь хараад мэдэх боломж гүй учир хулгайчаас айлтгүй аж. Түүнээс гадна гар утаснаасаа автозамын хөдөлгөөний ачааллын талаар бүрэн мэдээлэл авах боломжийг эднийхэн олгох нь. Аль замаар явбал түгжрэл багатай, хөдөлгөөн сийрэг байх вэ гэх мэтчилэн таныг зорьсон газарт тань саадгүй хүргэх энэ системийг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр тус компанийн элек троникийн инженерүүд ажиллаж байна. Байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газрууд, шатахуун түгээх станц, орон нутгийн удирдах байгууллагын байршил, цаг агаарын байдал гээд бүхий л мэдээллийг энэ системээр дамжуулан авах боломжтой.

Ийнхүү энэ оны эцэс гэхэд электроникийн цогц үйлдвэр байгуулахаар зорьж яваа тэдний хамт олонд амжилт хүсье. Манай улс жилдээ 300 сая ам.долларын өртөг бүхий хяналтын камерыг хилийн чанадаас оруулж ирдэг гэсэн тооцоо бий. Хэдийгээр Монголд камер үйлдвэрлэдэг гэх хэд хэдэн компани бий ч хэрэглэгчийн хүсэлтээр импортын камерын дуранг солих үйлчилгээнээс хэтэрдэггүй болохыг Д.Ган-Од онцолсон юм. Харин эднийх тэдгээр угсардаг компаниас юугаараа ялгардгийг тодруулахад “Манай компанийг зөвхөн төхөөрөмж угсардаг гэж ойлгож болохг үй. Бусад компани камерынхаа эд ангиудыг авчраад, бүгдийг нь нийлүүлээд угсарчихдаг. Харин манайх тэгдэггүй. Бид чип буюу тухайн бүтээгдэхүүнийхээ загвар, дизайныг өөрсдөө гаргаад, түүнийхээ дагуу бичил схемийг Тайваньд захиалгаар үйлдвэрлүүлдэг. Түүнийгээ авчирч өөрсдөө угсраад, угсарсан бүтээгдэхүүндээ тест хийж төхөөрөмжийнхөө бүрэн ажиллагааг шалгадаг” гэв. Түүнээс гадна эднийх үйлдвэрлэсэн камераа ажиллуулах монгол хэлээрх программыг санал болгодог гэнэ. Камераа хянах бичигч төхөөрөмжийг ч “ODEL” брэндийн нэрээр цогцоор нь үйлдвэрлэдэг байна. Камерын дотоод эд ангиудыг мэдээж гаднаас импортолно. Энэ төрлийн үйлдвэрлэл Монголд огт хөгжөөгүйн дээр түүхий эд үгүй учраас деталь, схемүүдийг гадаадаас импортлохоос өөр аргагүйд хүрдгийг Д.Ган-Од учирлав.

Угсралт, шалгалтын явцад нэлээд хэдэн шат дамжлага бий аж. Гадаадаас захиалгаар авчирсан деталиудынхаа ажиллагааг шалгаад, угсралтын явцад алхам тутамд тест хийдэг гэнэ. “Бүгдийг нь угсраад гаргачихаар хаанаа гэмтэл нь байгааг тодорхойлоход хэцүү. Угсралт болгон дээр тест хийж байгаад эцсийн бүтээгдэхүүн гаргахад дахиад тест хийнэ. Ус, цахилгаан бүх зүйлийн тест юм л даа. Ус орж байна уу, хамгаалалт нь хэр байна, дурангийн фокусыг тааруулах, цахилгааны хэлбэлзэл хэрхэн нөлөөлж байна гэх мэт” хэмээн инженерүүд өгүүлэв.

Монголд үйлдвэрлэсэн камер импортынхоос юугаараа онцлог юм бол? “Дүрсний нягтрал, чанарын хувьд” хэмээн компанийн менежер Ж.Урангоо хэлж байна. Тэрбээр “ODEL” брэндийн камерын давуу талуудыг тоочихдоо “Импортын ка мерын дүрсний нарийвчлал 480 твл (камерын дүрсний нарийвчлалыг тивилайн буюу твл хэмээх нэгж э э р хэмжд э г ) байдаг бол ма най үйлд вэрлэж байгаа камерынх 500- 600 твл байдаг. Өөрөөр хэлбэл, нягтаршил сайтай гэсэн үг.

“ODEL” брэндийн хяналтын камерыг сонгосноор хэрэглэгчид өндөр чанартай бүтээгдэхүүнийг ижил чанартай импортын бараанаас харьцангуй хямд үнээр авах боломжтойн дээр бүх программ хангамж, хэрэглэгчийн заавар нь монгол хэлээр байгаа учраас ашиглахад хялбар, суурилуулахад хурдан, шуурхай үйлчилгээтэй, ашиглалтын зардал хямд” гэхчлэн ярилаа. Үнийн хувьд харьцангуй хямд болохыг ч дурдаад авсан. “Им портоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд гаалийн татвар, техникийн хөлс гээд нэлээд өртөг шингэсэн байдаг.

Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд тэр татварууд нөлөөлөхгүй учраас хямдхан тусаж байгаа юм. Бидний үйлдвэрлэж байгаатай ижил төстэй камеруудыг зах зээлд 180-250 мянган төгрөгөөр борлуулдаг. Харин бид 110- 180 мянгаар үнэлдэг” хэмээн тэрбээр өгүүлэв. Хяналтын камерыг дотор нь IP камер, аналог камер, wi-fi гээд гурван төрөлд хуваадаг аж. Wi-fi гэдэг нь утасгүй сүлжээний орчинд суурилуулах боломжтой, аналог нь цахилгааны утас, тэжээлийн утсанд залгаж ажилладаг. IP камер гэдэг нь интернэт камер гэсэн үг гэнэ. Өөрөөр хэлбэл, IP камерыг суурилуулснаар интернэтийн сүлжээгээр дэлхийн хаанаас ч харж болдог. “ODEL” брэнд эхний ээлжинд аналог камер үйлдвэрлэж байгаа. Энэ нь энгийн хэрэгцээнд тохиромжтой бөгөөд дүрсний нягтрал, гаралтын хувьд ч гэсэн бусдыгаа дагуулахааргүй маш сайн гэнэ. Тэд ирэх дөрөвдүгээр сараас эхлээд IP камер, wi-fi камер үйлдвэрлэх зорилготой ажиллаж байгаа аж. Нэгдүгээр сард үйлдвэрлэлээ эхэлснийхээ дараа уул уурхайн “Southgobi sands” ком панийн лаборатори, “Wendy bakery” гээд олон газарт бүтээгдэхүүнээ суурилуулжээ. Хэрэглэгчид нь ам сайтай байгаа төдийгүй дахин захиалах хүсэлтээ ирүүлжээ. “Ашиглалтын явцад камер эвдрэхэд энд засаж болдоггүй учраас хэрэглэгчид тэр чигт нь хаячихдаг.

Хамгийн багадаа 100-гаад мянган төгрөгөөр авсан камераа гэмтлийг нь ч оношлоогүй байж хаячихна гэдэг харамсалтай. Харин манайхаас авсан камерт ямар нэг байдлаар гэмтэл гарахад бид баталгаат хугацаандаа засаж өгөх боломжтой. Тэгэхээр зардлын хувьд ч хямд, бас ашигтай” хэмээн Ж.Урангоо ярьсан. “ODEL” брэндийн камерын үйлдвэрлэл амжилттай байвал цаашид гар утасны үйлдвэрлэл эрхлэх зорилготой аж. Монгол “ODEL” гэсэн брэндийн гар утас, таблет үйлдвэрлэхээр ерөнхий загваруудыг нь аль хэдийнэ гаргаж, туршилтаар үйлдвэрлэсэн байна. Одоохондоо андройд үйлдлийн системийг ашиглаж байгаа ч “ODEL” брэндийн монгол үйлдлийн системийг бүтээхээр зорьж байгаа аж. “Глобалсофтлайн” компанийн хамт олон сал бартаа анхдагч нь болж, электрон тоног төхөөрөмж, бичил схемийг монгол хүний сэтгэлгээгээр загвар дизайныг нь гарган дотооддоо үйлдвэрлэх, дэлхийн том брэндүүдтэй өрсөлдөх чадвар бүхий “ODEL” хэмээх монгол брэндийг хөгжүүлэх өөдрөг хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7069586/00a/trackback

Global dentel clinic

2013.03.04 17:08:05
*.209.198.210

mmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3189 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
3188 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
3187 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12377
3186 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
3185 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
3184 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12328
3183 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12291
3182 “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
3181 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
3180 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
» ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
3178 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
3177 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
3176 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
3175 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
3174 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
3173 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
3172 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
3171 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
3170 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
배너신청
자생병원

배너신청